14/10/2026
“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2026: Монгол орны цэнгэг усны нөөц ба байгаль орчны тогтвортой байдал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагдах гэж байна.
💧 Хурлын зорилго
Монгол орны цэнгэг усны нөөцийн судалгаа, хамгаалалт, зохистой ашиглалт, усны салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих, олон улсын эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлага, судалгааны үр дүнг солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
🔬 Хэлэлцэх үндсэн сэдвүүд
- Цэнгэг усны нөөц, түүний үнэлгээ, мониторинг
- Усны чанар, бохирдол, цэвэршүүлэлт
- Уур амьсгалын өөрчлөлт ба усны нөөц
- Усны инженерчлэл, дэвшилтэт технологи, инновац
- Усны экосистемийн хамгаалал, байгаль орчны тогтвортой байдал
- Усны нөөцийн менежмент, тогтвортой ашиглалтын бодлого
🌏 Олон улсын оролцоо
БНСУ, Япон, Герман, АНУ, БНХАУ-ын ус, байгаль орчны салбарын судлаачид судалгааны бүтээлээ танилцуулахаар бэлтгэж байна. Одоогийн байдлаар нийт 130 орчим оролцогч, 50 орчим илтгэгч оролцохоор бүртгүүлээд байна.
📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 7
📍 Хаана: Төрийн ордон, Жанжин Сүхбаатар танхим
Усны шинжлэх ухаан, инженерчлэл, байгаль орчны чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач та бүхнийг оролцож, мэдлэг туршлагаа хуваалцахыг урьж байна.