Biofin Mongolia

Directions Website

Biofin Mongolia НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга төсөл Biodiversity Finance Initiative in Mongolia

12/10/2026

📢 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ТХГН-т нэвтрэх хураамжийг экосистемийн үнэ цэнтэй уялдуулан тооцох, цахимжуулах суурь судалгаа хийх байгууллагыг сонгон шалгаруулна.

Хугацаа: 2026 оны 10-р сарын 20, 15:00 цаг
Дэлгэрэнгүй: https://go.undp.org/xZG

***

📢 UNDP Mongolia invites national legal entities to submit applications for Protected Area Fee Guidelines and Digital Payment Feasibility.

Deadline: 20 October 2026, 3:00 PM
Apply: https://go.undp.org/xZG

24/09/2026

📢 НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (БИОФИН)" төсөлд дараах зөвлөхүүдийг сонгон шалгаруулж авна.

1. Ахлах байгаль орчны мэдээллийн санхүүгийн тодруулгын зөвлөх
Дэлгэрэнгүй: https://go.undp.org/Nnf
2. Байгаль орчны мэдээллийн санхүүгийн тодруулгын зөвлөх
Дэлгэрэнгүй: https://go.undp.org/NnN

Хугацаа: 15:00 цаг, 2026 оны 10-р сарын 05

***

📢 UNDP Mongolia invites national candidates to apply for the following assignments under the “The Biodiversity Finance Initiative – Phase II (BIOFIN Mongolia) project.

1. Senior Nature-related Financial Disclosure (NRFD) Consultant
Apply: https://go.undp.org/Nnf
2. National Nature-related Financial Disclosure (NRFD) Consultant
Apply: https://go.undp.org/NnN
Deadline: 3:00 PM, 05 October 2026 (Ulaanbaatar time)

20/08/2026

[English below]

Ойн салбарт хөрөнгө оруулалт хийснээр НҮБ-ын Риогийн гурван суурь конвенцыг гурвууланг нь хамарсан үр дүнг авчрах боломжтой. Энэхүү “гурвалсан хожил”-ыг бодит үр дүнд хүргэхийн зэрэгцээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтууд, үндэсний ойн салбарын урт хугацааны зорилгыг хангахад харилцан уялдаа бүхий хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэлэг механизм, мөн төр–хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа шаардлагатай юм. Түүнчлэн үндэсний тэргүүлэх чиглэл, төсвийн зарлага, хөгжлийн тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, шинээр бий болж буй ногоон ба холимог санхүүжилтийн хэрэгслүүдийн уялдааг улам бэхжүүлэх шаардлагатай.

Уг зэрэгцээ арга хэмжээ нь ойн экосистемийг нөхөн сэргээх, ойн тогтвортой менежментийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулах явдлыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, ногоон санхүүжилтийн санаачилгуудад төсөл хэрэгжүүлэгчдийн бодит туршлагаас хуваалцах байдлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүжилтийн шинэлэг хэрэгслүүдийг судлах, Монгол Улсын ойн салбарын тэргүүлэх чиглэл, Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх түншлэлийн боломжуудыг тодорхойлно.

***

Investment in the forest sector can deliver benefits across all three Rio Conventions. Advancing this triple-win while achieving the objectives of Mongolia’s Billion Trees National Movement and its long-term forestry sector goals requires coordinated investment, innovative financing mechanisms, and strong public–private partnerships. It also calls for closer alignment among national priorities, public expenditure, development assistance, private-sector investment, and emerging green and blended-finance instruments.

The event will bring together government institutions, development partners, financial institutions, the private sector, and green finance initiatives to share practical approaches to mobilizing investment for forest ecosystem restoration and sustainable forest management. It will provide a platform to strengthen coordination, explore innovative financing instruments, and identify partnerships that support Mongolia’s forestry priorities and commitments under the Rio Conventions.

Монгол Улсын Засгийн газар | EU Delegation to Mongolia | GIZ Mongolia | Food and Agriculture Organization of the United Nations (FAO) | Global Green Growth Institute - GGGI | Billion Tree Fund/Тэрбум Мод Сан | The Biodiversity Finance Initiative - BIOFIN | UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага | United Nations Development Programme - UNDP

08/07/2026
[English below]Монгол Улсын Засгийн газар "Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөө - 2026-203...
23/06/2026

[English below]
Монгол Улсын Засгийн газар "Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөө - 2026-2030”-г батлаад байна. Энэ төлөвлөгөөгөөр Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенц гэсэн Риогийн гурван конвенцын зорилтуудыг уялдуулж байгаагаараа онцлог юм.

Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 2.8 их наяд төгрөг шаардлагатай. Ийм хэмжээний санхүүжилтийг зөвхөн улсын төсвөөс бүрдүүлэх бус, орон нутгийн төсөв, олон улсын хамтын ажиллагаа, донор байгууллагууд, байгаль хамгааллын болон уур амьсгалын сангууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийн механизмуудыг ашиглах юм.

Дэлгэрэнгүйг:
https://mecc.gov.mn/posts/sbatbaiar-mongol-uls-biologiin-olon-ianz-baidlyg-xamgaalax-delxiin-zoriltuudyg-undesnii-bodlogodoo-tusgalaa

***
The Government of Mongolia has recently approved the “National Biodiversity Strategy and Action Plan 2026–2030.” A distinctive feature of this plan is that it aligns the objectives of the three Rio Conventions: Convention on Biological Diversity, Convention on Climate Change, and Convention to Combat Desertification.

A total of MNT 2.8 trillion will be required to implement the Plan. This financing will not be mobilized solely from the State budget, but will also draw on local budgets, international cooperation, donor organizations, conservation and climate funds, private sector investment, and green finance mechanisms.

For more details: https://mecc.gov.mn/posts/sbatbaiar-mongol-uls-biologiin-olon-ianz-baidlyg-xamgaalax-delxiin-zoriltuudyg-undesnii-bodlogodoo-tusgalaa

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Хаяг: 15141 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2 дугаар байр Г корпус

Ази, Номхон далайн бүсэд биологийн олон янз байдлын санхүүжилт бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?Дээрх асуултын...
18/06/2026

Ази, Номхон далайн бүсэд биологийн олон янз байдлын санхүүжилт бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?

Дээрх асуултын хариуг тоон үзүүлэлтээс харж болно.

Энэ бүс нутагт хамаарах улс орнууд тусгай хамгаалалттай газар нутгийн төсвийг тэлэх, цаашлаад тогтвортой аялал жуулчлалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар даатгалын шинэлэг механизм бий болгох, шүрэн арлыг хамгаалахад зориулж санхүүжилт татах зэргээр байгаль орчинд хөрөнгө оруулах нь бодит, хэмжигдэхүйц үр дүн авчирдгийг аль хэдийнээ харуулж эхлээд байна.

👉 Эдгээр үр дүнг дэлгэрэнгүй харахыг хүсвэл доорх зургуудыг гүйлгэн үзээрэй.

Энэ долоо хоногт биологийн олон янз байдлын санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцэхээр Европ, Ази, Номхон далайн бүсийн санхүүгийн мэргэжилтнүүд Анталъя хотноо хуран цуглаад байна: https://lnkd.in/d5uj3UNt

UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Biofin Thailand Biofin Philippines The Biodiversity Finance Initiative - BIOFIN

15/06/2026
10/06/2026

📣 НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөрийн хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (БИОФИН) II төсөлд Төрийн санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулж авна.

Хугацаа: 15:00 цаг, 2026 оны 6-р сарын 22
Дэлгэрэнгүй: https://go.undp.org/c4U

***

📣 UNDP Mongolia invites qualified national candidates to apply for the position of Public Finance Expert under the The Biodiversity Finance Initiative – Phase II (BIOFIN) project.

Deadline: 3:00 PM, 22 June 2026
Apply: https://go.undp.org/c4U

10/06/2026

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)”-г баталлаа. Энэхүү стратеги төлөвлөгөө нь Биологийн олон янз байдлын тухай конвенцын Куньмин–Монреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний зорилтууд болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан 20 зорилт, 108 үйл ажиллагааг багтаасан үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг юм.

Төлөвлөгөө нь биологийн олон янз байдлыг хамгаалах, доройтсон экосистемийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглалтыг дэмжих, санхүүжилтийн шинэ механизм бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжих үндэсний зорилтуудыг тодорхойлсон.

Тус төлөвлөгөөг боловсруулахад Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөний шинэчлэлт болон Үндэсний VII тайлан бэлтгэн гаргах үйл ажиллагааг дэмжих” төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хийгдсэн олон талт зөвлөлдөх уулзалтуудын үр дүн хувь нэмэр оруулсан юм.

Энэхүү стратеги төлөвлөгөө нь Монгол Улсын биологийн олон янз байдлыг хамгаалах, байгальд ээлтэй хөгжлийг дэмжих, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх чухал алхам болж байна.

***

Today, the Government of Mongolia approved the National Biodiversity Strategy and Action Plan (NBSAP) 2026–2030. The document is a national policy framework comprising 20 targets and 108 actions, aligned with the Kunming-Montreal Global Biodiversity Framework of the Convention on Biological Diversity and with Mongolia's long- and medium-term development policies.

The plan sets national targets to be implemented through 2030 across several areas: biodiversity conservation, restoration of degraded ecosystem, promotion of sustainable use, development of new financing mechanisms, and strengthening climate change adaptation capacity.

The development of the plan was supported by the GEF-funded, UNDP-implemented project "Support for NBSAP Update and the 7th National Report." in partnership with the Ministry of Environment and Climate Change. The development process ensured broad participation from government agencies, local administrations, research institutions, civil society, the private sector, and local communities, and was finalized through a series of multi-stakeholder consultations.

The adopted strategy represents a significant national milestone for Mongolia in protecting biodiversity, advancing nature-positive development, and fulfilling its international commitments.

04/06/2026

💧 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь “Усны экологи, эдийн засгийн үнэлгээ, Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны нормыг шинэчлэх” зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулна.

Хугацаа: 15:00 цаг, 2026 оны 6-р сарын 18
Дэлгэрэнгүй: https://go.undp.org/qjW

***

💧 UNDP Mongolia invites national entities to submit applications for the assignment of Updating Ecological-Economical Valuation of Water Resources and Water Use Norms for Production, Work and Services.

Deadline: 03:00 PM, 18 June 2026
Apply: https://go.undp.org/qjW

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Biofin Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share