07/07/2026
Идэвхтэн гишүүд идэвхтэй оролцохыг уриалж байна✊
📌МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо болон Дорнод-Сибирийн төмөр замчдын ҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ОХУ-д зохион байгуулагдах Дорнод-Сибирийн төмөр замчдын ҮЭ-ийн холбооны “Залуучуудын наадам-2026” арга хэмжээнд оролцох залуу гишүүдийн сонгон шалгаруулалт.
📌МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо болон Дорнод-Сибирийн төмөр замчдын ҮЭ-ийн холбоо нь 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд талуудын залуу гишүүд, ажилтнуудыг идэвхжүүлж, хөгжүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээг зохион байгуулахаар тогтсон. Уг арга хэмжээний нэг нь Дорнод-Сибирийн төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос жил бүр өөрийн гишүүн байгууллагуудын залуу гишүүд, ажилтнуудын дунд зохион байгуулдаг “Залуучуудын наадам-2026”-д МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны төлөөллийг оролцуулах явдал юм.
Энэхүү арга хэмжээ нь тус холбооны 35 хүртэлх насны гишүүд цуглаж, баг болж хуваагдан, хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, хурд хүч, авхаалж самбаагаар өрсөлддөг онцлогтой. Арга хэмжээнд оролцсоноор олон улсын арга хэмжээний туршлага судлах, өөрийгөө хөгжүүлэх, найз нөхдийн хүрээллийг тэлэх боломжтой юм.
📍Зохион байгуулагдах газар: ОХУ, Байгаль нуур
📍Хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 18-19-ний өдрүүд
📍Тавигдах шаардлага:
-35 хүртэлх насны
-Орос хэлний ахисан түвшний мэдлэгтэй
-МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны гишүүнчлэлтэй (нэгээс доошгүй жил)
📍Бүртгүүлэх:
-Бүртгэлийг анкетыг татан авч бөглөх.
-3 хүртэлх минутын урттай, Монгол болон Орос хэлээр өөрийгөө танилцуулж буй дүрс бичлэг хийх.
-Бүртгэлийн линкээр орж, шаардлагатай талбарыг бөглөх
📍Бүртгэлийн хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 07-ний 15:00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 10-ний 20:00 цаг хүртэл.
📍Сонгон шалгаруулалт:
-2026 оны 07 дугаар сарын 10-ний 20:00 цаг хүртэл бүртгэж, 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагт шалгаруулна.
-Сонгон шалгаруулалтыг хийхдээ Орос хэлний мэдлэг, нийгмийн идэвх оролцоо, спорт, урлагийн ур чадвар, ҮЭ-ийн идэвх оролцоо зэргийг харгалзан дүгнэнэ.
Анкет татах: https://imup.cc/7nOi9I
Бүртгүүлэх: https://forms.gle/vEVwkpNMWwJT2U6r8