10/06/2026
[English below]
ЗЭРЛЭГ АМЬТАН СУДЛАХ ХАМГААЛАХ ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БАТБАЯРЫН НЯМБАЯР NATIONAL GEOGRAPHIC SOCIETY-ИЙН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ БОЛОХ WAYFINDER AWARD-ИЙГ ХҮРТЛЭЭ.
Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний газарзүйн нийгэмлэгээс (National Geographic Society) Wayfinder Award шагналын 2026 оны эздийг өнөөдөр зарлалаа.
Энэхүү нэр хүндтэй шагналыг жил бүр шинжлэх ухаан, байгаль хамгаалал, сурвалжлага нийтлэл, боловсролын салбарт онцгой амжилт гаргасан 15 манлайлагчид олгодог. Тэдний ажил үйлс нь бидэнд дэлхийг шинэ өнцгөөс харахад тусалж, хүн ба байгаль, орон нутгийн хамтын нийгэмлэгүүдийн хоорондын холбоог бэхжүүлэн, дэлхий даяар бодитой бөгөөд үр нөлөөтэй өөрчлөлтийг бий болгож байна.
Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Нямбаяр энэхүү онцгой нэр хүндтэй шагналын 2026 оны эздийн нэгээр тодорсон баярт мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ шагналыг Монгол эрдэмтэн хүртэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал билээ. Энэхүү шагнал нь түүний Монгол орны зэрлэг амьтад, байгалийн өвийг хамгаалахад зориулсан олон жилийн хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг юм. Цаашлаад шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгаалал, олон нийтийн оролцоог бэхжүүлэхэд оруулсан тууштай хувь нэмэр, Монгол орны зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд зориулсан няцашгүй хичээл зүтгэл, өндөр мэдлэг туршлага, уйгагүй хөдөлмөрийн бодит баталгаа боллоо.
Энэхүү бахархалт амжилт нь Монголын байгаль хамгааллын үйлс дэлхийд үнэлэгдэж буйн тод илэрхийлэл бөгөөд үүнийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.
******
WSCC’S FOUNDER RECEIVES THE NATIONAL GEOGRAPHIC SOCIETY’S PRESTIGIOUS WAYFINDER AWARD
Yesterday, the National Geographic Society announced the recipients of the 2026 Wayfinder Award, presented by Kia. This prestigious honor is awarded annually to 15 visionaries whose outstanding achievements in science, conservation, storytelling, and education are helping us see the world in new ways, strengthen connections with nature and communities, and drive meaningful impact around the globe.
We are thrilled to share that the National Geographic Society has recognized Dr. Nyambayar Batbayar, also known as Nyamba, founder of the Wildlife Science and Conservation Center of Mongolia, as one of the recipients of this prestigious award.
Please join us in congratulating Dr. Batbayar on this well-deserved honor. This recognition celebrates not only his lifelong dedication to safeguarding Mongolia’s wildlife and natural heritage, but also his strong commitment to science-based conservation and community engagement.
This award is a true testament to his unwavering dedication, exceptional expertise, and tireless efforts to advance wildlife conservation in Mongolia. We are incredibly proud to celebrate this remarkable milestone together.
Nyambayar Batbayar