IFMS Mongolia

IFMS Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from IFMS Mongolia, Nonprofit Organization, Baynzurkh district, UB Tower, 10th floor, No. 1004, Ulaanbaatar.

25/02/2026

📰 МЭДЭЭ
Хандивын дансны хөрөнгийг Хэвлэл мэдээллийн зөвлөлд шилжүүллээ.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтыг дэмжих нийгэмлэг (IFMS)-ийн Удирдах зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа гаргасан шийдвэрийн дагуу хандивын дансны үлдэгдэл хөрөнгийг Хэвлэл Mэдээллийн Зөвлөлд шилжүүлэхээр тогтлоо.
Тус нийгэмлэгийн “Хөрөнгийн болон нөөцийн сангийн төвлөрүүлэлт, зарцуулалтын журам”-ын 3.2-р заалт, мөн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн 19,710,204 (арван есөн сая долоон зуун арван мянга хоёр зуун дөрвөн) төгрөгийг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд шилжүүлэв.
Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо 2025 онд нийт 8 удаа хуралдаж, сэтгүүл зүйн ёс зүйн маргаан, гомдол, санал хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайн онд ирсэн нийт 59 гомдлоос 44 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд 2026 онд мөн тогтмол хуралдаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Тус хандив нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны үйл ажиллагааг тогтвортой, хэвийн тасралтгүй явуулахад зориулагдах болно.

“Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат: Ёс зүйтэй хэвлэл мэдээллийг бий болгохоор зорин ажилладаг тус ба...
30/01/2025

“Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат: Ёс зүйтэй хэвлэл мэдээллийг бий болгохоор зорин ажилладаг тус байгууллага салбарын хүний нөөцийн чадамжийг бэхжүүлэх, чиг гаргахад чухал учраас бид энэхүү санамж бичгийг байгуулж дэмжин ажиллахаа илэрхийлж байна. www.Gogo.mn

GOGO.MN Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч нийгэмлэгтэй санамж бичиг байгуулав. Тус байгууллагыг 2024 оны сүүлээр байгуулжээ. Нийгэм, соёл, эдийн засаг, хэвлэл мэдээллий....

МОНГОЛ – ГЕРМАНЫ ҮНЭТ ЗҮЙЛИЙН НЭГДЭЛ, НӨХӨРЛӨЛ УУЛЗАЛТ БОЛОВ🇲🇳🇩🇪
03/12/2024

МОНГОЛ – ГЕРМАНЫ ҮНЭТ ЗҮЙЛИЙН НЭГДЭЛ, НӨХӨРЛӨЛ УУЛЗАЛТ БОЛОВ🇲🇳🇩🇪

Ардчиллын үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай сэдвээр ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн уулзалт аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сары...

📚Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага /IFMS/ 35 дахь удаагийн номын баярт оролцож үйл ажиллагаа болон Хэвлэл мэ...
19/05/2024

📚Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага /IFMS/ 35 дахь удаагийн номын баярт оролцож үйл ажиллагаа болон Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг олон нийтэд танилцуулж байна.

📌Уншигч, үзэгч, сонсогч нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй мэдээ, нийтлэл, нэвтрүүлгийг олон нийтэд цацагдсанаас хойш 90 хоногт багтаан гомдол гаргах боломжтой байдаг.

ХМЗ нь 2015 оноос 2023 оныг дуустал нийт 555 өргөдөл гомдлыг хүлээн авч, 54 удаагийн Ёс зүйн хорооны хурлаар нийт гомдлын 59 хувийг шийдвэрлэж, тус шийдвэрийн 74 хувьд ёс зүйг зарчим зөрчигдсөн гэсэн дүгнэлт гарсан юм.

🏢Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага нь ёс зүйт сэтгүүл зүйг эрхэмлэж, Ёс зүйн хорооны үйл ажиллагааг дэмжиж ажилладаг билээ.

🖼️ Мөн үеэр ХМЗ, "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс жендэрийн хэвшмэл ойлголтыг халахад чиглэсэн болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог илэрхийлсэн "Мэдрэмжтэй мэдээлье" гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна.

🤗Манай асраар зочлоорой.

🚪Хаяг: Чингис хааны хөшөөний чанх урд "Хамтдаа цэг тавья" өргөн чөлөө- Хэвлэл мэдээллийн зөвлөлийн асар

#хамтдаацэгтавья #мэдрэмжтэймэдээлье

📌Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйг Дэмжигч байгууллага (IFMS) нь хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтын урт хуг...
19/04/2024

📌Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйг Дэмжигч байгууллага (IFMS) нь хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжин, Ёс зүйн өөрийн зохицуулалтыг бусад салбарт сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах мэргэжилтэн сонгон шалгаруулна.

🙍‍♀️🙍‍♂️Ажилтанд тавих шаардлага:
- Нийгмийн ухааны болон бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Монгол хэлний бичгийн өндөр мэдлэг, чадвартай.
- Англи болон бусад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
- Баримт бичиг боловсруулах, шүүн тунгаах, дүгнэлт хийх мэдлэг, ур чадвартай.
- Ёс зүйтэй, шударга, хариуцлагатай, нягт нямбай, уян хатан
- Багаар болон бие даан ажиллах, манлайлах чадвартай.
- Харилцааны болон хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой.
- Байгууллагын үйл ажиллагааг таниулан сурталчлах чиглэлд мэдээлэл харилцааны ажлууд (вэб сайт, сошиал хуудас хөтлөх, ньюслеттэр бэлтгэх гм) хийх туршлагатай.

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] хаягаар CV-гээ ирүүлнэ үү.

Байгууллагын талаар www.ifms.mn хуудсаас танилцах боломжтой.
Холбогдох утас: 7000-0160

19/04/2024

"Бидний" подкастын шинэ дугаарт Хэвлэл мэдээллийн Ёс зүйг дэмжигч байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол телевизийн Ерөнхий редактор Э.Лхагва оролцлоо.

Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах салбарт манлайлагчдын нэг тэрээр Хонгконгийн их сургуульд Сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалж, Монгол улсад Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулан , “санаачилгын бүлгийн” идэвхтэй гишүүн, Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ. Мөн Э.Лхагва нь “Монголын эдийн засгийн” форумыг үндэслэгчдийн нэг юм.

Подкастынхаа энэ дугаарыг “Сэтгүүл зүй өөрөө сэтгэлийн дуудлага юм” гэж нэгтээ түүний хэлсэн үгээр өмнөтгөн сонсогч танаа хүргэе. Тухлан сонсоорой.

Жич: энэхүү ярилцлагыг 2024 оны 2-р сарын 1-нд хийсэн болно

Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагын 2024 оны 1-р улирлын цахим товхимлыг линк дээр дарж уншаарай. https://mai...
02/02/2024

Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагын 2024 оны 1-р улирлын цахим товхимлыг линк дээр дарж уншаарай.
https://mailchi.mp/adebc459c9bc/ifms

Address

Baynzurkh District, UB Tower, 10th Floor, No. 1004
Ulaanbaatar

Telephone

+97670000160

Alerts

Be the first to know and let us send you an email when IFMS Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to IFMS Mongolia:

Share