National Park Academy

Call Directions Website Contact the organization

National Park Academy Lake Hovsgol Conservancy of Mongol Ecology Center started Blue Waves: Ride to Save Lake Hovsgol, Mongolia as part of the larger effort of the lake. JOIN US!

Монгол Экологи Төв нь тусгай хамгаалалттай газар нутгийн олон улсын туршлага, шилдэг менежментийг нэвтрүүлэхээр 2012 онд "Lake Hovsgol Conservancy" хөтөлбөрийг эхлүүлсэн бол 2021 онд “National Park Academy” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв. We believe that the preservation of this place is not just the responsibility of Mongolians, but of the whole world. Together we can save it.

Монгол бөхөнгийн тухай сонирхолтой баримтууд:1. Мөстлөгийн үеэс өдийг хүртэл Монголд амьдарч байгаа амьтан бол Монгол Бө...
19/10/2026

Монгол бөхөнгийн тухай сонирхолтой баримтууд:

1. Мөстлөгийн үеэс өдийг хүртэл Монголд амьдарч байгаа амьтан бол Монгол Бөхөн юм.
2. Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин төлийг янзага гэнэ.
3. Эр бөхөн Ооно л эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй.
4. 115 см-ын урт биетэй, зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг.
5. 5 сар орчим хээлээ тээж 6 сард 1-2 янзага гаргадаг бөгөөд эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.
6. Монгол бөхөн 10-12 жил амьдрах чадвартай.
7. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллодог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна.
8. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.
9. Бөхөнгийн монхор хамар нь хурдан гүйхэд хүйтэн агаар уушгит нь оруулахгүйн тулд зохилдсон байдаг.
10. Сүрэглэж бөөнөөр явдаг энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг.

📸 О.Тэмүүжин
Мэдээлэл: GoGo News Agency

Зүйл бүрийн мэрэгчээр хооллодог, хад чулуун хонгилд үүрлэдэг, нуугдмал амьдралтай, бүрэг энэ амьтан ямар амьтан бэ? NPA ...
19/10/2026

Зүйл бүрийн мэрэгчээр хооллодог, хад чулуун хонгилд үүрлэдэг, нуугдмал амьдралтай, бүрэг энэ амьтан ямар амьтан бэ?
 
NPA хөтөлбөрийн 2026 оны паспорт дээрээ тамга цуглуулах уралдаанд контент илгээсэн ХЗ-ны хамт олонд баярлалаа.
 
Говийн бага дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Д.Нямбазарын автомат камерын дуранд
 

Чингис Хааны Сорхоншард зааж өгсөн газар буюу одоогийн Амарбаясгалант хийдийн түүх ⛩️ Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ айм...
16/10/2026

Чингис Хааны Сорхоншард зааж өгсөн газар буюу одоогийн Амарбаясгалант хийдийн түүх
⛩️ Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уулын бэл Ивэн голын хөндийд орших Монголын буддын шашны болон архитектурын хамгийн том, бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн түүхэн дурсгалуудын нэг юм.
Хятадын эзэнт гүрний ордны барилгын хэв маягийг Төвөд болон Монголын уламжлалт хийцтэй хослуулан бүтээн байгуулжээ. Нийт 28-30 орчим сүм, дугана, хэрэмнээс бүрдэх тэгш хэмт зохиомжтой. Гол Цогчин дуганыг хадаас хэрэглэхгүйгээр модон углуурга, сүлжээ холбоосоор барьсан нь газар хөдлөлтөд тэсвэртэй байх боломжийг бүрдүүлсэн. Мөн дэлхийд ганцхан дээврийн байгууламжаар борооны усыг гадагшлуулах системтэй.
Амарбаясгалант хийдийн тухай бидний хийсэн нэвтрүүлгийг дараах холбоосоор л орж үзнэ үү ? - https://www.facebook.com/reel/3686563831493315

13/10/2026

Дэлхийд хосгүй архитектурын шийдэлтэй, монгол ухааныг цогцлоосон гайхамшигт хийд хаана байдгийг та мэдэх үү? 🇲🇳

ОРЛОГЫН 100% БАЙГАЛЬ ХАМГААЛАЛД.
13/10/2026

ОРЛОГЫН 100% БАЙГАЛЬ ХАМГААЛАЛД.

Материалаа илгээгээрэй.
13/10/2026

Материалаа илгээгээрэй.

Come with us to the Gobi in 8 days for an awesome adventure! If you’re not afraid to spend over 3,000km in a car, have no running water, and camp in the cold in one of Mongolia’s most remote and elusive landscapes then send us your work 🤗

Хүний газарт эх орноо санасан сэтгэл минь намайг нутагт маань авчирсан. Намайг У.Ичинхорлоо гэдэг. Булган аймгийн Рашаан...
12/10/2026

Хүний газарт эх орноо санасан сэтгэл минь намайг нутагт маань авчирсан. Намайг У.Ичинхорлоо гэдэг. Булган аймгийн Рашаант суманд өссөн хөдөөгийн охин. 2010 онд ОХУ руу Ландшафтын архитектур мэргэжлээр суралцахаар явсан юм. Намайг оюутан болоход ээж, аав минь 3 оюутны төлбөр төлж эхэлсэн юм. Гэрийнхэндээ тээр болохгүй, мөнгө нэхэхгүй гээд Монголдоо хоёрхон удаа ирсэн дээ. Цагаан сар болохоор л нутгаа, хонь хариулдаг бэлчээрээ, мал усалдаг худгаа санаж уйлмаар санагдана. Төгсөөд ирэхэд амьдрал хотод л өрнөдөг мэт санагддаг байлаа. Гэтэл том охиноо төрүүлэхэд эмч “Хөдөө агаарт гар” гэх нь тэр. Утаа, стрессээс хол, үр хүүхдээ эрүүл өсгөх шийдвэр гаргаж, нутагтаа ирээд ажилд орсон доо. Одоо би Хөгнө-Тарнын БЦГ-ын ХЗ-нд мэргэжилтнээр ажиллаад 6 дахь өвлөө угтаж байна. Охид маань ч эрүүл чийрэг, сэргэлэн цовоо өсөж байгаа. Ажилд ордог эхний өвөл биотехникийн арга хэмжээ авахаар явав. Алхаж явтал чонын маш олон мөртэй таарч, хэдэн чоно явсныг нь бүгд л уралдан тоолно. Би ч сайн мэдэх хүн шиг л тоолж гарлаа. Гэтэл ахмад байгаль хамгаалагчид маань мөрийг ажиглаад хэдэн чоно, хэдэн настай, бүр хүйсийг нь хүртэл мэдээд дуржигнуулан хэлэх нь тэр. Тэр үед л байгаль хамгаалагч хүний арга, ухаан арвин гэдгийг ойлгосон доо. Мэдээж хүндрэл бэрхшээл багагүй тулгарна. Манай ТХГ аялагчдын сонирхлыг ихээхэн татдаг тул зуны улиралд олны хөл татрахгүй. Үүнийг дагаад нутгийн иргэд маань чадах зүйлсээрээ худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Хэдий иргэдийн орлого нэмэгдэж, ахуй амьдралд нэмэртэй ч хог хаягдал, олны хөлөөс үүдэж хөрсний доройтол, цөлжилт ихээхэн нэмэгдэж буй нь харамсалтай. Шаардлага тавихад биднийг доромжилж, заналхийлэх үед л эмзэглэдэг дээ. Би дэлхийг бүхэлд нь хамгаалж чадахгүй ч хариуцсан газраа чамбайлан хамгаалж, охиддоо болон дүү нартаа байгалиа хайрлахын үнэ цэнийг үгээрээ биш үйлдлээрээ харуулж чадвал миний зорилго бүтэх нь тэр. Хоёр охиноо өсгөж буй ганц бие ээжийн хувьд ажил мэргэжлээсээ ухрах биш үрсийнхээ ирээдүйд амьдрах хамгийн үнэ цэнтэй гэрийг бэлдэж буйдаа урамшин хичээж байна даа.

NPA хөтөлбөрийн 2026 оны паспорт дээрээ тамга цуглуулах уралдаанд контент илгээсэн ХЗ-ны хамт олонд баярлалаа.📸 Тост Тос...
08/10/2026

NPA хөтөлбөрийн 2026 оны паспорт дээрээ тамга цуглуулах уралдаанд контент илгээсэн ХЗ-ны хамт олонд баярлалаа.

📸 Тост Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа-ны Ахлах мэргэжилтэн Б.Энхтүвшин, мэргэжилтэн И.Отгонбаатар

05/10/2026

Манай 2026 оны Junior Ranger Program - Өсвөрийн Байгаль Хамгаалагч Хөтөлбөр И.Отгонпүрэв Их Нартын БНГ-ын үзэсгэлэнт байгаль ховор амьтан, ургамлыг танилцуулж, үе тэнгийн найз нөхөд, ах эгч нартаа байгалиа хайрлан хамгаалах уриалгыг дэвшүүлж байна.

Найруулагч: О.Тэмүүжин
Туслах: Б.Энх-Номин
Гол дүр: И.Отгонпүрэв

Ариун тайгын зэрлэг амьтдын диваажингаар...📸 Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Мягмаррагчаа 202...
05/10/2026

Ариун тайгын зэрлэг амьтдын диваажингаар...

📸 Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Мягмаррагчаа 2026 оны 7 дугаар сард хяналт, шалгалтаар явах хугацаандаа буулгасан зурагнуудыг хүргэж байна.

NPA хөтөлбөрийн 2026 оны паспорт дээрээ тамга цуглуулах уралдаанд контент илгээсэн ХЗ-ны хамт олонд баярлалаа.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670100826

Alerts

Be the first to know and let us send you an email when National Park Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to National Park Academy:

Shortcuts

Share