GERES - is a French non-profit NGO created more than 40 years ago offering energy solutions as both a vector of economic and social development and an alternative to existing systems harmful to the environment in 13 countries in Europe, Asia and Africa. GERES aims to preserve the environment, limit climate change and its consequences, reduce fuel poverty and improve living conditions. Environmental conservation, climate change mitigation and adaptation, reducing energy poverty, and improving livelihood of the poor are the main focus areas for GERES. The GERES team is particularly involved in the implementation of engineering solutions for development and providing specific technical expertise. GERES supports the development of vegetable sector in Mongolia since 2010, relying on affordable, energy-efficient and locally adapted production and preservation technologies. Nowadays, GERES implements a comprehensive program based on the organic and farm-to-fork approaches, which scopes the whole vegetables value chain and its enabling environment. Under its frame, Geres Mongolia built 276 passive solar green houses, 30 bio-climatic cellars and trained cooperatives, companies, specialized institutions, schools, hospitals and individuals farmers to strengthen their technical, marketing, and organizational capacities. The program ultimately improve livelihood of rural communities through greater access to locally produced organic vegetables and income generation. We directly benefited 3 650 farmers, 25 masons, 50 institutional officers, 200 children.
ERASMUS+ 2018 project, led by the French University Agrocampus-Ouest in partnership with the National University of Mongolia (NUM), the Mongolian University of Sciences and Technology (MUST), and the Mongolian University of Life and Sciences (MULS) aims to strengthen the capacities of Mongolian universities and cooperation among them.
Strengthening Civil Society Organizations and local partnerships in agriculture sector in Khentii aimag (2016-2019) , led by Caritas Czech Republic. The project aims to empower civil society organizations active in the sector to participate in local rural development initiatives and decision-making, and to facilitate interaction between State actors and farmers, ultimately supporting inclusive and sustainable development in the province.
Switch Off Air Pollution (2018-2021) which aims to promote sustainable consumption patterns and behaviors in the individual housing sector of Mongolia through energy efficiency advisory and financial intermediation, becoming a market catalyst.
Жэрэс Монгол улс дахь төлөөлөгчийн газар
Франц улсад төвтэй Жэрэс олон улсын ТББ нь 2010 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллага Европ, Ази, Африк тивийн 13 оронд байгаль орчинд хортой уламжлалт тогтолцоог халж эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн эрчим хүчний шийдлүүдийг санал болгож ажилласаар 40 гаруй жил болжээ. Бид хүрээлэн буй орчноо онгон дагшин хэвээр нь хадгалан авч үлдэх, уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврыг зогсооход хувь нэмрээ оруулах, түлш дулаанаа зохицуулж чадахааргүй амжиргааны түвшин багатай айл өрхийн амьдралын түвшнийг дээшлүүлэхээр зорьж ажилладаг. Байгал орчноо хамгаалах, уур амьсгалын хор хөнөөллийг бууруулж, дасан зохицох байдлыг нэмж, амжиргааны түвшнээс доош орлоготой иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, ядуурлыг зогсоох зэрэг нь ЖЭРЭС ТББ-ын гол анхаарлаа хандуулан ажилладаг чиглэл юм. Иймээс бид сүүлийн 8 жилд хүнсний ногоо тариалалтын аж ахуйг дэлгэрүүлж, эрчим хүчний ухаалаг хэрэглээг дэмжсэн хэд хэдэн цогц арга хэмжээ, хөтөлбөрүүдийг Архангай, Хэнтий аймгуудад хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү зорилгын хүрээнд Архангай, Хэнтий аймгуудын хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн бүлгэмүүдэд мэргэжил, арга зүйн болон техникийн дэмжлэг үзүүлэн, мөн тэдгээрийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 276 урт хугацааны нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмж, нийт 30 био зоориор ханган шинээр хүнсний ногоо үйлдвэрлэгчдийг бий болгон тухайн аймгуудад өрхийн хүсний ногоо үйлдвэрлэгчид болох жижиг бизнес эрхлэгчдийг зах зээлд нэвтрэхэд тусласан. Бид төслүүддээ нийт 3650 тариаланчид, 25 хүлэмжний барилгачид, 200 хүүхдүүд хамруулснаас 80 хувь нь эмэгтэйчүүд байсан нь хүйсийн тэгш эрхийг эрхэмлэдэг бидний зорилгод нийцэж байгаа юм.
CEMAATERR (2017-2019) төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслөөрөө дамжуулан Архангай аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд зориулж дулааны алдагдал багатай түр орогнох байр барьж эхлэж байгаа бөгөөд энэхүү байрыг Архангай аймаг дах ногоон стандартын жишиг байшин болгохоор зорьж ажиллаж байгаа.
Архангай аймгийн иргэдийн эдийн засгийн боломжийг өргөжүүлэх (2014-2018) төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслөөр дамжуулан Архангай аймгийн иргэдийн эдийн засгийн боломжийг өргөжүүлэх, мөн хүнсний ногоо үйлдвэрлэлд сурган тухайн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болон энергийн ашиглалтыг сайжруулах зэрэгээр дэмжин ажиллаж байгаа юм.
ЭРАСМУС+ 2018 төсөл нь Францийн их сургуулийн хөдөө аж ахуйн салбар сургуулийн Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу Монгол улсын их сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зорьсон болно.
Хэнтий аймгийн газар тариалангийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах (2016-2019) төслийг Чех улсын Каритас Чех Репаблик болон Монголын Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Үндэсний Холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Хэнтий аймгийн тогтвортой хөгжлийг хангахад газар тариалангийн салбарын оруулах хувь нэмрийг өсгөх, уг салбарт ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог сайжруулахад энэ төслийн зорилго оршиж байгаа болно.
Улаанбаатар хотын гэр хорооололд дулааны алдагдал багатай орон сууц барихад зөвлөгөө өгөх, (эрчим хүчний хэмнэлттэй байшин барих болон дулаалах зөвлөгөө өгөх) санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх (2018-2021) төсөл 1000 айлын орон сууцыг боломжийн үнэтэй, олдоц ихтэй материалаар дулаалснаар нүүрсний хэрэглээг багасгаж 2021 он дуустал оршин суугчдын мэдлэг мэдээлийг нэмэгдүүлж технологийн дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад оршино.