United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP

Call Directions Website Contact the organization

United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP The official page of the United Nations Youth Advisory Panel in Mongolia (UNYAP)
---
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо (НҮБЗЗХ)

НҮБ-ын ЗЗХороо нь Монголын хүүхэд, залуучуудын дуу хоолойг НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдэд тусгах, тэдний оролцоог хангах зорилготой бөгөөд энэ зорилгын хүрээнд 2008 онд “Мини НҮБ” залуучуудын үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж, 2010 оны “Харилцан ойлголцол ба Хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганаар баталсан 64/134 дүгээр тогтоол, Туркийн Истамбул хотноо 2010 оны 7 сарын 31-ээс 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд хуралдсан Дэлхийн залуучуудын V их хурал, Мексикийн Засгийн газрын санаачилгаар тус улсын Леон хотноо 2010 оны 8 дугаар сарын 24-27-ний өдрүүдэд хуралдсан Дэлхийн залуучуудын бага хурлаас гаргасан зөвлөмжид ҮНДЭСЛЭН залуучуудын сайн сайхан, эрүүл энх, тогтвортой хөгжлийг цогцлоон хөгжүүлж, залууст ээлтэй орчинг бий болгохын төлөө ажилладаг болно.

1. НҮБ-ын ЗЗХорооны хэтийн төлөв
НҮБ-ын ЗЗХороо нь цаашид Монголын хүүхэд, залуусын дуу хоолойг НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдэд хүргэх, хүүхэд, залуусын асуудлаар НҮБ-ын үйл ажиллагаанд зөвлөх, үүнд хяналт тавих, үнэлэх чиг үүрэгтэй гол байгууллага болоход оршино.

2. НҮБ-ын ЗЗХорооны эрхэм зорилго
Залуучуудын зөвлөх хорооны эрхэм зорилго нь Монголын хүүхэд, залуучуудад хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, аливаа төсөл, хөтөлбөрүүдэд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх

3. Бидний үнэт зүйлс
3.1 Хүүхэд, залуучууын үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх
3.2 Хүүхэд, залуучуудад ээлтэй байх
3.3 Залуусын шинэлэг, хурдацтай хөгжлийг эрхэмлэх
3.4 Хүүхэд, залуучуудын байгууллагын эрх тэгш, идэвхтэй оролцоонд үндэслэсэн хамтын ажиллагааг эрхэмлэх
3.5 Үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх

🌿Европ, Ази, Монгол Улсын шилдэг иргэний нийгмийн байгууллагууд 08 сарын 26-ны өдөр СОР17 Ногоон бүс дэхь House of Frien...
27/08/2026

🌿Европ, Ази, Монгол Улсын шилдэг иргэний нийгмийн байгууллагууд 08 сарын 26-ны өдөр СОР17 Ногоон бүс дэхь House of Friendship павильон дээр хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн боллоо ✨

🌱European, Asian, and Mongolian civil society and youth organizations are ready to engage the public at the UNCCD COP17 Green Zone House of Friendship pavilion on August 26 - People's Day!

🌍 Олон улсын залуучуудын өдрийн мэндийг НҮБЗЗХ-ны хамт олноос хүргэж байна! 🎉💙 Залуус бидний хаана амьдрах, ямар хүсэл з...
12/08/2026

🌍 Олон улсын залуучуудын өдрийн мэндийг НҮБЗЗХ-ны хамт олноос хүргэж байна! 🎉

💙 Залуус бидний хаана амьдрах, ямар хүсэл зорилготой байхаас үл шалтгаалан бидэнд Монголынхоо ирээдүйг цэцэглэн хөгжиж буйгаар төсөөлөх ижил тэмүүлэл бий.

🇲🇳✨ Зөвхөн энэ өдрөөр хязгаарлагдалгүй бид өдөр тутамдаа өөрсдийн дуу хоолойг хүргэж, нас, хүйс, хаана амьдардгаасаа үл хамааран хүсэл зорилгоо илэрхийлж байх нь чухал юм.

🙌 Хүн бүрийн хөгжил дэвшлийн тодорхойлолт өөр байдаг.

🌱 Харин таных ямар вэ?

💭 Сэтгэгдэл хэсэгт энэ өгүүлбэрийг өөрийнхөөрөө гүйцээн бичиж дуу хоолойгоо хүргээрэй! ✍️

📣 "Миний хүсэж буй Монголын ирээдүй бол *________________*." 🇲🇳🌟

#ЗалуусынДууХоолой

🌍 Happy International Youth Day from the UN Youth Advisory Panel Mongolia! 🎉

💙 No matter where we live or what aspirations we hold, as young people, we share a common hope: to see Mongolia’s future thrive.

🇲🇳✨ Beyond this special day, every day is an opportunity for young people to make their voices heard, share their aspirations, and shape the future they envision, regardless of their age, gender, or where they live.

🙌 A thriving future looks different to each of us.

🌱 What does it look like to you?

💭 Share your voice in the comments by completing the sentence below in your own words: ✍️

📣 “The Mongolia I want to see in the future is *________________*.” 🇲🇳🌟

🇺🇳 НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны шинэ гишүүний элсэлт амжилттай зохион байгуулагдлаа. 🤝 Та бүхэндээ НҮБЗЗХ-ны шинэ г...
24/07/2026

🇺🇳 НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны шинэ гишүүний элсэлт амжилттай зохион байгуулагдлаа.

🤝 Та бүхэндээ НҮБЗЗХ-ны шинэ гишүүдээ танилцуулж байгаадаа баяртай байна. Шинээр элссэн болон нийт гишүүддээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, залуучуудын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

🇺🇳 We are delighted to announce the successful completion of the recruitment process for the newest members of the United Nations Youth Advisory Panel.

🤝 Please join us in welcoming our new members as they embark on this exciting journey. We wish them, and all members of the Panel, every success and look forward to their meaningful contributions in advancing youth voices and creating positive impact.

Өргөдөл хүлээн авч байна | UNESCO Youth for PeaceUNESCO-гийн Youth for Peace: Intercultural Leadership Programme-ийн хоё...
23/07/2026

Өргөдөл хүлээн авч байна | UNESCO Youth for Peace

UNESCO-гийн Youth for Peace: Intercultural Leadership Programme-ийн хоёр дахь удаагийн хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах хугацаа 2026 оны 7 дугаар сарын 26 хүртэл сунгагдлаа.

Энэхүү хөтөлбөр нь энх тайван, соёл хоорондын харилцан ойлголцол, нийгмийн эерэг өөрчлөлтийг дэмжих чиглэлээр ажиллаж буй 25–45 насны залуу манлайлагчдад зориулагдсан. Сонгогдсон оролцогчид олон улсын сургалт, менторшип, төслийн санхүүжилт болон UNESCO-ийн дэлхийн залуу манлайлагчдын сүлжээнд нэгдэх боломжтой.

Өргөдөл гаргах сонирхолтой залуус эх сурвалж дахь мэдээлэлтэй танилцан, шаардлага хангасан тохиолдолд материалаа хугацаанд нь илгээхийг зөвлөж байна.

---

International Opportunity | UNESCO Youth for Peace

The application deadline for UNESCO’s Youth for Peace: Intercultural Leadership Programme has been extended to 26 July 2026.

The programme is designed for emerging leaders aged 25–45 who are committed to advancing peace, intercultural dialogue, and positive social impact. Selected participants will have the opportunity to join an international leadership programme, receive mentorship and seed funding for community initiatives, and become part of UNESCO’s Global Youth Alumni Network.

Interested applicants are encouraged to review the eligibility requirements and submit their applications before the deadline.

DEADLINE EXTENDED!!

---

🌍✨ Call for Applications: Youth for Peace – UNESCO Intercultural Leadership Programme ✨🌍

Are you a young leader passionate about building peace, fostering dialogue, and creating positive social impact? 🌱🤝

UNESCO is now calling for applications for the second edition of the Youth for Peace: UNESCO Intercultural Leadership Programme!

🗓️ Extended deadline: 26 July 2026 (23:59 CET)

This year's theme is "Human Connection and Dialogue in the Age of AI", inviting emerging leaders who are exploring how AI can be leveraged to strengthen human connection, foster dialogue across differences, and advance positive social impact.💡🌐

50 selected participants will have the opportunity to:
✅ Join high-level online masterclasses and peer learning (Oct–Dec 2026)
💰 Receive up to USD 10,000 in seed funding to implement a dialogue-based community initiative (Jan–Jul 2027)
🌏 Participate in the UNESCO Global Youth Dialogue for Peace in China (Q3–Q4 2027)
🤝 Become part of UNESCO's Global Youth Alumni Network

📌 Learn more and apply here:
https://www.unesco.org/en/call-applications-2026?hub=181405

📣 Please share this opportunity with your networks and help us reach inspiring young changemakers around the world!

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн асуудлаарх залуусын дуу хоолойг түгээх чиглэлээр ажиллаж буй LLDC ...
23/07/2026

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн асуудлаарх залуусын дуу хоолойг түгээх чиглэлээр ажиллаж буй LLDC Залуучуудын зөвлөх зөвлөлийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Цаашид залуучуудын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

---

Wishing the LLDC Youth Advisory Board success in promoting youth participation and amplifying youth voices on sustainable development. We are confident their work will continue to strengthen youth collaboration and engagement.

08/07/2026

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос (UNYAP) "Уур амьсгалын өөрчлөлт залуусын нүдээр" сэдэвт судалгааг эхлүүлээд байна.

Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлт залуусын амьдралын хэв маяг, сэтгэл зүй болон ирээдүйн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлж буйг бодит өгөгдлөөр тодорхойлох, улмаар тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой юм. Судалгаанд 15-аас 24 насны залуучууд хамрагдах боломжтой бөгөөд асуулгад хариулахад ойролцоогоор 5 минут зарцуулагдана.

Таны өгсөн бодит мэдээлэл залуучуудад чиглэсэн ирээдүйн бодлого, шийдвэрийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулах тул идэвхтэй оролцож, үзэл бодлоо хуваалцахыг урьж байна.

Судалгаанд оролцох линк: https://forms.gle/N84jTP1xjyYcxWwBA

The official page of the United Nations Youth Advisory Panel in Mongolia (UNYAP)
---
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо (НҮБЗЗХ)

06/07/2026
12/06/2026

🟥 Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье!

Өнөөдөр дэлхий даяар 138 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Хүүхэд бүр хөдөлмөрлөх биш, харин суралцаж, тоглож, мөрөөдлөө биелүүлэх эрхтэй.

⚽️ Хөлбөмбөгийн талбайд УЛААН ХУУДАС өгдөгтэй адил таныг хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлэхийг уриалж байна!

📸 Та ч бас нэгдээрэй!
“Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье” улаан картыг барин зураг эсвэл бичлэгээ хийж, хаштагтайгаар нийтлээрэй. Мөн найз нөхөд, гэр бүл, хамт олноо аянд нэгдэхийг уриалаарай.

“Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье” улаан картыг татах линк: https://we.tl/t-XbK4L7jkyMNdwAnC

🤝Хүүхдийн хөдөлмөрийг устгая!

10/06/2026
НҮБЗЗХ-ны зүгээс "Уур амьсгалын өөрчөлт залуусын нүдээр" сэдэвт судалгаанд хамрагдахыг урьж байна.🌍 Уур амьсгалын өөрчөл...
03/06/2026

НҮБЗЗХ-ны зүгээс "Уур амьсгалын өөрчөлт залуусын нүдээр" сэдэвт судалгаанд хамрагдахыг урьж байна.

🌍 Уур амьсгалын өөрчөлт залуусын амьдрал, сэтгэл зүй, ирээдүйн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлж байна вэ?

✊15-24 насны залуус та бүхэн 5 минут зарцуулж судалгаанд оролцоод үзэл бодлоо хуваалцаарай.

💪Таны хариулт бодлого, шийдвэрт залуусын дуу хоолойг хүргэхэд чухал хувь нэмэр оруулах болно.

Судалгаанд оролцох линк: https://forms.gle/N84jTP1xjyYcxWwBA

Address

Sukhbaatar
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP:

Shortcuts

Share