NUM Volunteer

Call Directions Contact the organization

NUM Volunteer МУИС-ийн NUM VOLUNTEER клубийн албан ёсны пэйж хуудас

06/10/2026

Манай клубийн зүгээс Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан МУИС-ийн эрдэмтэн багш нарынхаа дурсамжаас хуваалцсан бичлэгээ хүргэж байна.

💙 "БАЯРЛАЛАА БАГШАА" 💙
📍2026.10.05

📌БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!💐“БАГШ “ хэмээх эрхэм алдрыг хүртэж, мянга мянган шавь нартаа эрдмийг түгээдэг их үйлсийн...
05/10/2026

📌БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!💐

“БАГШ “ хэмээх эрхэм алдрыг хүртэж, мянга мянган шавь нартаа эрдмийг түгээдэг их үйлсийн эзэн хүндэт багш нартаа Монголын багш нарын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын 32 дахь өдрийн мэндийг хүргэе.

Аагим халуун өдрүүд ард үлдэж шаргал намрын өнгө их сургуулийн гудамжийг бүрхэхтэй зэрэгцэн бид шинэ гишүүдээ хүлээн ава...
10/09/2026

Аагим халуун өдрүүд ард үлдэж шаргал намрын өнгө их сургуулийн гудамжийг бүрхэхтэй зэрэгцэн бид шинэ гишүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.🍂🏫

Та сайн дурын үйлсэд нэгдэн, хүрээлэн буй орчиндоо жижиг өөрчлөлтүүдийг авчрахад бэлэн бол бидэнтэй нэгдээрэй. Таныг шинэ туршлага, шинэ хүрээлэл хүлээж байна.😎

Элсэлтийн маягт бөглөх: 👇
https://forms.gle/WEwscc6djcKTDByW6

📣 Анкетыг 9.16-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Амжилт хүсье!!!

🎓Эрхэм гишүүддээ төгсөлтийн баярын мэнд хүргэе! Их сургуулийн алтан босгоор алхан орж, мөрөөдлийнхөө зүг тууштай тэмүүлс...
19/06/2026

🎓Эрхэм гишүүддээ төгсөлтийн баярын мэнд хүргэе!

Их сургуулийн алтан босгоор алхан орж, мөрөөдлийнхөө зүг тууштай тэмүүлсэн он жилүүдийн ургац хураах нандин мөч өнөөдөр тохиож бакалавр, магистрын хөтөлбөрөө амжилттай дүүргэлээ.

Оюутан насныхаа бахархалт цаг хугацаанд “Num Volunteer” гэр бүлийн салшгүй нэг хэсэг байж, хамтдаа бүтээлцсэн бүхэнд баярлалаа.

Ирээдүйдээ итгэлтэй алхаж, эхлүүлсэн зам бүртээ гэрэлтэж, ихийг бүтээгээрэй!💙

📍2026.06.19

⭐️ТАЛАРХАЛ⭐️2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийн “Начин Шонхор” клубээс зохион байгуулсан Багш, ажилчд...
31/05/2026

⭐️ТАЛАРХАЛ⭐️

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийн “Начин Шонхор” клубээс зохион байгуулсан Багш, ажилчдын “Мини Лиг” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тус лигийн онцлог нь тэмцээний бооцоонд цугласан мөнгийг сайн үйлсийн аянд эсвэл МУИС-д шаардлагатай зүйлд хандив болгон зориулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн төсвөөс үлдсэн 1,990,000 төгрөгийг манай NUM Volunteer клубийн хүүхдийн төлөө сайн үйлсийг дэмжин хандивлаж, тэмцээний хаалтын үеэр клубийн дэд тэргүүн Өсөхбаярт гардуулан өглөө. 🤝

Энэхүү чин сэтгэлийн дэмжлэгт бид гүнээ талархаж, нийт багш, ажилчид, тэмцээний зохион байгуулагчдад баярласнаа илэрхийлж байна. Та бүхэнд амжилт хүсье !!!💙👏🏻

✨ NUM Volunteer Club-ийн хамгийн том хүч, хамгийн тод өнгөнүүд! ✨Удирдах зөвлөлийн танилцуулгын араас манай клубийн үйл ...
27/05/2026

✨ NUM Volunteer Club-ийн хамгийн том хүч, хамгийн тод өнгөнүүд! ✨

Удирдах зөвлөлийн танилцуулгын араас манай клубийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж, сайн дурын үйлсийг зүрх сэтгэлээрээ түүчээлдэг үндсэн гишүүдээ танилцуулж байна☺️

Манай залуусын постер бүр өөрийн гэсэн өнгө төрх, сонирхолтой түүхтэй. Тэд клубээ ямар дуу, киногоор зүйрлэсэн бол?

💬 Та бүхэн зургуудыг гүйлгэж үзээд таньдаг найз, ангийнхаа хүүхдээ олбол сэтгэгдэл хэсэгт tag хийж, тэдэндээ урмын үг үлдээгээрэй! 👇

Өнөөдөр хаврын семестерийн сүүлчийн өдөр! 🎓🔥Гэхдээ манай NUM Volunteer Club-ийнхан амралтаа аль хэдийнээ эрч хүчтэйгээр ...
22/05/2026

Өнөөдөр хаврын семестерийн сүүлчийн өдөр! 🎓🔥

Гэхдээ манай NUM Volunteer Club-ийнхан амралтаа аль хэдийнээ эрч хүчтэйгээр эхлүүлчихсэн байгаа шүү. 😉
Өнгөрсөн амралтын өдрөөр марафоны талбарт гүйгчдийнхээ хамгийн том дэмжигч, урам зориг нь байж чадсан багийнхандаа баярлалаа!

Бусдад туслах сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуустайгаа хамт энэ жилийг үдэж байгаадаа баяртай байна.

Зуны турш гоё цэнэглэгдэж аваад, ирэх намар шинэ эрч хүчтэйгээр уулзацгаая! 🥰👋

Address

National University Of Mon
Ulaanbaatar

Telephone

+97688503472

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when NUM Volunteer posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to NUM Volunteer:

Shortcuts

Share