Zorig Foundation

Call Directions Website Contact the organization

Zorig Foundation Зориг сан нь 1998 онд байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР 17 ДАХ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА!Зориг сан байгаль орчны тулгамдсан асуудлуудад анхаарлаа ханду...
14/10/2026

БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР 17 ДАХ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА!

Зориг сан байгаль орчны тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулдаг, тэдгээрийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуусыг "Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөр"-төө урьж байна.

Оролцохыг хүсэгчид 25 хүртэлх настай, их дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026.10.29-ний 23:59 цаг
Өргөдөл илгээх холбоос: https://form.jotform.com/zorigfoundation/efp-17-application

Лоринэт сангаас "Dialogue by Lorinet" цуврал хэлэлцүүлгийнхээ эхний дугаарт Зориг сангийн хэрэгжүүлж буй Залуусын тогтво...
14/10/2026

Лоринэт сангаас "Dialogue by Lorinet" цуврал хэлэлцүүлгийнхээ эхний дугаарт Зориг сангийн хэрэгжүүлж буй Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг онцоллоо. Энэ дугаарыг дараах хуваарийн дагуу үзээрэй.

📺 Тэнгэр ТВ-ээр гарах хуваарь:

• 10-р сарын 14 | 11:40
• 10-р сарын 15 | 11:00
• 10-р сарын 18 | 19:00

🎙️ Dialogue by Lorinet цуврал хэлэлцүүлэг эхэллээ!

📺 Тэнгэр ТВ-ээр гарах хуваарь:
• 10-р сарын 13 | 22:10
• 10-р сарын 14 | 11:40
• 10-р сарын 15 | 11:00
• 10-р сарын 18 | 19:00

Хүүхэд, залуусын амьдралд тогтвортой эерэг өөрчлөлт авчрах санаачилгуудыг тууштай дэмждэг Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр...
13/10/2026

Хүүхэд, залуусын амьдралд тогтвортой эерэг өөрчлөлт авчрах санаачилгуудыг тууштай дэмждэг Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Зориг сан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SEYP) төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Залуусын ирээдүйд нь үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй Лоринэт санд баярлалаа!

08/10/2026

Зориг сан х МУИС хамтран хэрэгжүүлж буй "Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" (SEYP) "ИНТЕРАКТИВ БҮҮТ"-ээр зочлоорой.
Unread x Worki: Talent Summit 2026 дээр уулзацгаая!

Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн төгсөгчид болон The Nature Conservancy хамтран хэрэгжүүлсэн “Аялъя Тан...
03/10/2026

Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн төгсөгчид болон The Nature Conservancy хамтран хэрэгжүүлсэн “Аялъя Танья Хайрлая” цахим уралдаан амжилттай өндөрлөлөө.

Уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирснээс шилдэг 7 оролцогчийг шалгаруулж, урамшууллаа. Шилдэг бүтээлүүдийг тодруулахад нийт 100 онооноос 60 оноог тусгай хамгаалалттай газрын байгаль, түүхийн онцлогийг харуулсан бодит мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр хүргэсэн байдал, 20 оноог зураг болон бичлэгийн дуу дүрсний чанар, эвлүүлэг, бүтээлч байдал, мөн 20 оноог сошиал хандалтаар нь тооцоолон тус тус тодруулсан.

Уралдаанд идэвхтэй оролцож, өөрсдийн бүтээлээрээ байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалсан нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.💚

#АялъяТаньяХайрлая #ТусгайХамгаалалттайГазар #ӨнөМөнхийнМонгол

“ЗУУ НАСАЛЪЯ” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026 ЗАРЛАГДЛАА!Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотод байрлах дотоодын их, дээд с...
30/09/2026

“ЗУУ НАСАЛЪЯ” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026 ЗАРЛАГДЛАА!

Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотод байрлах дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид 2 болон түүнээс дээш дамжаанд, 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй оюутнуудад мэргэжил харгалзахгүй нээлттэй.

Тавигдах шаардлага:

• Улаанбаатар хотод байрлах дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид 2 болон түүнээс дээш дамжаанд суралцдаг байх
• Нийт суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
• Өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх
• Нийгэмд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулж, шийдэл эрэлхийлэх сонирхолтой байх

Тавигдах шалгуурыг хангаж буй оюутнууд дараах холбоосоор орж материалаа илгээгээрэй.
https://form.jotform.com/zorigfoundation/paloma-2026

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2026 оны 10 дугаар сарын 18-ны 23:59 цаг
Дэлгэрэнгүй мэдээлэл: 11-315444

Микро Кредит ББСБ × Зориг сангийн ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР материал хүлээн авч дуусахад 5 хоног үлдлээ. Улаанбаатар хотод байр...
23/09/2026

Микро Кредит ББСБ × Зориг сангийн ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР материал хүлээн авч дуусахад 5 хоног үлдлээ.

Улаанбаатар хотод байрлах эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш дамжаанд суралцаж буй, нийт суралцсан хугацааны голч дүн 3.2 ба түүнээс дээш оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар:
• Сургалтын төлбөрийн тэтгэлэг авах
• Эрүүл мэнд, нийгмийн салбарт эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй залуусын хүрээлэлд нэгдэх боломжтой.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2026 оны 9 дүгээр сарын 27-ны 23:59 цаг

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөнө.

Өргөдөл гаргах:
https://form.jotform.com/zorigfoundation/microcredit2026
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 11-315444

🌟 Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хамт олонАвстралийн Засгийн газрын дэмжлэгтэй Зори...
18/09/2026

🌟 Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хамт олон

Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” энэ өдрүүдэд 13 дахь элсэлтээ авч байна. Найман сарын хугацаанд оролцогчдод манлайллын ур чадвар, харилцаа холбоогоо тэлэх, шинэ боломж нээх, төсөл хэрэгжүүлэх зэрэг олон ур чадвар, туршлага суулгадаг уг хөтөлбөрийг 240 гаруй хүн төгсөж, 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 48 нийгмийн төсөл хэрэгжүүлжээ.

Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын...

Address

Zorig Foundation Building, Peace Avenue 17, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97611315444

Alerts

Be the first to know and let us send you an email when Zorig Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Zorig Foundation:

Shortcuts

Share