JCI Impact

JCI Impact Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from JCI Impact, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

🥰
08/11/2025

🥰

📣 JCI Импакт салбар байгууллагын 10 жилийн ойн баяр амжилттай болж өнгөрлөө! 🎊2025 оны 10-р сарын 18-ны өдөр “Ballroom Z...
31/10/2025

📣 JCI Импакт салбар байгууллагын 10 жилийн ойн баяр амжилттай болж өнгөрлөө! 🎊

2025 оны 10-р сарын 18-ны өдөр “Ballroom ZU” танхимд JCI Impact салбар байгууллага маань 10 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ! 🥳

Арга хэмжээнд JCI Монгол байгууллагын үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт Сенаторууд, Гишүүд болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, бидэнтэй хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Тусгай зочноор:
• Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд, JCI Импакт салбар байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч Ч.Ундрам,
• JCI Монгол байгууллагын 2025 оны Үндэсний Ерөнхийлөгч Ч.Мөнхбат,
• Мөн JCI Монгол байгууллагын үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт гишүүд, хамтын ажиллагаатай Япон (JCI Китакюүшү) болон БНСУ (JCI Букпохан) салбар байгууллагуудын Ерөнхийлөгчид, үе үеийн хүндэт гишүүд, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. 🇯🇵🇰🇷

Нийт 170 гаруй зочид, гишүүд оролцсон тус арга хэмжээ нь “Хамтдаа бүтээсэн 10 жил, хамтдаа бүтээн байгуулах ирээдүй” уриан дор зохион байгуулагдлаа.

📙 Бидний бүтээсэн ололт амжилт, дурсамж, түүхийг багтаасан 10 жилийн ойн танилцуулга сэтгүүлийг дараах холбоосоор үзээрэй:

🔗 https://online.fliphtml5.com/ldihp/iqnn/

🙏 Энэхүү баярын арга хэмжээг бодит болгож, сэтгэл, зүтгэл, цаг хугацаагаа зориулсан ажлын хэсгийн гишүүд, дэмжигч байгууллагууд, хандивлагчид болон үе үеийн JCI Импакт салбар байгууллагын эрхэм хүндэт гишүүддээ гүн талархал илэрхийлье.

💛 Хамтдаа бүтээсэн 10 жилд баярлалаа!
Ирээдүйн олон он жилд гэрлээ түгээж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах их үйлсэд хамтдаа алхая! 🌟



16/10/2025

🎉 JCI Импакт салбар байгууллагаас Хүүхдийн баярыг хамтдаа тэмдэглэлээ! 👧🧒

2025 оны 06-р сарын 01-ний өдөр бид бяцхан гишүүд болон хүүхдүүддээ зориулан
инээд хөөр, ид шид, аз жаргалаар дүүрэн нэг өдрийг бүтээлээ. 🌈💫

Хүүхдүүд өөрсдийн авьяас, уран сэтгэмжээ гарган “Харри Поттер” жүжгийг тайзнаа амилуулж,
үзэгчдэд ид шидийн ертөнцөөр аялуулсан гайхалтай мөчүүдийг бүтээлээ! 🪄🎭

Итгэл дүүрэн нүд, инээд хөөрөөр гэрэлтсэн хүүхдүүддээ баярын мэнд хүргэе! 💖
Хүүхэд бүрийн инээмсэглэл — бидний гэрэл.

✨ Shine Your Light ✨

#ХүүхдийнБаяр

JCI Импакт салбар байгууллагын Удирдлагын багийн XI хурал амжилттай боллоо! 🎯📅 2025.10.01 | 19:00 | Orient PlazaХурлын ү...
16/10/2025

JCI Импакт салбар байгууллагын Удирдлагын багийн XI хурал амжилттай боллоо! 🎯

📅 2025.10.01 | 19:00 | Orient Plaza

Хурлын үеэр:
• Салбарын чуулганы тайлан — Э.Нандин-Эрдэнэ
• “Танин мэдэхүйн аялал” төслийн тайлан — Б.Азжаргал
• Урлагийн наадамд оролцох төлөвлөгөө — Э.Нарангуа
• 10 жилийн ойн баярын төлөвлөгөө — Ч.Улсболд
• БНСУ-ын айлчлалын төлөвлөгөө — С.Очмандах

🏅 9-р сарын шилдэг гишүүн: Э.Нандин-Эрдэнэ
Шилдэг гишүүндээ баяр хүргэе! 👏

Хуралд идэвхтэй оролцсон бүх гишүүддээ талархал илэрхийлье.
✨ Shine Your Light ✨

Танин мэдэхүй аялал”-ын 9 дэх зогсоолМонконди чихрийн үйлдвэр 🍭Амттай туршлага, бүтээлч мэдлэг, инээд хөөрөөр дүүрэн нэг...
15/10/2025

Танин мэдэхүй аялал”-ын 9 дэх зогсоол
Монконди чихрийн үйлдвэр 🍭
Амттай туршлага, бүтээлч мэдлэг, инээд хөөрөөр дүүрэн нэг өдөр байлаа!

Хүүхдүүд өөрсдийн гараар чихэр урлан бүтээж, үйлдвэрлэлийн шат дамжлагыг сонирхон,
Монголдоо үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүндээ бахархах сэтгэлтэй буцсан нь аяллын хамгийн үнэт үр дүн байв 💫

Бид энэ аяллаар хүүхдүүдэд амттай мэдлэг, мартагдашгүй дурсамж үлдээж чадсандаа баяртай байна!
✨ Танин мэдэхүй аяллын дараагийн адал явдал — ТУН УДАХГҮЙ! ✨
Хамтдаа дараагийн аялалдаа гарцгаая!

#ТанинМэдэхүйАялал #Монконди #АмттайДурсамж

🎉 JCI Импакт салбарын 10 жилийн ойд зориулсан “Танин мэдэхүйн аялал” төслийн дараагийн аяллууддаа урьж байна!JCI Монгол ...
02/10/2025

🎉 JCI Импакт салбарын 10 жилийн ойд зориулсан “Танин мэдэхүйн аялал” төслийн дараагийн аяллууддаа урьж байна!

JCI Монгол байгууллагын үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт Сенаторууд, эрхэм Гишүүд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

📌 АЯЛАЛ-8: Витафит групп-н үйлвэртэй танилцах аялал

🎯 Зорилго:
Хүүхдүүдэд жимсний шүүс, ундаа, витамины баяжуулалттай бүтээгдэхүүнүүд хэрхэн үйлдвэрлэгддэгийг сонирхолтой, танин мэдэхүйн аргаар таниулан, эрүүл хооллолтын талаарх ойлголт өгөх

🛠 Аяллын хөтөлбөрт:
✅ Жимс хэрхэн боловсруулагдаж, шүүс болон ундаа болдог процессыг үзэх
✅ Сав баглаа боодлын дамжлагыг үзэж сонирхох
✅ Шинэхэн шүүс, ундаа амталж үзэх 😋
✅ Танин мэдэхүйн бэлэг гардуулах 🎁
📍 Байршил: “Витафит” группын үйлдвэрлэлийн төв

📅 Огноо: 2025 оны 10-р сарын 🕒01

Цаг: 15:30 – 17:00

👥 Насны ангилал: 12 нас +

📌 АЯЛАЛ-9: Монконди Чихэрийн үйлдвэртэй танилцах аялал

🍭 Чихэр хэрхэн төрдөг вэ?

• 🏭 Чихэрний үйлдвэрийн бодит үйл ажиллагаатай танилцаж, бидний өдөр бүр идэх дуртай чихэр хэрхэн түүхий эдээс эхлээд хайрцаглагдаж, дэлгүүрийн лангуу дээр тавигддагийг нүдээр харна.

• 🍯 Чихрийн найрлага, түүхий эд, технологийн процесс зэрэг мэдээллийг хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар тайлбарлан хүргэнэ.

🖐️ Өөрийн гараар чихэр хийх боломж

👩‍🍳 Хүүхдүүд:

• 👩‍🏫 Мэргэжлийн технологичийн заавраар

• 🍬 Өөрийн гэсэн өвөрмөц чихрээ өөрсдийн гараар хийж,

• 🎁 Үүнийгээ савлаад гэртээ авч харих боломжтой!

📍 Байршил: Монконди Чихэрийн Үйлдвэр

📅 Огноо: 2025 оны 10-р сарын 🕒03

Цаг: 15:30 – 17:00

👥 Насны ангилал: 6 нас +

Уулзах газар: Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын зогсоол
Цагтаа ирэхээ мартуузай!

📌 Бүртгэлийн холбоос:

https://forms.gle/seNNJWqUTaeDZaRp7

💰 Хураамж: 10,000₮
👦👧 Оролцогчдын тоо: Аялал тус бүрт 35 хүүхдээр хязгаарлана.
‼️ Түрүүлж бүртгүүлсэн нь давуу эрхтэй тул амжиж бүртгүүлээрэй!

Хүүхдүүддээ танин мэдэхүй, хөгжилтэй, амттай хором бэлэглэе! 🚌🥖🧩

Асууж тодруулах зүйл байвал 99918168 дугаарт холбогдоно уу

🍞✨ “Танин мэдэхүй аялал” үргэлжилсээр…5 дахь аяллаар хүүхэд багачууд Талх Чихэр ХК-ийн талх, нарийн боовны үйлдвэртэй та...
23/09/2025

🍞✨ “Танин мэдэхүй аялал” үргэлжилсээр…
5 дахь аяллаар хүүхэд багачууд Талх Чихэр ХК-ийн талх, нарийн боовны үйлдвэртэй танилцлаа! 🚀

🏭 Аяллын үеэр:
• Гурил, ус, дрожж, элсэн чихэр зэрэг түүхий эд хэрхэн бүтээгдэхүүн болдог 🥖
• Чанарын хяналт, амталгаа хэрхэн явагддаг 👅✅
• Бүрэн автомат төхөөрөмжүүдийн ажиллагаа 🤖📦
• Эрүүл ахуйн стандартуудыг хэрхэн хангадаг 🧼🧤

🗣️ Хүүхдүүд ажилтнуудтай уулзаж, асуултаа асууж, бодит туршлагаас суралцсан нь аяллын хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг байлаа.

🎯 Энэхүү аялал нь хөдөлмөрийн үнэ цэнэ, үндэсний үйлдвэрлэлийн ач холбогдлыг ойлгуулж, эх орноороо бахархах сэтгэлийг төлөвшүүлсэн үнэ цэнтэй үйл ажиллагаа боллоо.

⭐ Бид хүүхдүүдийн оюун санаанд шинэ мэдлэг, дурсамж үлдээж чадсандаа баяртай байна.

📸 Аяллын үеэрх онцлох агшинуудыг хуваалцъя.

👉 Дараагийн аяллын зогсоол удахгүй!
Постоо нүд салгалгүй дагаад, хамгийн эхэнд бүртгүүлж сонирхолтой аялалд нэгдээрэй! 🌏🎇

🌟 “Танин мэдэхүйн аялал” төслийн 4-р аялал амжилттай боллоо! 🌟Хүүхэд багачууд маань 🇲🇳 үндэсний бахархалт үйлдвэрлэгч Го...
22/09/2025

🌟 “Танин мэдэхүйн аялал” төслийн 4-р аялал амжилттай боллоо! 🌟

Хүүхэд багачууд маань 🇲🇳 үндэсний бахархалт үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэртэй танилцаж, ноолуур хэрхэн дэлхийн стандартад нийцсэн гоёмсог бүтээгдэхүүн болон хувирдгийг газар дээр нь үзэж мэдэрлээ. 🧵✨

Энэхүү аялал нь хүүхдүүдийн танин мэдэхүйг тэлж, хөдөлмөрийн үнэ цэнэ, чанарын үнэ цэнэ, эх орныхоо үйлдвэрлэлээр бахархах сэтгэлийг төлөвшүүлсэн үнэтэй боломж байлаа. 💡💖

📸 Аяллын хамгийн гоёмсог, сэтгэл хөдөлгөсөн агшинуудыг Reels-ээрээ та бүхэнтэй хуваалцаж байна!
🚀 Дараагийн аялал удахгүй…

#ТанинМэдэхүйнАялал

📚 Сургалт: “Өөрийгөө олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхүй”Бидний урилгыг хүлээн авч, өөрийн үнэтэй цаг хугацаа, амьдралын...
19/09/2025

📚 Сургалт: “Өөрийгөө олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхүй”

Бидний урилгыг хүлээн авч, өөрийн үнэтэй цаг хугацаа, амьдралын туршлага, бизнесийн алсын хараагаа харамгүй хуваалцсан:

🇲🇳 Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан
🍬 “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий Захирал
🌐 JCI Хүндэт Сенатор
🦈 Бизнесийн Шарк С.Түмэнгэрэл танаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏

✨ Таны өгүүлсэн зорилгоо тодорхойлох ухаан, өөрийгөө олох замнал, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зарчим нь бид бүхэнд урам зориг, бодит ухаарал, ирээдүйн алхмаа тодорхойлох үнэтэй хөтөч боллоо.

🎤 Ирээдүйн төлөө өгсөн зөвлөгөө, хуваалцсан түүх бүрт баярлалаа!

🤩 JCI Импакт XI дүгээр чуулган амжилттай боллоо! 🤩

📅 2025.09.13 | 📍 Ayud Tower
👥 Ирц: саналын эрхтэй гишүүдийн 89.3%

🔹 I хэсэг – Тайлангийн хуралдаан
✅ 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан
✅ JCI Монгол болон Академийн албан тушаалтнуудын тайлан

🔹 II хэсэг – Сонгуулийн хуралдаан
✨ 2026 оны Удирдах зөвлөл батламжлагдав:
• Ерөнхийлөгч – А.Цолмон
• Тэргүүн дэд ерөнхийлөгч – Ч.Улсболд
• Дэд ерөнхийлөгчид
- А.Лхачодмаа,
- Б.Нандинцэцэг,
- М.Уламсайхан
• Ерөнхий нарийн бичгийн дарга – Д.Энхтүвшин
• Эрхзүйн ерөнхий зөвлөх – Т.Бадамсэд
• Санхүүч – Ц.Лхагвадулам

👏 2026 оны манлайллын багтаа өндөр амжилт хүсье!

🌟 Чуулганд хүндэт зочид болон JCI Монголын удирдлагын багийн төлөөлөл хүрэлцэн ирсэнд баярлалаа.

✨✨ SHINE YOUR LIGHT ✨✨

Address

Ulaanbaatar
96826

Alerts

Be the first to know and let us send you an email when JCI Impact posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to JCI Impact:

Share