Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо

Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо Монголын Шатрын Холбооны албан ёсны фейсбүүк хуудас
The Official page of Mongolian Chess Fed Official social page of Mongolian Chess Federation.

♟️ АЗИ ТИВИЙН ОРГИЛ ТУЛААН МОНГОЛД 🇲🇳21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-...
11/05/2026

♟️ АЗИ ТИВИЙН ОРГИЛ ТУЛААН МОНГОЛД 🇲🇳

21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тивийн хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд энэ удаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачлагатайгаар Монгол Улс анх удаа хүлээн авч байгаа нь онцлог юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан зэрэг хүчирхэг орнуудын шатарчид оролцоно. Нээлттэй ангилалд 143, эмэгтэй ангилалд 101 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө. ✨

Монголын шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон удаа өндөр амжилт үзүүлж байсан түүхтэй. Тухайлбал:
- ИМ Ц.Батчулуун — шагналт 5-р байр (Чэндү, 2017) 🏅
- эИМ Т.Мөнхзул — хүрэл медаль (Синтай, 2019) 🥉
- ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул — хүрэл медаль (Алматы, 2023) 🥉
- эОУМ Б.Мөнгөнзул — мөнгөн медаль (Аль Айн, 2025) 🥈

Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын үйл явдал бус, Монгол Улсын олон улсын нэр хүнд, спортын хөгжилд өндөр ач холбогдолтой. Түүнчлэн тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм. 🌍

Тэмцээнийг Монголын шатрын холбоо зохион байгуулах бөгөөд уг томоохон тэмцээнийг эх орондоо авчран зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж байна.

Монгол Улс өмнө нь олон улсын томоохон шатрын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Үүнд:
- ФИДЕ Эмэгтэйчүүдийн Гран-При (2010)
- 16 хүртэлх насны Олимпиад (2015)
- Өсвөрийн шатарчдын Азийн АШТ (2016)
- Азийн залуучуудын АШТ (2018)
- Азийн 3.3 бүсийн АШТ (2019, 2025)
- Ахмадын Азийн АШТ (2024)
- Сурагчдын Азийн АШТ (2025) зэрэг тэмцээнүүд багтаж байна. 🎖️

Азийн шилдэг шатарчдын оргил тулаан Монгол Улсад зохион байгуулагдаж, Улаанбаатар хот тивийн оюуны спортын төв болно. 🇲🇳🔥

Тэмцээний танилцуулгыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://drive.google.com/file/d/1f80wJvC8ZtKnoe2XR_E3BA5z0LLcPQNz/view?usp=sharing

Тэмцээний жагсаалтыг дараах холбоосоор орж харна уу.
Нээлттэй ангилал --> https://s3.chess-results.com/tnr1399377.aspx?lan=1&art=0&turdet=YES&flag=30&SNode=S0
Эмэгтэй ангилал --> https://s1.chess-results.com/tnr1399378.aspx?lan=1&SNode=S0

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

ЗӨВХӨН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАМАРСАН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАМонголын шатрын холбоо болон Эмэгтэйчүүдийн зөвл...
08/05/2026

ЗӨВХӨН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАМАРСАН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын шатрын холбоо болон Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Хос мастер шатрын академитай хамтран ФИДЕ дасгалжуулагч, Улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер Н.Энхнасангийн нэрэмжит охид, эмэгтэйчүүдийн тэмцээнийг 5-р сарын 16-17-ны өдрүүдэд Хос мастер шатрын академийн байранд зохион байгуулж байна. Тус тэмцээнд жил бүр нийт 150 шилдэг охид, эмэгтэй шатарчид оролцдог билээ.

Тэмцээн 8 хүртэлх, 9-10 нас, 11-12 нас, 13-49 нас, 50+ нас, 65+ насны гэсэн тус тус 6 ангилалд охид, эмэгтэйчүүд маань Швейцарь системээр 7 өргийн туршид оюун ухаанаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулна. Мөн түүнчлэн энэ жил үндсэн тэмцээний үеэр охид, эмэгтэйчүүдийн дунд анх удаа нас харгалзахгүйгээр шатрын бодлого бодолтын тэмцээн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Олон улсад шатар тоглодог охид, эмэгтэйчүүдээс судалгаа авахад шатар бол эрэгтэй давамгайлсан онцгой спорт учир, жишээ нь нэг ангид шатраас өөр төрлийн спортоор хичээллэдэг охидын тоо арай илүү олон байдаг. Мөн түүнчлэн шатар тоглож буй эсрэг хүйсний хөвгүүдийн тоо олон байдгаас эмээдэг эсвэл “Би энэ охиныг хожно”, “Яагаад энэ охинд хожигдов?” гэж ярилцдаг учраас өөрсдийгөө ганцаараа гэж мэдэрдэг хэмээн хариулсан олон дүгнэлт гарч байжээ. Иймд шатрын спортын эмэгтэй тамирчин байхад хамгийн хэрэгтэй зүйл нь стратеги төлөвлөгөө, тоглолтын үед баримтлах зарчмуудаас илүүтэйгээр шийдэмгий байдал болон айдасгүйгээр өрсөлдөх чадвар хэмээн шатар суралцагч охид үзсэн байна.

Тэгэхээр яагаад заавал зөвхөн охид, эмэгтэйчүүдийг хамарсан тэмцээн, уралдаан, үйл ажиллагаа байх хэрэгтэй вэ?
Өөр олон охид, эмэгтэйчүүд яг чамтай адилхан шатрын спортод дурласан байдаг бөгөөд адилхан хүсэл сонирхолтой охид, эмэгтэйчүүдтэй найзууд болж, өөрийн үнэ цэнийг мэдрэхэд багахан ч болов дэмжлэг болох юм.

Дашрамд дурдахад ФД, УШ, ОУХМ Н.Энхнасан нь зөвхөн охид, эмэгтэйчүүдэд зориулан эмэгтэй шатарчдын дунд 2010 оноос эхлэн жил бүр нэрэмжит тэмцээнээ амжилттай зохион байгуулж ирсэн нь шатрын спортод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, шилдэг эмэгтэй шатарчдыг төрүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байгаа юм.

ФД, УШ, ОУХМ Н.Энхнасан болон Хос мастер шатрын академийн хамт олондоо чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

ОЮУТНЫ БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн шатрын багуудыг нэг дор цуглуула...
23/04/2026

ОЮУТНЫ БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн шатрын багуудыг нэг дор цуглуулах нэр хүндтэй тэмцээн болох FIDE World University Team Chess Championship 2026-д бүртгүүлээрэй.

Тэмцээн нь 3 үе шаттайгаар явагдана:
• Онлайн Swiss шат
• Онлайн knockout шат
• Алматы хотод болох финал шат

👥 Баг бүр:
– 4 тоглогчтой
– Заавал эрэгтэй, эмэгтэй тамирчин хосолсон бүрэлдэхүүнтэй

📍 Финал тэмцээн: Казахстан, Алматы хот
📅 Огноо: 2026 оны 8-р сарын 3–10
🌍 Олон улсын их сургуулиудын багууд оролцоно

🏆 Ялагч баг:
FIDE World University Team Champion цол + €25,000 шагнал

⏰ Бүртгэлийн хугацаа:
• Qualifier 1 – 4-р сарын 27 хүртэл
• Qualifier 2 – 5-р сарын 4 хүртэл

Бүртгэл: https://worlduniversities2026.fide.com/
Жич: Саяхан болж өнгөрсөн Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээнд зөвхөн медаль хүртсэн шатарчид сургуулиараа нэгдэн баг болж оролцвол Монголын Шатрын Холбооны зүгээс бүртгэлийн хураамжаас чөлөөлнө. Та бүхэн сургуулиараа зохион байгуулалттайгаар оролцож, бүртгэлээ дээрх холбоосоор хийнэ үү.

Монголын их, дээд сургуулиуд, оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Лавлах: [email protected]

2026 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 64 ДЭХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 56 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ Т...
23/04/2026

2026 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 64 ДЭХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 56 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ТЭМЦЭЭН 2026 ОНЫ 04-Р САРЫН 28-НЫ ӨДРӨӨС 5-Р САРЫН 03-НЫ ӨДРҮҮДЭД ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД БОЛНО.

Тэмцээнд:
а. Монгол улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнээс 1-30-р байранд шалгаран эрх авсан тамичид.
б. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс ангилал бүрт шалгарсан 2 тамирчид
в. Дотоод болон Олон улсын чансаа эрэгтэй 2000-с дээш, Эмэгтэй 1800-с дээш тамирчид оролцох эрхтэй.

Тэмцээний бүртгэлийг Монголын шатрын холбооны албан ёсны www.mcf.mn сайтаар бүртгэнэ.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ АЛБАН ЁСНЫ ВЭБСАЙТ НЭЭГДЛЭЭ Шатарчид та бүхэндээ энэхүү сайхан мэдээг дуулгаж буйдаа таатай бай...
23/04/2026

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ АЛБАН ЁСНЫ ВЭБСАЙТ НЭЭГДЛЭЭ

Шатарчид та бүхэндээ энэхүү сайхан мэдээг дуулгаж буйдаа таатай байна.

Та бүхэн www.mcf.mn хаягаар орж шатрын холбооны мэдээлэл болон тэмцээнд бүртгүүлэх, гишүүнчлэлээр элсэх зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой боллоо.

Удахгүй болох хагас шигшээ тэмцээний бүртгэл вэбсайтаар явагдаж байна.

23/04/2026
22/04/2026
МШХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Х.Батчулуун танд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!
22/04/2026

МШХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Х.Батчулуун танд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

БЛИЦ & РАПИДЫН БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026 Болох газар: Хонг Конг Хугацаа: 6 сарын 16-22Бүртгэл: 5 са...
20/04/2026

БЛИЦ & РАПИДЫН БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026

Болох газар: Хонг Конг
Хугацаа: 6 сарын 16-22
Бүртгэл: 5 сарын 15-г хүртэл явагдана.

Анхааруулга: Эхний 43 багийг бүртгэх тул оролцох хүсэлтэй баг тамирчид бүртгэлээ яаралтай хийлгэх шаардлагатайг анхаарна уу. МШХ-р дамжихгүйгээр шууд бүртгүүлж болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.fide.com/fide-world-team-rapid-and-blitz-chess-championships-2026-registration-now-open/

Address

C/o # 116, Olympic House, Chingis Avenue
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97680117535

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо:

Share