Таны Буянд Даган Баясъя Төв - The Rejoice In Your Merit Center

Call Directions Contact the organization

Таны Буянд Даган Баясъя Төв - The Rejoice In Your Merit Center Таны Буянд Даган Баясъя төвийн цахим хуудас

“Таны буянд даган баясъя” төв нь 2001 онд уламжлалт сэтгэлгээ, бурханы шашны гүн ухаан соёлыг өвлөн авч, түгээн дэлгэрүүлснээр амьдралын буруу хэвшлээс үүдэн гарч буй хор хохирлыг багасгахад өөрсдийн оролцоог бий болгож, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүн дотор, нэг өдрийн “тэгчэн сожин” сахил хүртээх зан үйл, “21 дарь эхийн ачлал” дуу клип, зааланд болон гадаа талбайд, байгууллага хамт олны хүрээнд сүсэгтүүд хамтаараа маани хөгжөөх зэрэг олонд танигдсан, тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаанууд багтдаг юм.

ОТОЧ МАНАЛ БУРХАНЫ БЯСАЛГАЛХАМАГ АМЬТАН эрүүл энх, саруул сайхан, амгалан жаргалантай байх болтугай🙏Манал бурхан нь хама...
07/10/2026

ОТОЧ МАНАЛ БУРХАНЫ БЯСАЛГАЛ

ХАМАГ АМЬТАН эрүүл энх, саруул сайхан, амгалан жаргалантай байх болтугай🙏

Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй. Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй.

Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ. Хүн буян бага үйлдэж нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг.

Эдүгээ өвчиний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой.

Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.

МАНАЛ БУРХАНЫ ТАРНИЙГ унших үед хийх БЯСАЛГАЛ

Манал бурханы лагшин хөх өнгөтэй, хоёр мутрын баруунаар эмийн ургамал, зүүнээр бадар аяга барьсан, хоёр хөл очир завилгаагаар оршин байдаг. Энэхүү Манал бурхан маш бодитойгоор өөрийн өмнөх огторгуйд заларч ирсэн байна.

Тарни уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биеийн оройгоор орж бүх биед түгсэнээр биед байсан өвчин хийгээд өвчиний эх үүсвэрүүд хар өнгийн зүйл болон хувирч биений доод хэсгээр гэрэлд хөөгдөн гарч байна.

Улмаар бие, хэл, сэтгэл гуравт Манал бурханы лагшин, зарлиг, таалалын адис жинлав шингэж энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан Манал бурханы адис жинлавыг хүртэж байна, бүгд өвчин зовлонгүй амар амгалантай болж байна хэмээн бясалгана.

Манал бурханы адистидын хүчээр хамаг амьтан өвчин зовлонгоос түргэн салах болтугай, хэрэв өөрөө өвдөж буй бол Манал бурханы лагшингаас цацарсан гэрлийг өвдөж буй газартаа удаан байлгаж “Миний өвдөж буй энэ өчүүхэн зовлонгоор хамаг амьтдын асар их өвчин зовлон амирлах болтугай” хэмээн залбираарай. Энэхүү бясалгал нь өөрийн өвчинг хялбар давах сэтгэлийн их эрч хүчийг өгдөг нарийн увидас юм.

Тарни уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Тарни унших:

Нигүүлслээр бүхнээ тэгш төгс ялж нөхцсөн
Нэрийг нь дуулах төдийд муу заяааг арилгагч
Хорт сэтгэлийн өвчинг арилгагч эмийн манлай
Бэндүряан гэрэлт хаан түүнээ мөргөн тахимой🙏🙏🙏

ДАДАЯТА УМ БЭХАНЗЭ БЭХАНЗЭ МАХА БЭХАНЗЭ БЭХАНЗЭ РАНЗА САМУГАТЭ СУХА
(аль чадахын хирээр олон унших)

Үүний дараа

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай.
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтан ойр хол садагнан тачаах, өслөн уурлах аль алинаас нь ангид тэгш сэтгэлээр орших болтугай🙏🙏🙏

Төгсгөлд: Энэлэгч амьтан бүхэн Манал бурханы адистидийн хүчээр элдэв өвчин зовлонгоосоо түргэн гэтэлж эгнэгт эрүүл энхээр амьдрах болтугай хэмээн залбираарай🙏🙏🙏

МАНАЛ БУРХАНЫ ХОТ МАНДАЛ

БУРХАДЫН ХОТ МАНДАЛЫГ ХАРАХ, ҮЗЭХ ТӨДИЙД ХИЛЭНЦ НИМГЭРЧ, АСАР ИХ БУЯНЫГ ХУРААДАГ БИЛЭЭ

07/10/2026
"VII ИХ МАНАЛЫН ХУРАЛ-2026 хурж буй буянаар Монгол улсын минь төр түвшин, шашин дэлгэр, Шашны оройн дээдэсүүд тэргүүтэй ...
07/10/2026

"VII ИХ МАНАЛЫН ХУРАЛ-2026 хурж буй буянаар Монгол улсын минь төр түвшин, шашин дэлгэр, Шашны оройн дээдэсүүд тэргүүтэй 10 зүгийн дээдэс лам багш нарын өлмий бат, лагшин тунгалаг, үйлс нь дэлгэр, мөн Монгол түмэн олон тэргүүтэй хамаг амьтан эрүүл саруул, энх тунх, урт настай амар жаргалантай байхын тухайтад түүнчлэн өвдөж зовсон, өвчинд энэлсэн бүхэн түргэн эдгэж, урт насалж, эрүүл энх жаргаж, эгнэгт өвчний элдэв шалтгаангүй байх болтугай🙏

VII ИХ МАНАЛ 2026 хурлын хэсгээс
07/10/2026

VII ИХ МАНАЛ 2026 хурлын хэсгээс

ИХ МАНАЛ 8 ХОНОГ ХУРНАХурал билгийн тооллын намрын адаг сарын 27-шинийн 5 буюу 2026/10/7-15 хүртэл 8 хоног хурна.2026/10...
07/10/2026

ИХ МАНАЛ 8 ХОНОГ ХУРНА

Хурал билгийн тооллын намрын адаг сарын 27-шинийн 5 буюу 2026/10/7-15 хүртэл 8 хоног хурна.

2026/10/7 09:00-12:30 ИХ МАНАЛ
2026/10/8 09:00-12:30 ИХ МАНАЛ
2026/10/9 09:00-12:30 ИХ МАНАЛ
2026/10/10 09:00-12:30 ИХ МАНАЛ
2026/10/11 09:00-12:30 ИХ МАНАЛ
2026/10/12 09:00-12:30 ИХ МАНАЛ
2026/10/13 09:00-12:30 ИХ МАНАЛ
2026/10/14 09:00-12:30 ИХ МАНАЛ

2026/10/15-нд ЖИНСРЭГ

Байршил: ХАНДОЛИН НОМЫН ӨРГӨӨ

Facebook: Таны Буянд Даган Баясъя Төв
☎️ +976 90077800

Хаяг: Сонгино хайрхан дүүрэг 20-р хороо товчооны гудамж 87, ( монос дээд сургуулиас, хуучнаар 22-н товчоо орох замд “Ханбогд Кашимер ХХК“ үйлдвэрийн байр)

VII ИХ МАНАЛЫН ХУРАЛ-2026Хурал Билгийн тооллын намрын адаг сарын 27-нд буюу 2026/10/7-15 хүртэл 8 хоног өглөө 09:00 цага...
04/10/2026

VII ИХ МАНАЛЫН ХУРАЛ-2026

Хурал Билгийн тооллын намрын адаг сарын 27-нд буюу 2026/10/7-15 хүртэл 8 хоног өглөө 09:00 цагаас хурна.

Байршил: ХАНДОЛИН НОМЫН ӨРГӨӨ

Facebook: Таны Буянд Даган Баясъя Төв

ТҮРГЭН АВРАЛТ НОГООН ДАРЬ ЭХИЙН УНШЛАГААрван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгө...
13/09/2026

ТҮРГЭН АВРАЛТ НОГООН ДАРЬ ЭХИЙН УНШЛАГА

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг.

Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй, хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй, сайн сайхан зүйл бүсэх, үйлс бүхнээ хүсэхэд бий болох болно” хэмээн магтсан байдаг.

Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг.

Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм. Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй.

~Ногоон дарь эх бурханы номыг унших үед юу бодох вэ.

Өөрийн өмнөх огторгуйд Ногоон Дарь Эх бурхан бодитой залран ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч өөрийн биед тусах үед бие, хэл, сэтгэл гуравт Ногоон Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид шингэх ба энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан бүгдэд адистид шингэж байна хэмээн бясалгана. Ийнхүү агуу адистид хүртсэнээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй хамаг муу сэтгэлүүд арилан ариусч санасан сэдсэн үйл хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай, эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдын хүссэн бүхэн ачлалт Ногоон Дарь Эхийн адистидээр биелэх болтугай хэмээн залбирах болой.

НОГООН ДАРЬ ЭХИЙН УНШЛАГА

1 Дарь эхийн ачлал уншлага

Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн дарь эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увидаст тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье
~Ум дари дүдари дүри суухай (3)

2. Эрхэнд хураагч Дарь эх
Эрмэш сэтгэлийг номхотгогч
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь эхийн
Эрдэм чадалд сөгдөн мөргөе
~Ум дари дүдари дүри сарва хэрэ даду баша гүрүү суухай (3)

3. Ад номхруулагч Дарь эх
Зургаан сав таван цулд
Зовлон хурж өвчин адлах
Шаналалын түмэн барцадыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад номхруулагч Дарь эхийн
Агуу хүчинд сөхрөн мөргөе
~Ум дари дүдари дүри сарва бавам шамдам гүрүү суухай (3)

4. Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Дарь эх
Төрсөн биенд буян хурж
Түмний үйлст гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлан оргих гомдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе
~Ум дари дүдари дүри сарва аюї бунаяа бүшдэм гүрүү суухай (3)

5. Нас аривтгах Дарь эх
Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас аривтгах Дарь эхэд
Наминчлан байж сөгдөн мөргөе
~Ум дари дүдари дүри сарва аюурзана бүшдэм гүрү суухай (3)

6. Сэтгэл булаагч Дарь эх
Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
~Ум дари дүдари дүрисарва жигиму агар хаяа хэрэ суухай (3)

6. Бүд нар сарыг согтууруулагч Дарь эх
Есөн гариг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу элчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар сарыг согтууруулагч
Бумба Дарь эхэд шүтэн мөргөе.
~Ум дари дүдари дүри сарва бигана шадїм уза даяа суухай (3)

7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь эх
Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь эхэд мөргөе
~Ум дари дүдари дүри сарва бияа аври мияа пад суухай (3)

8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь эх
Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинжих
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтээ гасланг таригч
Шимнуст дайсныг даран сөнөөгч
Шагжмунь Дарь эхэд даатган мөргөе
~Ум дари дүдари дүри жигимала омуга маръяа пад суухай (3)

9. Аюулаас аврагч Дарь эх
Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлагч
Өвчин эмгэг зайлуулан өгөх
Аюулаас аврагч Дарь эхийн
Алтан мутраас адис авч мөргөе
~Ум дари дүдари дүри жигимала нодве сарва рагча суухай (3)

10. Чөтгөрийг эрхэндээ оруулагч Дарь эх
Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин тачаал
Хүмүүн заяаг хорслон тэрслэгч
Хүсэл хяслын нигуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь эхэд мөргөе
~Ум дари дүдари дүрисарва мара бара маръяа хум пад суухай (3)

11. Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч Дарь эх
Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураагч
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгах
Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе.
~Ум дари дүдари дүри басу дари суухай (3)

12. Өлзий хутгийг бадруулагч Дарь эх
Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзий хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь эхэд мөргөе
~Ум дари дүдари дүри доном дїди суухай (3)

13. Сахин хамгаалагч Дарь эх
Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадраагч
Аюул гасланг зайлуулагч
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе
~Ум дари дүдари дүри адина багчим гїрї суухай (3)

14.Тотгор дарагч Дарь эх
Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе
~Ум дари дүдари дүри маха бахаеэ гїрї суухай (3)

15. Хилэнц номхруулагч Дарь эх
Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц номхруулагч Дарь эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
~Ум дари дүдари дүри сарва бобом бараша жанаеэ суухай (3)

16. Билиг хийгээд тарниа арвитгагч Дарь эх
Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадайн таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар мааниа шивших
Билиг хийгээд тарниа арвитгагч
Билгүүн номт Дарь эхэд мөргөе
~Ум дари дүдари дүри дарма баранза барди бари шадаеэ суухай (3)

17. Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх
Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь эх таны увидаст мөргөе
~Ум дари дүдари дүри сарва зоро домонди суухай (3)

18. Лус савдагийн хорыг арилгагч Дарь эх
Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдагийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь эхэд мөргөе
~Ум дари дүдари дүри сарва нага шимдон гїрї суухай (3)

19. Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх
Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгах зүрх цангаах
Муу зүүд хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь эхэд мөргөе
~ Ум дари дүдари дүри сарва дүдсо бани мозани суухай (3)

20.Хижиг өвчний хорыг арилгагч Дарь эх
Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь эхэд мөргөе
~Ум дари дүдари дүри сарва жахи зура барша манаеэ суухай (3)

21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх
Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь эхэд мөргөе.
Ум дари дүдаари дүри садана суухай 3н удаа уншина.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.
Эхийг: "ГҮНДҮ ЁНДОН РАВЖААЛИН" ХИЙД

Address

Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

90077800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Таны Буянд Даган Баясъя Төв - The Rejoice In Your Merit Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Таны Буянд Даган Баясъя Төв - The Rejoice In Your Merit Center:

Shortcuts

Share