Banking and Finance Academy

Banking and Finance Academy Banking and Finance Academy
Web: www.bfa.mn
Tel: (976) 7575-4848

BFA Vision: To be the premier, independent and high quality training institute for excellence in banking and financial services training and research in Mongolia, with a view to have a leading role in the economic reforms and strengthening of the Mongolian banking and financial services sector through skills enhancement and professional capacity building programs for sector professionals.

27/05/2026

🎓 RSBP сургалтын хөтөлбөр: 530 гаруй банк, санхүүгийн мэргэжилтнийг чадавхжууллаа

Банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлж, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилготой Regional Small Business Programme / RSBP хөтөлбөрийн сургалтууд Монгол Улсад амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 12 удаагийн танхимын, ОУ-н сургалт зохион байгуулагдаж, Улаанбаатар хотод 130 гаруй, орон нутагт 403, нийт 530 гаруй банк, санхүүгийн байгууллагын ажилтан хамрагдсан байна.

Сургалтуудаар:

✅ Жижиг, дунд бизнесийн зээлийн судалгаа
✅ Төслийн болон санхүүгийн шинжилгээ
✅ Зээлийн шийдвэр гаргалтын зарчим
✅ Харилцагчтай ажиллах ур чадвар
✅ Олон улсын сайн туршлага

зэрэг банк, санхүүгийн салбарын өдөр тутмын ажилд шууд хэрэгжихүйц чухал сэдвүүдийг хамарлаа.

RSBP нь санхүүгийн байгууллагуудад мэдлэг солилцох цахим платформ болон танхимын сургалтаар дамжуулан ЖДБ-ийн санхүүжилтийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм. Монгол дахь хэрэгжилтийн хүрээнд EBRD in Mongolia / Европын сэргээн босголт, хөгжлийн банкны олон улсын туршлага, аргачлалыг салбарын мэргэжилтнүүдэд түгээсэн нь онцлог байлаа.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд зээлийн материалыг илүү бодитой үнэлэх, санхүүгийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, харилцагчийн бизнесийг гүнзгий ойлгох арга барилаа сайжруулсан гэдгээ онцолсон юм.

🌱 Хөтөлбөр өндөрлөж байгаа ч Банк Санхүүгийн Академи цаашид RSBP-ийн агуулга, аргачлалд суурилсан сургалтуудыг цахим болон танхимын хэлбэрээр үргэлжлүүлэн хүргэж, банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжин ажиллах болно.

Жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих хамгийн чухал хөрөнгө оруулалт бол чадварлаг санхүүгийн мэргэжилтэн юм.

#ЖДБ #БанкСанхүүгийнАкадеми

🚀 Банк санхүүгийн ирээдүйн чиг хандлагыг бүс нутгийн түвшинд хамтдаа тодорхойлъё!AICB Nexus 2026 олон улсын арга хэмжээ ...
21/05/2026

🚀 Банк санхүүгийн ирээдүйн чиг хандлагыг бүс нутгийн түвшинд хамтдаа тодорхойлъё!

AICB Nexus 2026 олон улсын арга хэмжээ 2026 оны 07 сарын 07-08-ны өдрүүдэд Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь банк, аудит, эрсдэл, засаглал, дижитал шилжилт, хиймэл оюун, тогтвортой санхүүгийн чиглэлээр бүс нутгийн удирдлагууд, зохицуулагчид, салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулах платформ юм.

✨ Яагаад оролцох хэрэгтэй вэ?
✅ AI, digital banking, automation-ийн бодит хэрэглээ
✅ Засаглал, эрсдэлийн удирдлага, зохицуулалтын шинэ чиг хандлага
✅ Дотоод аудит, compliance, ESG, data integrity-ийн практик кейсүүд
✅ Бүс нутгийн салбарын удирдлагуудтай networking хийх боломж

📍 Байршил: Kuala Lumpur Convention Centre
📅 Огноо: 2026.07.07-08
🎯 Зорилтот оролцогчид: банк санхүүгийн салбарын удирдлагууд, эрсдэл, аудит, compliance, стратеги, дижитал шилжилт, хүний нөөц, инновацын чиглэлийн мэргэжилтнүүд

BFA-ийн гишүүн байгууллагууд тус арга хэмжээнд гишүүний хөнгөлөлттэй үнээр оролцох боломжтой.

📩 Холбогдох: [email protected]

09/05/2026
Банк Санхүүгийн Академи (БСА)-ийн Удирдах зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр Ч.Халиун нь ...
28/04/2026

Банк Санхүүгийн Академи (БСА)-ийн Удирдах зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр Ч.Халиун нь тус Академийн Гүйцэтгэх захирлаар томилогдон, 2026 оны 4 дүгээр сарын 20-оос эхлэн албан үүргээ хэрэгжүүлж байна.

Ч.Халиун нь 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 2024 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр банк санхүүгийн салбарт 17 жилийн турш тасралтгүй ажиллахдаа Хаан банк, Капитрон банкнуудад маркетинг, харилцагчийн үйлчилгээ, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байсан арвин туршлагатай мэргэжилтэн юм. Банкны төсөв, төлөвлөгөө, хүний нөөцийн удирдлага, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, ажилтнуудын идэвхжүүлэлт, багийн ажиллагааг сайжруулах чиглэлээр бодит үр дүн гарган ажиллаж ирсэн.

Түүний энэхүү туршлага, мэдлэг нь Банк Санхүүгийн Академийн сургалт, судалгаа, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Банк Санхүүгийн Академийн УЗ, ажлын албаны хамт олноос Ч.Халиун захиралд шинэ албан тушаалд нь амжилт хүсэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Банк Санхүүгийн Академи, TransBank болон Люксембургийн EFPA байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "Certified Private B...
22/04/2026

Банк Санхүүгийн Академи, TransBank болон Люксембургийн EFPA байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "Certified Private Banker" бэлтгэх ОУ-ын хөтөлбөрийг амжилттай эхлүүллээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Тээвэр Хөгжлийн Банкны 25 ажилтан ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн CPB болох бөгөөд үүгээрээ дамжуулан харилцагчийн хөрөнгийн удирдлагыг шинэ шатанд гаргах стратегийн суурийг тавихаас гадна Монголын хувийн банкны үйлчилгээний стандартыг дэлхийн түвшинд хүргэх стратегийн чухал алхам гэж үзэж байна.

🎓 Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, чадавхыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд Монголын Banking and Finance Academy болон European Financial Planning Association (EFPA) байгууллагуудтай хамтран "Certified Private Banker" хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://transbank.mn/news/financial-education/pb

17/04/2026

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) болон Европын Холбооны санхүүжилттэй “Regional Small Business Programme (RSBP)” хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, цаашдын тогтвортой байдлыг хангах зорилготой шагнал гардуулах болон хөтөлбөрийг хүлээлгэн өгөх ёслол 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Банк Санхүүгийн Академи (БСА) хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын банк, санхүүгийн салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, бичил, жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.

Арга хэмжээг EBRD-ийн Монгол дахь улс дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Хатагтай Ина Марчюлёниете болон Банк, Санхүүгийн Академийн УЗ-ийн дарга Л.Амар нар нээж үг хэлэв.

RSBP хөтөлбөрийн хүрээнд Монголын санхүүгийн байгууллагуудад зориулсан сургалт, мэдлэг солилцооны платформ амжилттай хэрэгжиж, зээлийн мэргэжилтнүүдийн ур чадвар, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын чадавх мэдэгдэхүйц сайжирсан байна. Хөтөлбөрийн үр дүнгийн талаар уг хөтөлбөрийн зохицуулагч Азамат Балтабаев танилцуулга хийж, оролцогч байгууллагууд болох Хаан Банк, ХасБанк, Транскапитал ББСБ зэрэг байгууллагууд өөрсдийн туршлага, нөлөөллийг хуваалцлаа.

Ёслолын үеэр салбарын шилдэг байгууллага, хувь хүмүүст шагнал гардуулж, цаашид RSBP хөтөлбөрийн мэдлэг, сургалтын агуулгыг Банк Санхүүгийн Академид албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдав. Мөн талууд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх Санамж бичиг (MoU)-д RSBP хөтөлбөрийн зохицуулагч Азамат Балтабаев болон БСА-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганхүү нар гарын үсэг зурлаа.

Банк Санхүүгийн Академи нь уг хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан сургалтын контентыг цаашид өргөжүүлэн ашиглаж, банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан цахим болон танхимын сургалтуудыг тогтвортой хүргэхээр төлөвлөж байна. Түүнчлэн сургалтыг байгууллагуудын дотоод LMS системд нэвтрүүлэх, шинэ ажилтны чиглүүлэх сургалт болон карьер хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах замаар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ нь Европын Холбоо, EBRD болон Монголын банк, санхүүгийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, цаашдын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж буйгаараа онцлог байлаа.

EBRD in Mongolia
EU Delegation to Mongolia

СУДАЛГААНЫ ТҮҮВЭР ХИЙХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.Банк Санхүүгийн Академи ТББ нь Монголын Ба...
01/04/2026

СУДАЛГААНЫ ТҮҮВЭР ХИЙХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Банк Санхүүгийн Академи ТББ нь Монголын Банкны Холбоотой хамтран “Банкны салбарын харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”-г 3 дахь жилдээ хийхээр ажиллаж байна.
Тус судалгаанд түүвэрлэлт хийх байгууллагын сонгон шалгаруулалт эхэлж байгаа бөгөөд судалгаанд түүвэрлэлт хийдэг байгууллагууд та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. (Түүвэрт хамгийн багадаа 1,000 иргэн оролцуулна)

Сонирхож буй байгууллагууд хамтран ажиллах санал бүхий албан тоот, үнийн санал болон байгууллагын мэдээлэл (гэрчилгээний хуулбар, товч танилцуулга)-ийн хамт 2026 оны 4 дүгээр сарын 10-ны 18:00 цагаас өмнө [email protected] хаягт ирүүлнэ үү.

Холбоо барих: 7575-4848

Банк, санхүүгийн салбарт ажиллаж буй нийт эмэгтэйчүүд, ээжүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баяры...
08/03/2026

Банк, санхүүгийн салбарт ажиллаж буй нийт эмэгтэйчүүд, ээжүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе!

📢 Бид Glory Center - Business English сургалтын төвтэй хамтран банк, санхүүгийн салбарын мэргэжилтэн, менежер болон удир...
05/02/2026

📢 Бид Glory Center - Business English сургалтын төвтэй хамтран банк, санхүүгийн салбарын мэргэжилтэн, менежер болон удирдлагуудад зориулсан Business & Financial English + Speaking хөтөлбөрийн 2026 оны анхны нээлттэй ангийн элсэлтдээ бүртгэл авч эхэллээ.

🎯 Сургалтын үр дүн
✔️ Бизнесийн англи хэлээр чөлөөтэй, ойлгомжтой харилцах
✔️ Хурал, уулзалт, танилцуулга, тайланг англиар хийх
✔️ Утсаар болон онлайнаар мэргэжлийн түвшинд харилцах
✔️ Өөрийн санааг итгэлтэйгээр илэрхийлж сурах

👨‍🏫 Сургагч багш нар
• Монгол болон гадаад (АНУ, Англи) багш нар
• Танхимын сургалт

⏱ Хугацаа: 3 сарын 4-нд эхлээд 8 долоо хоног / Нийт 48 цаг
📆 Давтамж: Даваа, Мягмар, Пүрэв (18:30-20:30)
👥 Анги дүүргэлт: 15-18 хүн

📞 Холбогдох: 7575-4848, [email protected]

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРБайршил: Улаанбаатар хот, Монгол Улс Тайлагнах алб...
30/01/2026

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Тайлагнах албан тушаал: Удирдах Зөвлөл / Удирдах Зөвлөлийн дарга
Ажиллах хэлбэр: Бүтэн цаг (40 цаг/долоо хоног)
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 16-ыг дуустал.

1. Байгууллагын тухай
“Банк санхүүгийн академи” ГҮТББ нь Монголын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн болон суурь түвшний, ОУ-ын болон дотоодын сургалтуудыг зохион байгуулах, судалгаа, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах замаар салбарын хүний нөөцийн чадавхыг дараагийн түвшинд хүргэх зорилготой банкнуудын үүсгэн байгуулсан сургалтын байгууллага юм. Бид гишүүн байгууллагууд болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж, сургалт судалгааны зах зээлийн стандартыг сайжруулах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

2. Ажлын байрны зорилго
Гүйцэтгэх захирал нь Академийн дараагийн шатны хөгжлийг стратегиар удирдаж, санхүүгийн экосистем дэх түншлэлийг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, чанар, тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээнэ. Энэхүү албан тушаал нь стратегийн чиглэл тогтоох болон гүйцэтгэлийн хариуцлагыг хослуулсан манлайллын үүрэг юм.

3. Үндсэн чиг үүрэг
▫️ Стратеги ба хөгжил: Академийн дунд хугацааны болон цаашдын стратегийг тодорхойлж, үндэсний хэмжээний Center of Excellence болгон хөгжүүлэх; жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.
▫️ Түншлэл ба төлөөлөл: Гишүүн байгууллагууд, харилцагчид болон дотоод, гадаадын түншүүдтэй стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Академийг зохих түвшинд төлөөлөх
▫️ Сургалт, судалгааны чанар: Сургалт, судалгааны агуулгыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг тасралтгүй сайжруулах
▫️ Төсөл, гэрээний удирдлага: Төслийн төлөвлөгөөг нэгтгэх, гэрээ байгуулах, хэрэгжилт болон чанарт хяналт тавих, төслийн багуудын уялдаа холбоог хангах
▫️ Үйл ажиллагаа, засаглал: Өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, удирдлагын бүтцийг боловсронгуй болгох, дотоод сахилга бат, ил тод байдлыг хангах
▫️ Санхүүгийн удирдлага: Төсөв төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөлтийг удирдах, зардлын үр ашгийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах
▫️ Хүний нөөц ба соёл: Байгууллагын соёл, ёс зүйн зохистой стандартыг хэвшүүлэх, ажилтнуудыг чиглүүлж, чадавхжуулах

4. Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол болон туршлага:
▫️ Бизнесийн удирдлага, маркетинг, санхүү, эдийн засаг эсхүл боловсролын удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш (Магистрын зэрэгтэй бол давуу тал) зэрэгтэй байх,
▫️ Сургалт, хүний нөөцийн хөгжил, судалгааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
▫️ Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан бол давуу тал болно.
▫️ Томоохон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай байх,
Ур чадвар болон хувь хүний хандлага:
▫️ Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (бичгийн болон ярианы),
▫️ Стратегийн сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай,
▫️ Багаар ажиллах, манлайлах, ажилтнуудыг чиглүүлж хөгжүүлэх чадвартай,
▫️ Хувийн зохион байгуулалт сайтай, олон ажлыг зэрэг удирдах, хариуцлага хүлээх чадвартай,
▫️ Ёс зүйтэй, үнэнч шударга, тууштай байх,

5. Гол зорилтот үзүүлэлтүүд (KPIs)
▫️ Жил бүр шинээр байгуулах стратегийн түншлэл: ≥5
▫️ Жилийн сургалтын хөтөлбөр: ≥12, оролцогчид: ≥500
▫️ Сургалтын сэтгэл ханамж: ≥85%
▫️ Хугацаа болон чанарын биелэлт: ≥95%

6. Бүрдүүлэх материал
Сонирхсон нэр дэвшигчид дараах материалыг Англи хэл дээр (PDF форматаар) ирүүлнэ үү:
1. CV (Анкет).
2. Cover Letter (Тухайн албан тушаалд яагаад тохирох тухай үндэслэл).
3. Мэргэжлийн тодорхойлолт (Professional References) – 2 хүн/байгууллага (Холбоо барих мэдээллийн хамт).
4. Бэлдэж ирүүлбэл давуу тал болно (Optional): Академийн хөгжил, стратегийн талаарх төсөөлөл (2 хуудаснаас илүүгүй).
Илгээх и-мэйл: [email protected]
Гарчиг: Application – CEO
________________________________________
Жич: Зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчдийг ярилцлагад урих ба нэмэлт танилцуулга хийхийг хүсэж болно.

“Банк санхүүгийн академи” ГҮТББ нь Монголын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн болон суурь түвшний, ОУ-ын болон дотоодын сургалтууд....

📢 Банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Business & Financial English + Speaking хөтөлбөрБанк Санхүүгийн Ак...
06/01/2026

📢 Банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Business & Financial English + Speaking хөтөлбөр

Банк Санхүүгийн Академи болон Glory Center - Business English сургалтын төвийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй банк, санхүүгийн байгууллагуудын бодит ажлын орчинд тохируулсан Business & Financial English + Speaking сургалтад урьж байна.

🎯 Сургалтын үр дүн
✔️ Бизнесийн англи хэлээр чөлөөтэй, ойлгомжтой харилцах
✔️ Хурал, уулзалт, танилцуулга, тайланг англиар хийх
✔️ Утсаар болон онлайнаар мэргэжлийн түвшинд харилцах
✔️ Өөрийн санааг итгэлтэйгээр илэрхийлж сурах

👨‍🏫 Сургагч багш нар
• Монгол болон гадаад (АНУ, Англи) багш нар
• Танхимын сургалт

⏱ Хугацаа: 8 долоо хоног / Нийт 48 цаг
📆 Давтамж: Долоо хоногт 3 удаа
👥 Байгууллагын сургалт (10+ хүн)

🎁 ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТ
Байгууллагаас 10-аас дээш хүн суралцах бол
➡️ нэмэлтээр элсэх 7 хүртэл хүн 100% үнэ төлбөргүй

📞 Холбогдох: 7575-4848, [email protected]

Address

Sukhbaatar District, 1st Khoroo, Chinggis Avenue/17
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97675754848

Alerts

Be the first to know and let us send you an email when Banking and Finance Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Banking and Finance Academy:

Share