Монголын АА нийгэмлэг

Монголын АА нийгэмлэг Та л шийдвэр гаргаж чадна. Өнөөдөр л уухгүй юм шүү.

УДИРТГАЛ
Архичид аминчлахуй (АА) гэдэг нь өөрсдийн туршлага, хүч тэнхээ, итгэл найдвараа бие биетэйгээ хуваалцаж, өөрсдийн зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж буй бусаддаа туслахаар хамтран нэгдсэн хүмүүсийн нөхөрлөл юм.
Гишүүддээ тавьдаг цорын ганц шаардлага бол архинаас ангижрахыг зорьсон чин хүсэлтэй байх явдал юм. АА-ийн гишүүнчлэлд хамрагд

ахын тулд аливаа төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Бид өөрсдийн хандив цуглуулгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
АА нь шашны ямар нэгэн урсгал бүлэг, улс төрийн аливаа байгууллагатай холбоогүй ба үзэл бодлоор тэдгээр байгууллагатай тэрсэлдэх болон нэгдэх хүсэлгүй билээ.
Бидний гол зорилго бол архинаас бүр мөсөн ангижирч, бусад архичдад архинаас гарч, эрүүл саруул болоход нь туслахад оршино.

ТҮҮХ
1935 онд АНУ-ын Акрон хотод эдгэрэх найдваргүй 2 архичин уулзаж архигүй амьдрах хүсэл эрмэлзлэл, итгэл үнэмшлээ хуваалцжээ. Тэр өдрөөс хойш уулзалт олон удаа үргэлжилж, тэдэнд архигүй амьдарч болох мэдрэмж төрж эхэлсэн байна. Эмчилгээний газар, хаана л архи уудаг хүн байна тэд тэнд очиж архичин хүмүүстэй уулзсаар АА хөдөлгөөний хүрээ өргөжин тэлж, өнөөдөр дэлхийн 180 гаруй оронд үүсэн байгуулагдаад байна.

31/08/2024

"Өвдөлт ирэхэд бид түүнээс суралцаж, бусдад ч мөн адил суралцахад нь туслах ёстой. Аз жаргал ирэхэд бид үүнийг бэлэг хэмээн хүлээн авч, талархал илэрхийлдэг.

/Билл-ын үзсэнээр 306-р хуудас/

АА эхний алхам (1-р алхам) гэж юу вэ?АА нийгэмлэг нь архины хамаарлаас ангижрах хамгийн хуучин, хамгийн алдартай хөтөлбө...
26/08/2024

АА эхний алхам (1-р алхам) гэж юу вэ?

АА нийгэмлэг нь архины хамаарлаас ангижрах хамгийн хуучин, хамгийн алдартай хөтөлбөрүүдийн нэг бөгөөд түүний 12 алхам бүхий аргачлал нь архинаас холдох замыг зааж өгдөг. АА-ийн 12 алхмыг ойлгох нь архинаас гарах болон эдгэрэлийн явцад маш чухал үүрэгтэй.

Архинаас гарах замнал нь архи уухаа болих шийдвэр гаргах үеэс эхэлж, эрүүлээр амьдрах бүхий л шатанд үргэлжилдэг. Зарим хүмүүст АА хөтөлбөр нь архины донтолтоос ангижрах эхлэл болдог.

АА эхний алхам нь:
“Бид архинаас хамааралтайгаа хүлээн зөвшөөрсөн — бидний амьдрал удирдахад бэрх болсныг ойлгосон.”

АА-ын 1-р алхам нь 12 алхам бүхий архинаас гарах хөтөлбөрийн эхлэл бөгөөд энэ алхмыг хийх нь амаргүй ч АА-чдын үзэж байгаагаар бүх эерэг өөрчлөлтийн үндэс суурь болдог.

Зарим гишүүд энэ алхмыг олон удаа судалж, ажиллах шаардлагатай болдог. Бид архины хамааралтайгаа байнга санаж, сэрэмжтэй байхын тулд үе үе энэ алхмыг эргэн хардаг.

Зарим АА-ийн уулзалтууд оролцогч бүрт ярих боломж олгодог. Ярихын өмнө оролцогч өөрийн нэрийг хэлж, архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ маягаар ярих нь АА-ийн эхний алхмыг хэрэгжүүлж, бүлэгтээ архины хамааралтай байгаагаа илчилж байгаа хэрэг юм.

Архи Уух Хүсэл Төрвөл Хэн Нэгэнд Хэлэх

Архины хамааралтай хүмүүс заримдаа архи уух хүсэл төрсөн гэдгээ хэнд ч хэлдэггүй, учир нь тэд ичдэг эсвэл архинаас гарах шийдвэр гаргасан бол уух хүсэл төрөх ёсгүй гэж боддог. Энэ нь алдаа гаргах, дахин архи уухад хүргэж болзошгүй. АА-ийн эхний алхмыг хэрэгжүүлэхдээ, архины хамаарлаас гарахад хүндрэлтэй байгаагаа хэн нэгэнд хүлээн зөвшөөрснөөр архины талаар хяналт тавьж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Эх сурвалж /орчуулга/: https://alcohol.org/alcoholics-anonymous/step-1/

12 АЛХАМ МЭНДЭЛСЭН ТҮҮХ АА нийгэмлэгт эдгэрч байгаа архинд донтох өвчтэй хүмүүсийн дагаж мөрдөх хөтөлбөр хэрэгтэй болсон...
05/08/2024

12 АЛХАМ МЭНДЭЛСЭН ТҮҮХ

АА нийгэмлэгт эдгэрч байгаа архинд донтох өвчтэй хүмүүсийн дагаж мөрдөх хөтөлбөр хэрэгтэй болсон байна. “Сэм Шүүмейкерийн сургаал”, Уильям Жеймсийн “Шашны туршлага” болон Оксфорд бүлгийн зургаан алхамт хөтөлбөрийн үзэл санаанд тулгуурлан АА-гийн 12 алхамт хөтөлбөр 1938 онд мэндэлжээ.
АА-г үндэслэгч доктор Воб нь 1935 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс насан эцэслэх хүртлээ (1950.11.16) 5000 гаруй архичдад эрүүл саруул амьдрахад нь тусалсан байна. Эл үйлдлийг түүний хамтрагч Билл "Арван хоёрдугаар алхамын хунтайж" хэмээн нэрийджээ.

Нийгэмлэгийнхээ хувьд бид шинэ шашны зохиолчид, зохион бүтээгчид гэж төсөөлөх тийм тэнэг байж хэзээ ч болохгүй. АА-н зарчим бүрийг эртний эх үүсвэрээс зээлж авсан гэж бид асар даруухан бодох болно.

. Биллийн үзсэнээр. хууд 223.

Арван хоёр алхам нь тухайн үеийн Оксфордын нийгэмлэгийн дадлагаас үүдэлтэй юм. Тэдний 4 алхам нь:

1. Бууж өгөх
2. Хуваалцах
3. Нөхөн олговор
4. Удирдамж.

Оксфордын бүлгийн Зургаан алхам нь:

1. Бүрэн ялагдсан

2. Дээд хүчнээс хараат, удирдамж

3. Ёс суртахууны тусгал

4. Зан чанарын дутагдлыг хүлээн зөвшөөр

5. Гэмтсэн хүмүүсийн нөхөн төлбөр

6. Бусад архичидтай шаргуу ажилла

Намайг Чикаго руу буцахынхаа өмнөх өдөр Боб эмч чөлөөтэй байхдаа үдээс хойш намайг оффисдоо урьсан. Бид тэр үеийн нөхөн сэргээх төлөвлөгөөний зургаан үе шатыг бүгдийг нь давж 3-4 цаг зарцуулсан. @ via. 12 алхамын зарчимын мөн чанар.

Нэгдүгээр алхам: Шударга үнэн
Хоёрдугаар алхам: Итгэл найдвар
Гуравдугаар алхам: Итгэл үнэмшил
Дөрөвдүгээр алхам: Эр зориг
Тавдугаар алхам: Шударга байдал
Зургаадугаар алхам: Хүсэл эрмэлзэл Долоодугаар алхам: Хүлцэнгүй байдал
Наймдугаар алхам: Ахан дүүсийн хайр
Есдүгээр алхам: Шударга ёс
Аравдугаар алхам: Тэсвэр тэвчээр, хайр Арваннэгдүгээр алхам: Оюун санаа, Бурханлаг байдал
Арванхоёрдугаар алхам: Үйлчилгээ гэнээ.

Эхлээд 4, тэгээд 6, одоо 12 алхамт эдгэрлийн хөтөлбөр үүссэн түүх оршвой

/"Таны амьдралд архичин байна уу?" тараах материалын 5-р хуудас/АА нь 80 гаруй жилийн туршид арьс өнгө, нийгмийн гарал ү...
04/08/2024

/"Таны амьдралд архичин байна уу?" тараах материалын 5-р хуудас/
АА нь 80 гаруй жилийн туршид арьс өнгө, нийгмийн гарал үүслээс үл хамааран эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй амжилттай ажиллаж ирсэн. Эдгээр хүмүүс A.A.-д ирэхээсээ өмнө өөрсдөө архины хэрэглээгээ хянахыг оролдож, олон удаагийн амжилтгүй оролдлогын дараа архинаас гарах хүчгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх болсон юм. Эхэндээ тэд архигүй амьдралыг төсөөлж чадахгүй байсан, тэд өөрсдийгөө архичин гэж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй.

Гэхдээ бусад A.A. гишүүдийн тусламжтайгаар тэд уух шаардлагагүй гэдгийг ойлгосон. Тэд архигүй амьдрал боломжтой төдийгүй аз жаргалтай, эерэг зүйлс ихтэй болохыг олж мэдсэн.

Архичины ойр дотны хүмүүсийн хувьд хамгийн хэцүү нь тэд өөрсдийн хамгийн хайртай хүн нь архичин гэдгийг мөн хүлээн зөвшөөрөх явдал байдаг. Энэ бол үнэхээр байж боломгүй зүйл мэт санагдсан. Тэд асуудлын гүнд итгэхгүй байхыг хүсэж, архичны амлалтуудыг өдөр тутам сонссоор ирсэн. Гэвч эдгээр амлалтыг дахин дахин зөрчих нь, тулгарах асуудлуудын нэмэгдэл нь эцэст нь архичин хүнд энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг.

Эцэст нь шийдлийн эрэлд гардаг. Өөрсдийн хайр, сайхан сэтгэл гаргасан оролдлогууд бүгд талаар өнгөрсөн мэт санагдаж, тэд сэтгэлээр унадаг. Хэрэв та ийм мэдрэмж төрсөн бол A.A. гишүүдийн эхнэр, нөхөр, төрөл садан, хайртай хүмүүсийн туршлагаас урам авч болно. Тэдний нэгэн цагт адилхан мэдрэмж төрж байсан боловч, тэдний хайртай хүмүүс архины хэрэглээгээ зогсоож чадсан байна.

Шийдэл бий...

---------------------------
/Is there an Alcoholic in your life? booklet page 5/
For more than eight decades, Alcoholics
Anonymous has been working successfully for
men and women from every kind of background.
Before these people came to A.A., most of them
had tried to control their drinking on their own
and, only after repeated unsuccessful efforts at
such control, finally admitted that they were pow-
erless over alcohol. At first, they could not imagine
life without it; they certainly did not want to admit
that they were alcoholics. But, with the help of oth-
er A.A. members, they learned that they did not
have to drink. They discovered that life without
alcohol not only was possible, but could be happy
and deeply rewarding.
Often those closest to an alcoholic find it hard-
est to see and admit that someone they care about
can be an alcoholic. Such a thing just can’t be true,
it seems. In their eagerness to deny the depth of
the problem, they may for a time believe the al-
coholic’s promises. But the repeated breaking
of these promises and the increasing difficulties
finally force those living with the alcoholic to ac-
knowledge the truth.
Then a desperate search for a solution begins.
Feeling that all their love and well-intended at-
tempts to help have been wasted, they become
deeply discouraged. If you have felt like this,
take hope from the experience of A.A. members’
spouses, relatives, lovers and friends who once felt
the same way, but have seen the problem drink-
ers they care about freed from the compulsion
to drink.

https://www.aa.org/sites/default/files/literature/p-30_0424.pdf

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн гудамж, ТҮШИГ БАГАНА ХХК/ын байр, 401 тоот
Ulaanbaatar
14190

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97611351056

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын АА нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын АА нийгэмлэг:

Share