04/06/2026
🔴 1072 хувьцаа, ногдол ашгийг өвлөн авах гэж байгаа иргэдийн анхааралд
✅ Өв хүлээн авагч тал үнэт цаасны данс нээлгэлгүй Нотариатад хандсанаар өв залгамжлах үйл ажиллагаа хойшилж байгаа тул та бүхэн үнэт цаасны дансгүй бол дансаа нээлгээд хандах ёстойг анхаарна уу. ✍️
⏱️ Үнэт цаасны данс нээлгэх хүсэлт цахимаар өгч, төлбөр төлөлт бүртгэгдсэнээс хойш ажлын 1-3 өдрийн дотор нээгдэж баталгааждаг. ☑️
🔎 Үнэт цаасны данстай эсэхийг шалгах: 158989 дугаарт өөрийн регистрийг бичин илгээнэ. 📲
🔴 Өв залгамжлан авах дэлгэрэнгүй заавар үзэх бол 👇
www.fb.com/share/p/1FpfepuY4Y/
🔴 Гүүдсек ҮЦК-д үнэт цаасны данс мессенжерээр нээлгэх бол 👇
m.me/goodsecmongolia дээр дарж Данс нээхийг сонгон зааврын дагуу мэдээллүүдээ оруулаарай. 💬
🔴 Данс нээх заавах видео үзэх 👇
www.fb.com/reel/9431272793565577
🔴 Үнэт цаасны данс нь нээгдэж баталгаажсан эсэхийг цаг алдалгүй харъя гэвэл данс нээлгэх үед танд олгогдсон нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтай www.goodsec.mn/login хаягт хандан нэвтэрч ороод Дансны төлөв хэсгээс харах боломжтой. ҮЦТХТ рүү илгээсэн, Төлбөр төлөөгүй, Данс нээгдсэн гэх төлөвүүд харагдах ба Данс нээгдсэн гэж байвал данс нь нээгдэж баталгаажсан гэсэн үг юм. ☑️
👉 Мөн өв залгамжлал амжилттай хийгдэж хувьцаа, ногдол ашиг Үнэт цаасны дансанд шилжиж орж ирсний дараа дээрх хаягт хандан нэвтэрч ороод цахимаар хүсэлтээ гарган ногдол ашгаа банкны дансандаа авах боломжтой. 💵
Гүүдсек ҮЦК ХХК