28/07/2024
ЭЛЭГ БҮТЭН АЛТАЙ
Эрхэм хүндэт Алтайчууд аа
2024 оны 07 сарын 30 болон 31-нд Оном сан, Элэгний төвөөс санаачлан Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ЭЛЭГ БҮТЭН АЛТАЙ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Оном сангийн Эрдэмтэн, судлаач, эмч нарын багийн гишүүд 2024 оны 07 сарын 30 болон 31-ний өглөөний 09 цагаас эхлэн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч нартай хамтран аймаг орон нутагт анх удаа
- Элэгний хатууралтай, элэгний өвчтэй хүмүүсийн хяналтын нарийвчилсан үзлэг, оношилгоо
- Элэгний вирүс тоолох шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүст уг молекул шинжилгээ,
- ЭХО дүрс оношилгоог олон улсын ЛИ-РАДС протокол хэрэглэн
- Элэгний хатуурлын зэрэг болон өөхлөлт тодорхойлох ФИБРОСКАН оношилгоо зэргийг үнэ төлбөргүй хийнэ.
Идэвхтэй хамрагдахыг Алтайчууддаа уриалж байна!
Элэг бүтэн Монголын заяа
Элэг бүтэн Алтайгаас эхэлнэ
Эрүүл энхийн эрхэм жаргалан
Элгээ хайрлах сэтгэлээс үүднэ