Asral NGO Keeping Families Together

Call Directions Website Contact the organization

Asral NGO Keeping Families Together Share what Asral Center NGO is doing to help the community to keep families together and prevent chi Asral NGO was founded by Ven.

Panchen Ötrul Rinpoche in 2001, and is supported by His Holiness the Dalai Lama. Asral’s main aim is to keep families together and prevent children from going onto the streets. Since its foundation, Asral has helped combat unprecedented levels of poverty and social problems in Mongolia.

Асрал төв ТББ-ын үйл ажиллагааг дэмжин 9 дүгээр сард хандив өргөсөн та бүхэнд талархал дэвшүүльеЭнэхүү буяны үрээр санас...
05/10/2026

Асрал төв ТББ-ын үйл ажиллагааг дэмжин 9 дүгээр сард хандив өргөсөн та бүхэнд талархал дэвшүүлье

Энэхүү буяны үрээр санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, ажил үйлс тань арвижин дэлгэрэхийн өлзийт ерөөлийг өргөе

- Амартүвшингийн хойдын буянд аав ээж дүү нараас нь
- Ц.Пүрэвсүрэнгийн гэр бүлээс
- Гантөмөрийн гэр бүлээс
- Н.Дорждэрэм, Ш.Анармаа нарын гэр бүлээс
- 151 дүгээр цэцэрлэгийн хамт олноос
- Sf Express Mongolia-ийн хамт олноос
- РМТ-н хамт олноос
- Гончигсүрэнгийн Баярсайханы гэр бүлээс
- Далантайдоржийн гэр бүлээс
- Б.Буянтөрийн гэр бүлээс
- Э.Одонтуяагаас
- Н.Хандармаа
- Чинзоригийн гэр бүлээс
- Энхбаярийн гэр бүлээс
- Баасанбат-c
- Эрдэнэбилэгийн гэр бүлээс
- Ueli Minder-c
- Charles-c
- Sinead -c
- Дэлгэрхангай компанийн хамт олноос

🌿 ТАЛАРХАЛ 🌿“Халуун хоол” төсөл шинэ хүнсний агуулахтай болсон гэж сонсоод хүнсний ногоогоор дүүргэж мялаасан төвийн сай...
22/09/2026

🌿 ТАЛАРХАЛ 🌿

“Халуун хоол” төсөл шинэ хүнсний агуулахтай болсон гэж сонсоод хүнсний ногоогоор дүүргэж мялаасан төвийн сайн дурын ажилтан Энхбаяртаа чин сэтгэлийн
талархал илэрхийлье. 🙏

Буяны сэдлийн илэрхийлэл нь хүүхдүүдийн хоолны амт чанарыг сайжруулахад үнэтэй нэмэр болж, тэдэнд эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчлэхэд чухал дэмжлэг боллоо.
Баярлалаа.

Хичээлийн жил эхлэхээс өмнө 15 хүүхдийн хичээлийн иж бүрэн хэрэгслэл бэлдэж өгснийг эзэнд нь хүргэсэн ч зураг авч амжаагүйд уучлаарай.

Өгсөн бүхэн тань үр болон дэлгэрч, хийсэн буян тань улам аривжиж, аз жаргал, сайн сайхан бүхнийг үргэлж дагуулах болтугай.

Өнөөдөр Түмэн олныг гийгүүлэгч, Банчин Ойбрүл Ринбүчи багш Их Амгалан өрхийн эмнэлэгт умайн хүзүүний хорт хавдрыг эрт ил...
04/09/2026

Өнөөдөр Түмэн олныг гийгүүлэгч, Банчин Ойбрүл Ринбүчи багш Их Амгалан өрхийн эмнэлэгт умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан 25 сая төгрөгийн өртөг бүхий CerviCare AI камерыг хандивлалаа.

5 секундэд 98% магадлалтайгаар хумайн хүзүүний хавдрыг илрүүлэх чадвартай энэ төхөөрөмжөөр дамжуулан олон эмэгтэйн өвчнийг эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж, эмчилгээ авах боломж бүрдүүлж байна.

Ринбүчи багш эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг онцгойлон чухалчилж:
-Монголд умайн хүзүүний хорт хавдраар өдөрт 2 эмэгтэй өөд болсдог, дэлхийд энэ өвчлөлтөөр дээгүүр байр эзэлдэг судалгаа байна. Түүнчлэн 11 наснаас эрт илрүүлэг явагдах болсон гэх судалгааг сонсоод миний сэтгэл ихэд зовнив.
Монголын бүх ээжүүд эрүүл байж бүх гэр бүл аз жаргалтай байна. Нэг ч гэсэн монгол хүүхэд ээжийгээ бүү алдаасай, олон хүнд тусыг хүргээрэй гэж захилаа.

Түүнчлэн Ринбүчи багш тус эмнэлэгт 2017 онд нярайн шарлалтыг хэмжих зориулалттай багаж хандивлаж байсан түүхтэй. Тухайн онд уг багажаар нярайн шарлалтыг цаг алдалгүй илрүүлж, эмчилгээ авах боломж бүрдсэнээр найман нярайн амь насыг аврахад бодит хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөдөр ч уг төхөөрөмж хэвийн ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж байгаа тухай Бурмаа эмчийн сонсоод Ринбүчи багш сэтгэл нэн их хангалуун, баяртай байлаа.

Өнөөдөр хандивласан CerviCare AI камер ч мөн адил олон эмэгтэйд эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдах боломж олгож, олон ээжийн амь насыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ээжүүд эрүүл энх байж, үр хүүхдүүд нь ээжийнхээ хайр халамжид өсөн торних болтугай.

Г.Олонцэцэг эрхлэгчтэй Улсын тэргүүний 161 дүгээр цэцэрлэгийн хамт олон Ринбүчи багшийнхаа үйлсийг даган баясаж, Асрал т...
04/09/2026

Г.Олонцэцэг эрхлэгчтэй Улсын тэргүүний 161 дүгээр цэцэрлэгийн хамт олон Ринбүчи багшийнхаа үйлсийг даган баясаж, Асрал төвийн үйл ажиллагааг дэмжин хамт олноороо хандив цуглуулан хүнсний бүтээгдэхүүн өргөлөө.

Хүүхдийн сайн сайхны төлөө чин сэтгэл, халуун сэтгэлээрээ зүтгэн, бусдад үлгэр дуурайл үзүүлж буй тус цэцэрлэгийн хамт олны буянт үйлс улам дэлгэрч, хийморь буян нь арвижих болтугай.

Хамаг амьтан амгалан байх болтугай2026.08.14Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багшийн тэргүүлдэг Бурханы шашн...
04/09/2026

Хамаг амьтан амгалан байх болтугай
2026.08.14

Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багшийн тэргүүлдэг Бурханы шашны Гүнчавжамбаалин төв/ Асрал төвийн төлөөлөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмэгтэйчүүдийн хаалттай, нээлттэй 407 дугаар ангид зочиллоо.

Энэ үеэр Асрал төвөөс 2024 онд тус ангийн хаалттай хэсэгт 60 сая төгрөгийн өртөг бүхий засвар, тохижилтын ажил хэрэгжүүлсэнтэй танилцаж, ажлын үр дүнг үзэж сонирхов.

Ангийн удирдлага, алба хаагчид болон бүрэлдэхүүний зүгээс төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч, үйл ажиллагаа, өдөр тутмын ажлынхаа талаар танилцууллаа. Олон жил хорих ял эдэлж буй, гэр бүл, ар гэрийнхнээсээ эргэлтгүй болсон эмэгтэйчүүдэд амьдрах, хүмүүжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал танилцуулж, хүмүүжигчдийн амьдрах орчин, нийгэмших үйл явцыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал солилцлоо.

Асрал төвөөс хэрэгжүүлж буй эдгээр үйл ажиллагаа нь хүмүүжигч эмэгтэйчүүдэд итгэл найдвар төрүүлж, хүнлэг, эерэг орчин бүрдүүлэх, нийгэмд эргэн дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.

23/08/2026

Fran, Susan, Marianne, and Sandra from Nomadic Expeditions visited our center, learned about our work, and had the opportunity to learn how to make traditional felt crafts.

Thank you very much for visiting us and for your interest in our work!

Fran, Susan, Marianne, and Sandra from Nomadic Expeditions visited our center, learned about our work, and had the oppor...
23/08/2026

Fran, Susan, Marianne, and Sandra from Nomadic Expeditions visited our center, learned about our work, and had the opportunity to learn how to make traditional felt crafts.

Thank you very much for visiting us and for your interest in our work!

Хичээлийн шинэ жил ойртсон тул хүүхдүүдэд давтлага хичээл орж эхэллээ.
18/08/2026

Хичээлийн шинэ жил ойртсон тул хүүхдүүдэд давтлага хичээл орж эхэллээ.

Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багш өөрийн тэргүүлдэг Асрал төвийн Гачуурт төслийн хэрэгжилттэй танилцлаа....
15/08/2026

Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багш өөрийн тэргүүлдэг Асрал төвийн Гачуурт төслийн хэрэгжилттэй танилцлаа.

Ринбүчи багш Монгол оронд морилон ирсэн цагаасаа эхлэн тухайн үед төрийн үйлчилгээ төдийлөн хүрч байгаагүй нийслэлийн алслагдсан хороодод, амьдралын хүнд нөхцөлд оршин суугаа иргэдэд амьжиргаагаа тогтвортой авч явах, хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Гачуурт төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ.

Төслийн хүрээнд Гачуурт дахь Улаанбаатар хотын дотуур байртай цорын ганц сургуульд анхаарал хандуулж, дотуур байрны гал тогоог шинэчлэн тохижуулж, хүүхдүүдийн орыг цэвэр модоор тусгайлан хийлгэн, малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан гэр цэцэрлэг байгуулж өгсөн. Мөн сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, хүүхэд багачууд болон орон нутгийн иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүнчлэн 2025 онд төслийн хүрээнд худгийн цахилгаан эрчим хүчний асуудлыг нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулан шийдвэрлэж, байгальд ээлтэй, тогтвортой шийдлийг хэрэгжүүлсэн байна.

Харин 2026 онд Гачуурт төсөлд нийт 30 өрх хамрагдаж, өөрсдийн хөдөлмөрөөр хүнсний хэрэгцээгээ ханган, төслийн үр шимийг хүртэж байна.

Ийнхүү Гачуурт төсөл нь зөвхөн нэг удаагийн тусламж дэмжлэгээр хязгаарлагдахгүй, иргэдийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр олон жилийн турш үргэлжилж буй цогц үйл ажиллагаа болон өргөжиж байна.

Venerable Panchen Ötrul Rinpoche, visited and reviewed the implementation of the Gachuurt Project carried out by the Asral Center, which Rinpoche founded.

Since arriving in Mongolia, Rinpoche has been implementing the Gachuurt Project with the aim of enabling people living in difficult circumstances in remote districts of the capital, where public services were previously limited, to become more self-sufficient in meeting their food needs and improving their livelihoods.

Gachuurt is home to the only school in Ulaanbaatar with a student dormitory. Over the years, the project has renovated the dormitory kitchen, had beds specially made from natural wood for the children, established a ger kindergarten for children from herder families, and completely upgraded the kitchen equipment of the local school, hospital, and kindergarten.

In 2025, the project also addressed the electricity needs of a local well by installing a solar power system, providing a sustainable and environmentally friendly solution.

In 2026, a total of 30 households are participating in the Gachuurt Project and benefiting from its support.

Through these efforts, the Gachuurt Project continues to create opportunities for local families to become more self-reliant, while contributing to better living, learning, and development conditions for children and the wider community.

14/08/2026

Хамаг амьтан амгалан байх болтугай. 🙏

Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багш маань Асрал төвийн дэмжигч Buddhist Global Relief (BGR) байгууллагын дэмжлэгтэйгээр 133 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулан өглөө.

Асрал төвийн “Халуун хоол” төсөл нь Ирланд болон дэлхийн бусад улс орнуудаас үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд хүүхдүүдэд халуун, шим тэжээлтэй хоол, хичээл сурлагын дэмжлэг, хувцас болон бусад шаардлагатай зүйлсийг хүргэн ажилладаг.

Энэхүү үйлсэд сэтгэл зүрх, цаг зав, хөрөнгө дэмжлэгээрээ хувь нэмрээ оруулж байдаг нийт дэмжигчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа. ❤️

Та бүхний тусламж дэмжлэг хүүхдүүдийн өнөөдрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, тэдэнд урам зориг хайрлаж, өөртөө итгэх итгэл, илүү сайхан ирээдүйг бүтээх итгэл найдварыг өгдөг билээ. 🌱

#АсралТөв
#Хурд
#Отгонбаяр

#ХалуунХоолТөсөл

#БанчинОйбрүлРинбүчи #ХүүхдийнТөлөө #ХүүхдийнБоловсрол #ХүүхдэдХүрэхТусламж #СайнҮйлс #СэтгэлЗүрхнийДэмжлэг #ХамагАмьтанАмгаланБайг #ИрээдүйнТөлөө

Address

Ard Ayush Avenue 31
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 15:00
Sunday 09:00 - 13:00

Telephone

95952272

Alerts

Be the first to know and let us send you an email when Asral NGO Keeping Families Together posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Asral NGO Keeping Families Together:

Shortcuts

Share