Thompson & Thompson Legal Translation, English Training Center

Call Directions Website Contact the organization

Thompson & Thompson Legal Translation, English Training Center Бүх салбарын Хуулийн орчуулга Монгол-Англи , Англи-Монгол

Англи хэлний бүх түвшний сургалт

Бүх төрлийн хууль, бичиг баримтыг Монгол-Англи ,Англи- Монгол хэлрүү Монголч эрдэмтэн хэл шинжлэлийн ухааны Ph.D Mikael Thompson-оор удирдуулсан баг орчуулж гүйцтгэдэг. Мөн Англи хэлний бүх түвшиний сургалтыг Австрали, Америкт магистр хамгаалсан Монгол, Америк багш нар заадаг.

26/08/2026
11/06/2026

Сүүлийн үед "Хуц гэсийн би" гэх үг хэллэг олон нийтийн сүлжээгээр давалгаалж, хүмүүс хөгжилтэй байдлаар хүлээж авч байна.

Харилцааны сэтгэл зүйгээр бакалавр, магистрын судалгааны ажлаа хийж, харилцааны ном бичсэн хүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлье.

"хуц" гэдэг үг нь монгол хэлний хамгийн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгсийн нэг. Олны танил хүмүүс, нөлөө бүхий хүмүүс энэ үгийг хошигнол болгон түгээх нь хүүхэд залуусын харилцаанд хэвийн мэт ойлголт төрүүлэх эрсдэлтэй.

Хошигнол хийх эрх хүн бүрт бий. Гэхдээ бид ямар үгийг түгээж, ямар соёлыг бий болгож байгаагаа бас бодох хэрэгтэй. Хэл бол соёлын толь. Бүдүүлэг үгийг нийтээрээ давтаж, хэвийн зүйл мэт түгээх нь харилцааны соёлыг дээшлүүлэхгүй.

Инээх зүйл олон бий. Харин бусдыг үл хүндэтгэсэн, хараалын өнгө аяс агуулсан үгийг моод болгох нь сайн үлгэр дууриал биш гэж бодож байна.

Хамгийн харамсалтай нь бага ангийн охид хүртэл гудамжны үг хэллэгээр хоорондоо харилцаж, хараалын үгийг энгийн зүйл мэт хэрэглэдэг болж байна.

Сургууль бүр ёс зүйн дүрэмтэй. Гэвч тэр дүрэм зөвхөн цаасан дээр бус, өдөр тутмын амьдралд хэрэгждэг баймаар байна. Ирэх хичээлийн жилээс сурагчид бүдүүлэг үг хэллэг хэрэглэхийг хоригломоор байна. Гэр бүлийн орчиндоо бас гудамжны үг хэлмээргүй байна.

Хараалын үг бол үгийн сангийн ядуурал, харилцааны соёлын доройтлыг илтгэдэг. Амнаас нь бүдүүлэг үг урсаж байгаа хүнээс ухаалаг, урам зориг өгөх үг гарах нь юу л бол. Үг бол хүний амьдралын чанарт нөлөөлдөг маш хүчтэй эрчим энерги. Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа.

Хүүхдүүд бидний хэлж буй үгийг сонсож, биднийг дуурайж өсдөг. Тиймээс соёлтой үг хэллэгээр ярьж, хүндэтгэлтэй харилцааг түгээцгээе.

Сэтгэл зүйч Ц.Шинэдолгор

Address

Чингэлтэй дүүрэг 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө Peace Tower 1105-тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+97676116565

Alerts

Be the first to know and let us send you an email when Thompson & Thompson Legal Translation, English Training Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Thompson & Thompson Legal Translation, English Training Center:

Shortcuts

Share