Залгамж-Элч Төгсөгчдийн Холбоо

Залгамж-Элч Төгсөгчдийн Холбоо Гадаад бодлого, эдийн засгийн судалгааны хүрээлэн. /Research Institute for Foreign Policy and Economy/

Жил гаруйн өмнө "Global talk with Nyamdavaa" нэвтрүүлэгт оролцож Nyamdavaa Ravdandorj- тайгаа "Орос-Украйны дайн ба реал...
05/03/2025

Жил гаруйн өмнө "Global talk with Nyamdavaa" нэвтрүүлэгт оролцож Nyamdavaa Ravdandorj- тайгаа "Орос-Украйны дайн ба реалист дэг сургууль" сэдвийн хүрээнд ОУХ-ны онол, ОУХ-ны систем, сонгодог реалист онол ба неореализмын дэг сургуулийн зарим төлөөлөгчдийн үзэл номлолын талаар ярилцаж байжээ. (2024.01.10)
Мөн энэхүү реалист онолчид дэлхийн улс төрийн бодлого, геополитикийн нөхцөл байдал, олон улсын харилцааг хэрхэн үзэж тайлбарладаг тухай, ийм нөхцөлд Монгол Улс гадаад бодлогоо хэрхэн эрхлэн явуулах талаар яриа хөөрөө өрнүүлсэн юм.

Өнөөдөр олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлыг улс төр, олон улсын харилцааны онол, тэр дундаа реалист онолын дэг сургуулийн өнцгөөс ойлгоход бага ч болов нэмэр болох болов уу хэмээн эргэцүүлсний үүднээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Эцэст нь хэлэхэд, дэлхийн бодлогын энэхүү цөвүүн цаг дор монголчууд бид гадаад бодлогодоо ҮНДЭСНИЙ АШИГ СОНИРХОЛ-оо эрхэмлэн дээдлэн, энэ тал дээр дотооддоо эв нэгдэлтэй байж, ОУХ-ны тавцан дээр гагцхүү Монгол улсынхаа эрх ашгийг л сахин хамгаалахад анхаарлаа хандуулах аваас хожим харуусах зүйлээр бага, харамсах явдалгүй оршин байх бизээ.

"Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай"

18/05/2024

BEST DIPLOMATS TURKIYE October 2025

Address

Ulaanbaatar

Telephone

+97695865151

Alerts

Be the first to know and let us send you an email when Залгамж-Элч Төгсөгчдийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Залгамж-Элч Төгсөгчдийн Холбоо:

Share