09/10/2026
🗺 POLITICA 2026 — Гадаад бодлого, улс төр, цэрэг стратегийн тэмцээн
SRT клубээс жил бүр зохион байгуулдаг POLITICA тэмцээн нь Монгол Улсын их, дээд сургуулийн I–IV түвшний бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй.
🌍 Тэмцээний зорилго: Оролцогч багууд зохиомол 8 улсын нэгийг төлөөлөн дипломат ажиллагаа, эдийн засаг, улс төр, геополитик, цэрэг стратегийн хүрээнд улсынхаа үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалан өрсөлдөнө.
📅 Хугацаа: 2026.10.16–12.11
🕕 Цаг: 18:00–20:00
🎓 Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн I–IV түвшний бүх хөтөлбөрийн оюутнууд
🏆 Шагналын төрлүүд:
* 🥇 Шилдэг дипломатч улс
* 🥈 Шилдэг эдийн засагч улс
* 🥉 Шилдэг стратегич улс
Шилдэг гурван байрыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, бүх оролцогчдод батламж гардуулна.
📝 Бүртгүүлэх линк: https://forms.gle/7JTijD6VUf7aXVW59
✨ Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, дипломат ур чадвар, стратегийн сэтгэлгээгээ сорихыг хүсвэл POLITICA тэмцээнд нэгдээрэй!