Mongolian Bird Conservation Center - Монголын шувуу хамгаалах төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Mongolian Bird Conservation Center - Монголын шувуу хамгаалах төв
Call Directions Website Contact the organization

Mongolian Bird Conservation Center - Монголын шувуу хамгаалах төв Bird research, conservation management, training, public awareness on birds

14/09/2026
“Төв Азийн экосистем: Судалгаа, хамгаалал, тогтвортой ашиглалт” сэдэвт Увс нуурын Олон улсын XVII симпозиум энэ оны 9-р ...
14/09/2026

“Төв Азийн экосистем: Судалгаа, хамгаалал, тогтвортой ашиглалт” сэдэвт Увс нуурын Олон улсын XVII симпозиум энэ оны 9-р сарын 10-12-ны өдрүүдэд Тува Улсын нийслэл Кызылд болж өндөрлөлөө. Энэ симпозиум нь Орос, Монголын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил эхэлсний 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан юм. Энэ симпозиумд Монголоос МУИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв зэрэг байгууллагуудын эрдэмтэн, судлаачид өөрсдийн судалгааны ажлаараа оролцлоо. Шувуу хамгаалах төвийн хувьд Увс нуурын хотгорт хонин тоодог болон жороо тоодгийн популяцийг үнэлэх, тархац, мөн нүүдлийг тандахаас гадна Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаатай хамтран Боршоогийн голд нүүдлийн жижиг шувуудыг бөгжлөн тоо толгойг хянах зэрэг мониторинг ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр ажлын үр дүнгээ хуралд танилцууллаа.
XVII Ubsunur International Symposium «Ecosystems of Central Asia: Research, Conservation, Sustainable Use», was sucessfully hold in the city of Kyzyl, Republic of Tuva, in the period from 10th to 12th of September, 2026.
The Symposium is dedicated to the 35th Anniversary of the joint Russian-Mongolian Scientific Research conducted under the «Ubsu-Nur» experiment and the Year of Unity of the Peoples of Russia.

New Paper: Манай оронд үржлийн тархах хоёр зүйл бүргэдийн өндөр хүчдэлийн түгээх шугамд эндэх хорогдлын талаар өнгөрсөн ...
12/09/2026

New Paper: Манай оронд үржлийн тархах хоёр зүйл бүргэдийн өндөр хүчдэлийн түгээх шугамд эндэх хорогдлын талаар өнгөрсөн жил Journal of Raptor Research дээр хэвлүүлж бүргэдүүдийг хамгаалахад өнөөгийн стандарт дээр нэмэлт шаардлага байгааг онцолсон. Тэгвэл түгээх шугамд олон жил ашиглаж ирсэн шувуу суухыг хязгаарлаж, шувууны хорогдлыг бууруулах зорилготой “хадаас - Spike” болон “шүүрэн тороос - Brush” төрлийн суудал хязгаарлагч нь шувуудыг хамгаалах бус эсрэгээрээ шувуудын үхэл хорогдлыг нэмэгдүүлдэг тухай үр дүн маань Raptor Journal дээр хэвлэгдэхээр боллоо. Ирэх сард онлайн болохоор нь та бүхэнтэй хуваалцах болно. Иймд өнөөгийн батлагдсан стандартад нийцээгүй дээрх хоёр төрлийн энэ суудал хязгаарлагчийг цаашид нэмж ашиглахгүй байх төдийгүй түгээх шугамууд дээр одоо байгаануудыг бүгдийг нь авч хаях шаардлагатай байгааг эрчим хүчний байгууллага, төслүүдэд таниулах, мөн шинэ түгээх шугамуудад өнөөгийн стандартыг мөрдөхийг ажил хэрэг болгох асуудал тулгарсан хэвээр байна.

New Paper: Манай төв Улз болон Хэрлэн голын Цэн тогорууны үржлийн популяцийг 2019 оноос эхлэн жил бүр бүртгэн мониторинг...
11/09/2026

New Paper: Манай төв Улз болон Хэрлэн голын Цэн тогорууны үржлийн популяцийг 2019 оноос эхлэн жил бүр бүртгэн мониторинг хийж байгаа бөгөөд Улз голын эхний 3 жилийн үр дүнгээ Cambridge - ээс эрхлэн гаргадаг Bird Conservation International сэтгүүлд хэвлүүллээ. Энэ ажлын онцлог нь өмнөх буюу 2001 болон 2011 онуудад Улз голын цэн тогоруугаар хэвлэгдсэн хоёр өгүүллэгтэй харьцуулж популяцийн өөрчлөлтийг дүгнэсэн явдал юм. Энэ мониторинг 2019 оноос хойш 8 дахь жилдээ гүйцэтгэж байгаа ба сүүлийн жилүүдийн датагаараа дараагийн бүтээлээ дахин хэвлүүлэхээр бэлдээд байна. Дашрамд дурдахад хосын тоо жил бүр нэмэгдсээр байгаа хэдий ч үржлийн амжилт унасаар байгаа юм. Өөрөөр хэлбэл Улз голын цэн тогорууны үржлийн амьдрах орчин алдагдсаар байна.

Recent changes in the breeding population of White-naped Crane Antigone vipio along the Ulz River in north-eastern Mongolia - Volume 36

02/09/2026
🌏 Protect what cannot be replaced. Join our side event at COP17 in Ulaanbaatar.Protecting the last remaining pristine de...
25/08/2026

🌏 Protect what cannot be replaced. Join our side event at COP17 in Ulaanbaatar.
Protecting the last remaining pristine desert and steppe ecosystems: What happens when some of the last large-scale intact desert and steppe ecosystems receive international recognition and protection?
At in Ulaanbaatar, the Michael Succow Foundation will host a side event exploring how UNESCO World Heritage nominations can support the long-term conservation of these globally significant landscapes.

20/08/2026
🌿UNCCD COP17 — БИДНИЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ОРОЛЦОЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА 🐦НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх кон...
19/08/2026


🌿UNCCD COP17 — БИДНИЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ОРОЛЦОЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА 🐦

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Манай байгууллагын зохион байгуулж байгаа болон хамтран оролцож буй арга хэмжээнүүдэд та бүхнийг оролцохыг урьж байна.

Та бүхэн дараах арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирж, оролцох боломжтой.

📅 8-р сарын 21 | 16:30–17:00
🦅 Монголын бэлчээрийн хамгаалалд махчин шувуудын гүйцэтгэх үүрэг
📍 Ногоон бүс, Тулуй танхим – 64

📅 8-р сарын 23| 11:00–12:00
🎬 Баримтат кино: “Saker Skies: The Legacy of X26”
📍 Цэнхэр бүс, БОУАӨЯ-ны Павильон

📅 8-р сарын 26 | 10:30–11:00
🌱 Biodiversity Conservation Through Restoring Mongolia’s Gobi Landscapes: Ground-Nesting Birds and Conservation Challenges
📍 Ногоон бүс, Тулуй танхим – 64

📅 8-р сарын 27 | 15:00–17:30
🌍 Protecting Last Remaining Pristine Desert and Steppe Ecosystems – World Heritage Sites Nominations
📍 Цэнхэр бүс, MET-07 танхим

📅 8 -р сарын 27 | 16:30–17:30 🎬 Баримтат кино: “Saker Skies: The Legacy of X26”
Ногоон бүс, Зүчи соёлын тайз

Монгол орны шувууд, тэдгээрийн амьдрах орчин болох ус намгархаг газар, тал хээр, говийн экосистемийн хамгааллын талаар мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтдаа ярилцацгаая.

Та бүхнийг арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирж, байгаль хамгааллын үйлсэд бидэнтэй нэгдэхийг урьж байна.

🌿UNCCD COP17 — JOIN OUR EVENTS! 🐦

We invite you to participate in the events organized and co-organized by our organization in connection with the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17).

We warmly invite you to join us at the following events:

📅 21 Aug | 16:30–17:00
🦅 Managing Birds of Prey for Rangeland Conservation
📍 Green Zone, TULUI Hall – 64

📅 23 Aug | 11:00–12:00
🎬 Documentary: “Saker Skies: The Legacy of X26”
📍 Blue Zone, MECC Pavilion

📅 26 Aug | 10:30–11:00
🌱 Biodiversity Conservation Through Restoring Mongolia’s Gobi Landscapes: Ground-Nesting Birds and Conservation Challenges
📍 Green Zone, TULUI Hall – 64

📅 27 Aug | 15:00–17:30
🌍 Protecting Last Remaining Pristine Desert and Steppe Ecosystems – World Heritage Sites Nominations
📍 Blue Zone, MET-07

📅 27 Aug | 16:30–17:30 🎬 Documentary: “Saker Skies: The Legacy of X26”
📍 Green zone, Zuchi cultural stage

Join us to share knowledge and exchange ideas on bird conservation, habitat protection, and the conservation of Mongolia’s unique wetlands, steppe, and desert ecosystems.

We warmly welcome you to join us in conservation efforts for Mongolia’s biodiversity.

🌿 UNCCD, COP17- МАНАЙ ПАВИЛЬОН-Д ЗОЧЛООРОЙ! 🐦НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) 8-...
19/08/2026


🌿 UNCCD, COP17- МАНАЙ ПАВИЛЬОН-Д ЗОЧЛООРОЙ! 🐦

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) 8-р сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Монголын орны шувуудын судалгаа, амьдрах орчны хамгааллын талаар хийж буй бидний ажилтай танилцаарай.

📅 8-р сарын 17–28 өдрүүдэд
📍 Ногоон бүсийн Шинжлэх ухаан, олон нийтийн C30 павильон,

Та бүхнийг хүрэлцэн ирж, манай төслүүдтэй танилцан, Монгол орны шувуудын судалгаа, хамгааллын ажилд нэгдэхийг урьж байна.

🌿 UNCCD COP17 — VISIT OUR BOOTH! 🐦

The 17th session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) is taking place in Ulaanbaatar, Mongolia, from 17–28 August 2026.

We invite you to discover our bird research and habitat conservation work in Mongolia and learn more about our ongoing projects and conservation initiatives.

📅 17–28 August 2026
📍 Green Zone — Science & Community Pavilion C30
Ulaanbaatar, Mongolia

We warmly invite you to visit our booth, explore our projects, meet our team, and learn more about our efforts in bird research and conservation in Mongolia.

We look forward to welcoming you at our booth! 🐦🌏

# GreenZone.

We are inviting you to our side-event at UNCCD COP17 under the title: “Protecting last remaining pristine desert and ste...
19/08/2026

We are inviting you to our side-event at UNCCD COP17 under the title:

“Protecting last remaining pristine desert and steppe ecosystems”

It will take place Thursday, August 27th,
3-4:30 p.m. Zone A, MET-07

Address

Office 302, GB Center, Baga Toiruu 36/2, 8th Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14192

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670117576

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Bird Conservation Center - Монголын шувуу хамгаалах төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Bird Conservation Center - Монголын шувуу хамгаалах төв:

Shortcuts

Share