21/09/2026
Дүр эсгэсэн дүлий парламент 👂
📺Парламентын ил тод байдал гэдэг нь зөвхөн хуралдаанаа шууд дамжуулах, хуулийн төслөө цахим хуудсанд байрлуулахаар хязгаарлагдахгүй. Наад зах нь иргэн өөрийнх нь өгсөн санал хуулийн төсөлд туссан эсэх, хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэж, хянах боломжтой байхыг хэлнэ.
💻УИХ-аас d.parliament.mn сайтаар дамжуулан иргэдээс хуулийн төсөлд санал авдаг. 📄✓Гэвч тухайн саналыг нь хуульд хэрхэн тусгасан тухай хариуг иргэдэд өгдөггүй.
Энэ нь саналаа хэлээд бай гэхдээ бидэнд хамаагүй гэсэн хуурамч, дүр эсгэсэн оролцооны илрэл. Угтаа хуулийн дагуу иргэдийн хууль тогтоомжийн төсөлд өгсөн саналын хариуг “Саналын товьёг” болгон 30 хоногийн дотор нээлттэй байршуулах ёстой.
Парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчин муу биш. Товчхондоо манай парламент хуулиа биелүүлэхгүй байна.
Нийтлэлч UIH.mn
https://www.youtube.com/watch?v=COtpVdMpQMM&t=2s&utm_source=uih-newsletter.beehiiv.com&utm_medium=newsletter&_bhlid=f1ab2b680067ec64069b89dcd2ac2e4da4683fc9
✏️ Мэдэх эрхийг зөрчсөн парламентын 10 алдааУИХ, УИХ-ын дарга, УИ...