Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл

Call Directions Website Contact the organization

Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл, Non-Governmental Organization (NGO), #34-2, 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar.

The MYC supports young people to get involved in their communities and democracy locally, nationally and internationally, making a difference as volunteers, campaigners, advocates, decision-makers and leaders.

21/10/2026
16/10/2026

Охидод ээлтэй орчин бүрдүүлэх санаачлагад нэгдэж охидын ариун цэврийн өрөөндөө бидний бэлтгэсэн зааварчилгааг байршуулсан Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС-д баярлалаа🤩🙏🚽🩸

📅 ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ЦАГЛАБАР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.10 дугаар сарын 5 — Төсвийн мэдээллийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүү...
09/10/2026

📅 ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ЦАГЛАБАР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

10 дугаар сарын 5 — Төсвийн мэдээллийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх хуулийн хугацаатай.

Гэвч одоогийн байдлаар төсвийн мэдээллийг танилцуулах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл нийтлэгдээгүй, албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Төсвийн ил тод байдал нь иргэд мэдээлэл авах, төсвийн төлөвлөлтөд оролцох боломж бүрдүүлэхээс эхэлнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Бяруузанын Пүрэвдагва Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

#төсвөөмэдье #төсвөөмөшгөе

All for Education Mongolia эвслийн гишүүн байгууллагын хувиар Монголын залуучуудын эвсэл ТББ нь Сэргээн засалт, сургалт,...
07/10/2026

All for Education Mongolia эвслийн гишүүн байгууллагын хувиар Монголын залуучуудын эвсэл ТББ нь Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль дээр "Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөрийг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо 2023 оноос Дюфрэснэ-Готьерын сангийн дэмжлэгтэйгээр тасралтгүй 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдын сайн дурын оролцоо, санаачилгад суурилан «Гэрэлт цох» клубийг байгууллаа.🌱

Тус клуб нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад эрхээ мэдэх, өөрийгөө илэрхийлэх, эрхээ хамгаалах, шийдвэр гаргалтад оролцох мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой.

🎉 Энэ хичээлийн жилд клуб 24 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэ зорилго, шинэ санаа, шинэ эрч хүчээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Бид эрхээ мэднэ.
Бид дуу хоолойгоо хүргэнэ.
Бид өөрчлөлтийг хамтдаа бүтээнэ. 💙

#эрхээмэдьеэрхээхэрэгжүүлье

✅ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсру...
05/10/2026

✅ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

🌐 https://parliament.mn/news/khunii-erkhed-suurilsan-khandlagaar-tosvoo-bolovsruultsgaaia-sedevt-kheleltsuuleg-zokhion-baiguulzh-baina

#НээлттэйПарламент
#ТаныОролцооТаныХяналт

"ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: Төлөөллийн байгууллагын нээлттэй байдал" хэлэлцүүлгийг 2026 оны 10-р сарын 2-ны ө...
05/10/2026

"ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: Төлөөллийн байгууллагын нээлттэй байдал" хэлэлцүүлгийг 2026 оны 10-р сарын 2-ны өдөр хүний эрх, засаглалын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн засаглалын хөтөлбөрийн хүрээнд парламентын институцийг бэхжүүлэх "Мэдэх эрхтэй- 2" аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд парламентын институцийг бэхжүүлэх 15 зөвлөмж, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн.

Энэ удаагийн хэлэлцүүлэгээр иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан парламентын институцийг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачилгыг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, О.Номинчимэг, С.Эрдэнэболд, П.Наранбаяр нар оролцлоо.

Хэлэлцүүлгийг парламентын институцийг бэхжүүлэх санаачилгыг дэмжиж засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг дараах иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулав.

Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development
Globe International Center
Zorig Foundation
All for Education Mongolia
Монфемнет Үндэсний Сүлжээ / Monfemnet National Network
for Human Rights and Development
Хэвлэлийн Хүрээлэн
Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO
Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia
Rights Forum of Mongolia/Хүний эрхийн Форум

“2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ: АУДИТ БА ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮГНЭЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.“2027 оны төсв...
25/09/2026

“2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ: АУДИТ БА ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮГНЭЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

“2027 оны төсвийн төсөл: Аудит ба төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт” сэдэвт хэлэлцүүлэг 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Impact Lab Mongolia-д зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, доктор, профессор Ж.Дэлгэрсайхан болон Монголын Залуучуудын Эвслийн (МЗЭ) Төсвийн хөтөлбөрийн ажилтан А.Ариунзаяа нар оролцож, 2027 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт болон 2025 оны аудитын дүгнэлтийг тус тусын чиглэлээр танилцуулж, холбогдох асуудал, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, доктор, профессор Ж.Дэлгэрсайхан илтгэлдээ 2027 оны төсвийн төслийн хүрээнд дараах асуудлуудаар танилцуулга хийлээ.

📌 Төсвийн бодлого
📌 Нийт орлого ба тусламж
📌 Нийт зарлага, цэвэр зээл
📌 Улсын хөрөнгө оруулалт
📌 Засгийн газрын нийт өр
📌 Эрүүл мэндийн даатгалын сан
📌 Нийгмийн даатгалын сан
📌 Үндэсний баялгийн сан
📌 Хөгжлийн бодлого, ҮАБ
📌 Жилийн хөгжлийн төлөвлөгөө
📌 Хууль, тусгай шаардлага, зөвлөмж

📑 Мөн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх дүгнэлт”-ийн хүрээнд:

🔎 Хуулийн шаардлага
📈 Эдийн засгийн таамаглал
🎯 Бодлогын чиглэл
⚠️ Эрсдэлүүд ба цаашид анхаарах асуудлууд
📌 Хураангуй дүгнэлт зэрэг асуудлыг онцлон танилцууллаа.

Монголын залуучуудын эвслийн төлөөлөл Ариунзаяа 2025 оны аудитын дүгнэлтэд тусгагдсан дараах асуудлуудыг танилцууллаа.

🔹 Татвар, гаальтай холбоотой зөрчил
🔹 Төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилттэй холбоотой зөрчил
🔹 Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаар дахь хорт бодисын агууламж хүлцэх хэмжээнээс хэтэрсэн асуудал
🔹 Хорт бодисыг шинжлэх лабораторийн хүчин чадал, хүртээмжтэй холбоотой асуудал
🔹 Төрөөс улс төрийн намуудад олгож буй санхүүжилтийн зарцуулалттай холбоотой аудитын зөрчил

🤝 Төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлын асуудлаар баримт, дүн шинжилгээнд тулгуурлан мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцсан хэлэлцүүлэг боллоо.

#төсвөөмэдье #төсвөөмөшгөе

🔎 2025 ОНЫ АУДИТЫН ДҮГНЭЛТ: ОНЦЛОХ БАРИМТУУД💼 ГААЛЬ, ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ2025 онд гааль, татварын байгууллагаас 10...
19/09/2026

🔎 2025 ОНЫ АУДИТЫН ДҮГНЭЛТ: ОНЦЛОХ БАРИМТУУД

💼 ГААЛЬ, ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ

2025 онд гааль, татварын байгууллагаас 101 зөрчлийн танилцуулгыг ЦЕГ-т шилжүүлжээ.

Үүнээс:

📁 49 хэргийг хаасан
⚖️ 52 асуудлаар 99 иргэн, аж ахуйн нэгжийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорт шилжүүлэх санал гаргасан байна.

📌 Гааль, татвартай холбоотой зөрчил, хэргийг илрүүлэх, шалгах, шийдвэрлэх үйл явцын талаарх аудитын дүгнэлтээс онцлох баримт.

#төсвөөмэдье #төсвөөмөшгөе

🔎 2025 ОНЫ АУДИТЫН ДҮГНЭЛТ: ОНЦЛОХ БАРИМТУУД🏗️ 2025 ОНЫ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ⚠️ ТӨЛӨВЛӨЛТИЙН ШААРДЛАГА ХАНГААГ...
19/09/2026

🔎 2025 ОНЫ АУДИТЫН ДҮГНЭЛТ: ОНЦЛОХ БАРИМТУУД

🏗️ 2025 ОНЫ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

⚠️ ТӨЛӨВЛӨЛТИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ

Хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг зураг төсөв, техникийн тодорхойлолтын дагуу бүрэн гүйцэтгээгүй байхад ашиглалтад хүлээн авсан байна.

📌 Өөрөөр хэлбэл:
Төлөвлөсөн ажил → ❌ Бүрэн хэрэгжээгүй
Зураг төсөв, техникийн шаардлага → ❌ Бүрэн хангагдаагүй
Ашиглалтад хүлээн авалт → ✅ Хийгдсэн

💡 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, хүлээн авалтад тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

📊 2025 оны аудитын дүгнэлтээс онцлох баримтуудыг хүргэж байна.

#төсвөөмэдье #төсвөөмөшгөе

Address

#34-2, 6th Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97691001015

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл:

Shortcuts

Share