Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас

Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас Mongolian National Association of the Deaf / Official page
1978

MONGOLIAN NATIONAL ASSOCIATION OF THE DEAF / OFFICIAL PAGE
/Манай холбооны эрх барих дээд байгууллага бол Сонсголгүй Иргэдийн Дээвэр Төрийн бус Байгууллага/ 1978 он

🔵 УИХ-ын гишүүн О.Саранчулуун сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй уулзах гэж байна🤗Хаана: Хөгжлийн бэрхшээлт...
12/08/2026

🔵 УИХ-ын гишүүн О.Саранчулуун сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй уулзах гэж байна🤗
Хаана: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар🏫
Хэзээ: 2026.08.13-ны Пүрэв гарагт 14:00 цагт⏱️

03/08/2026

📢 1 өдөр! 🫵СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ЖОЛООЧ НАРТ
🇲🇳Сайн байцгаана уу. Та бүхэн сайхан наадаж, амарч, аялсан гэж найдаж байна.
🚗 2026 оны 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл тэгш, сондгой улсын дугаарын хязгаарлалт хэрэгжинэ.
🙏Сонсголын бэрхшээлтэй жолооч нарыг хохиролгүй байлгах зорилгоор бүртгэлийн материалыг шинэчилж байна.

Иймд өнөөдрөөс эхлэн 3 хоногийн дотор хоцролгүй ирж материалаа бүрдүүлнэ үү.

📅 Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 7 🕙 Цаг: 10:00–17:00 📍
Хаяг: Манай холбооны оффис
Бүрдүүлэх материал:
✅ Тээврийн хэрэгслийн гэрчилгээ (цэнхэр) ✅ Жолооны үнэмлэх
✅ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх (цэнхэр)
✅ Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (акт)
💰 Үйлчилгээний хураамж – 35,000 төгрөг
⚠️ Анхаарна уу:
• Өмнө бүртгэлтэй 196 жолооч мэдээллээ шинэчлүүлнэ.
• Машинаа зарсан бол заавал мэдэгдэж бүртгэлээ хаалгана уу.
• Шинэ машин авсан бол шинэ тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчирч бүртгэлээ шинэчлүүлнэ.
💰 Машины мэдээлэл шинэчлэх хураамж – 15,000 төгрөг.
Хугацаандаа амжиж материалаа бүрдүүлээрэй. Баярлалаа.🫵💯

24/07/2026
CОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫН ХҮРЭЭНД ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ 🔹Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үн...
09/07/2026

CОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫН ХҮРЭЭНД ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

🔹Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон манай яаманд хандан шаардлага ирүүлсний дагуу Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг авч уулзан тус яам дангаар шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, холбогдох төрийн байгууллагуудад уламжлах, хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж, шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.

🔹Энэ дагуу энэ удаагийн уулзалтаараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар болон сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй гурван талт уулзалт зохион байгууллаа.

🦻Сонсголгүй иргэдийн зүгээс тавьсан шаардлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй жолооч хөдөлгөөнд оролцоход тулгардаг хүндрэл бэрхшээл, сонсголын бэрхшээлтэй гэсэн тэмдэглэгээг ашиглах, дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох эрхийг хангах талаар санал солилцсон.

✅Журамд өөрчлөлт оруулах, сонсголын бэрхшээлтэй жолоочийн судалгааг гаргах, дэмжиж ажиллахаа оролцогч талууд илэрхийллээ.

07/07/2026

📢 🇲🇳🇲🇳Эрхэм гишүүд, та бүхний анхааралд🇲🇳🇲🇳

🌍👉1951 онд дэлхийн 20 гаруй орны сонсголгүй иргэдийн удирдагчдын санаачилгаар НҮБ-тай хамтын ажиллагаатай 🇺🇳Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбоо (ДСИХ) байгуулагдсан түүхтэй.

🇲🇳Монголын Хараагүй, Сонсголгүй Иргэдийн Нийгэмлэг 1978 онд Гадаад харилцааны яамаар дамжуулан Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбоотой харилцаа тогтоож, 1979 онд тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн албан ёсны зөвшөөрлөөр Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбооны жинхэнэ гишүүн болсон түүхтэй.🌏

🙇Үе үеийн ахмад зүтгэлтнүүд, анхны төлөөлөгчид идэвх санаачилгатай ажиллаж, Монгол Улсыг олон улсын тавцанд нэр төртэй төлөөлөн оролцож ирсэн нь бидний бахархалт түүх юм.👌

🫵2026 онд Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбооны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсаас төлөөлөгчид болон ажиглагчдыг урьж оролцуулах боломж бүрдээд байна.👌

🙏🙏Анхаарах зүйл: 🤳🤳🤳Ажиглагчаар оролцох хүсэлтэй, аялал болон оролцооны бүх зардлаа өөрөө хариуцах боломжтой иргэд манай холбоотой холбогдон урьдчилан ярилцаж, бүртгүүлэх боломжтой.

✍️Хугацаа хязгаартай тул сонирхож байгаа бол аль болох яаралтай холбогдоно уу.🫵

🇲🇳Үндэсний их баяр наадмын дараа бүртгэл, зохион байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийх тул манай холбоотой хамтран ажиллахад нээлттэй байна.🚨

🇮🇹Мөн Итали Улсад жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Сонсголгүй иргэдийн долоо хоног болон Олон улсын дохионы хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.💯

🇮🇹 Энэ жилийн арга хэмжээ нь Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбооны 75 жилийн ойтой давхцаж байгаа тул Монгол Улсаас олон төлөөлөгч, ажиглагч оролцуулах боломжтой.💯

✍️Ажиглагчаар оролцохтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг манай холбооноос өгч, бүртгэл болон бусад асуудлыг хамтран шийдвэрлэх болно.💯

Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас

07/07/2026

🌍ЗАРЛАЛ🌍

🏕🏕2026 оны 10 дугаар сарын 4–10-ны өдрүүдэд Энэтхэг улсын ГОА хотод Дэлхийн сонсголгүй иргэдийн холбооны Ази тивийн сонсголгүй залуучуудын салбарын Ази тивийн залуучуудын зуслан зохион байгуулагдана.👌

🇲🇳🇲🇳 Монгол Улсаас 18–35 насны 4 залуу төлөөлөгч оролцох боломжтой бөгөөд энэ нь олон улсын туршлага солилцох, шинэ мэдлэг эзэмших, олон улсын дохионы хэлээ хөгжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох үнэт боломж юм.👌

👍Зуслангийн хөтөлбөр:

• 👉Соёлын харилцаа
• 👉Боловсролыг сайжруулах
• 👉Гадаад харилцаа, Олон улсын дохионы хэл
• 👉Хөдөлмөр эрхлэлт
• 👉Амьдрах ухаан
• 👉Хүний эрх, Конвенцийн зөвлөмж
• 👉Оролцогч орнуудын туршлага, соёлоо харилцан хуваалцах, ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх

🗣🗣Мэдээллийн уулзалт👌

📅 Огноо: 2026 оны 7 дугаар сарын 8
🕒 Цаг: 15:00
📍 Байршил: 3 дугаар сургуулийн хойд талд байрлах Сонсголгүйн боловсрол ТББ-ын оффис.

👂👂Сонирхож буй 18–35 насны залуучуудыг хүрэлцэн ирж мэдээлэл авч, бүртгүүлэхийг урьж байна.

Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас

Mongolian Deaf Education

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудлаар санал солилцов.2026 оны 6 дуга...
07/07/2026

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудлаар санал солилцов.
2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ СОНСГОЛ, ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн хүртээмж, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдлийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр дараах сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хүргэлээ.
• Сонсголын бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж
• Эрүүл мэндийн салбар дахь дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээний санхүүжилт, салбар дундын хамтын ажиллагаа, байгууллагын хариуцлага
• Эрт оролцоо, эрт илрүүлгийн ач холбогдол, сонсголгүй болон сул сонсголтой хүүхдийн хөгжлийн үндэс
• Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн зохицуулалт
Уулзалтаас гарсан санал, зөвлөмжүүд нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашлаад Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийг бодит хэрэгцээ, судалгаанд үндэслэн боловсруулахад чухал хувь нэмэр болох юм.
Хүртээмжтэй, тэгш боломжтой эрүүл мэндийн үйлчилгээг хамтдаа бүтээцгээе.

#МонголДохионыХэл
#ДохионыХэлнийХэлмэрч
#Хүртээмж
#СонсголынБэрхшээлтэйИргэд

#Хэлнийбодлогынүндэсний зөвлөл #ГБХНХЯ #ЭМЯ #ХБХХЕГ
#ГурхайдааХХК
#Найдварын үйлс
#Тэгштусгал

#Сонсголгүйнболовсрол
#Монголүндэснийдохионыхэлнийхөгжлийнзөвлөл
#ДХХОХ
#Дифклуб
#Сонсголгүй иргэдийг дэмжих Эерэг давалгаа ТББ





Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Эрүүл Мэндийн Яам

Address

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн II байр
Ulaanbaatar
14171

Telephone

+97694050530

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо. / албан ёсны хуудас:

Shortcuts

Share