23/09/2026
📣ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛ ЗАРЛАГДЛАА.
“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриатай Монголын хүүхдийн зөвлөл нь 2022 оны 07-р сарын 20-нд үндэсний хэмжээнд үүсгэн байгуулагдаж 21 аймаг, 9 дүүрэгт салбартайгаар ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүүхэд бүрд ТЭГШ ОРОЛЦОХ, ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ олгох зорилгоор ЧИНГЭЛТЭЙ дүүргийн хүүхдийн зөвлөлийн НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛ ийнхүү зарлагдаж байна. Та өөрийн хаана амьдарч, сурч байхаас үл харгалзан 18 хүртэлх насны хүүхэд бүр Чингэлтэй дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүн болох ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ та бүгдэд НЭЭГДЛЭЭ.
Та Чингэлтэй дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүн болсноор:
✅Зөв хүрээлэл: Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлэн нийгэмд тустай ажлын хамтран хийдэг. Шинэ найз нөхөдтэй болохоос гадна маш их туршлага хуримтлуулж авах боломжтой.
✅Чадавхжуулах : Хүүхдийн зөвлөл нь сурагчид, залуучуудад санал бодлоо илэрхийлэх, хуваалцах, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох боломжийг олгодог.
✅Иргэний оролцоо : Хүүхдийн зөвлөл нь бага наснаас нь эхлэн иргэний оролцоог дэмждэг. Олон нийтийн асуудалтай холбоотой хэлэлцүүлэг, үйл ажиллагаанд оролцсоноор хүүхдүүд ардчиллын үйл явц, иргэний хариуцлагын талаар суралцдаг. Хүүхдийн зөвлөлийн нэг хэсэг байх нь залуу хүмүүст ижил төстэй сонирхол, асуудалтай үе тэнгийнхэнтэйгээ холбогдох боломжийг олгодог.
✅Дүүргийнхээ 60000 гаруй хүүхдийн дуу хоолой болох гэх мэт олон олон боломжууд таныг хүлээж байна.
📌ГИШҮҮНЧЛЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МАЯГТ:
https://bit.ly/48BnTF3
✨️“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ”✨️