28/01/2026
Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болж дүрмийн дагуу шинээр удирдлага зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. 12 жилийн туршид нутгийн зөвлөлийн удирдсан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ш.Алтанбагана дараачийн шинэ залуу үед залгамж халаагаа хүлээлгэн өгч дахин нэр дэвшиж өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлэв.
Сумдын нутгийн зөвлөлийн дарга нар, удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайд Б.Энхтүвшин аймгийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдлоо. Нутгийн зөвлөлийн шинэ удирдлагад баяр хүргэж амжилт хүсье.
20 гаруй жилийн туршид сум, аймгийн нутгийн зөвлөлд амжилттай ажиллаж өөрийн хөрөнгө мөнгө, цаг завыг харамгүй зарцуулан нутгийн хөгжилд их хувь нэмэр оруулсан Ш.Алтанбагана танд талархал илэрхийлж цаашдийн ажилд амжилт хүсье.