29/12/2025
МАНЖИЙН ДАРЛАЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ТҮҮХТ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.
1911 оны цагаагчин гахай жилийн шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ны энэ өдөр нь 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон түүхэн өдөр.
Энэ өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэрийг гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхтэй.
Энэхүү түүхэн өдрийг 2007 онд нийтээр тэмдэглэлт өдөр болгон, улмаар 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байдаг.
Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн мэндийг хүргэе.
Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА М.ГОВЬСАЙХАН