Mongolian Taekwondo Federation

Call Directions Website Contact the organization

Mongolian Taekwondo Federation Mongolian Taekwondo Federations official page

🥋🇲🇳 У.СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА!“Айчи-Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадмын паратаеквондогийн тэмцээ...
19/10/2026

🥋🇲🇳 У.СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА!

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадмын паратаеквондогийн тэмцээн өнөөдөр эхэллээ. 🇯🇵

Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн ангилалд өрсөлдөж буй Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хагас шигшээ тулаандаа БНХАУ-ын тамирчныг ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авлаа! 👏🔥

Тэрээр аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд Узбекистан улсын тамирчинтай тулалдана.

🇲🇳 Эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавдаа аваргын төлөөх тулаанд нь өндөр амжилт хүсье!

🥋🇲🇳 “АЙЧИ-НАГОЯ 2026” — ПАРАТАЕКВОНДОГИЙН ЭХНИЙ ӨДӨР“Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмын паратаеквондогийн тэмцээн өнөөд...
19/10/2026

🥋🇲🇳 “АЙЧИ-НАГОЯ 2026” — ПАРАТАЕКВОНДОГИЙН ЭХНИЙ ӨДӨР

“Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмын паратаеквондогийн тэмцээн өнөөдөр буюу 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж байна. 🇯🇵🥋

Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, олон улсын хэмжээний мастер М.Түмэнбаяр нарын удирдлага дор дараах жингийн ангилалд өрсөлдөнө.

🥋 -52 кг: Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав
🥋 -58 кг: Олон улсын хэмжээний мастер Х.Темирбек

🇲🇳 Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Азийн наадмын дэвжээнд хүч сорих тамирчдадаа өндөр амжилт, итгэл дүүрэн өрсөлдөөнийг хүсэн ерөөе! 💪🔥

#МонголынТаеквондогийнХолбоо

18/10/2026

Ховд аймгийн Эрин клубын дасгалжуулагч Л.Баттөгс

18/10/2026

МТХ-ны ЕНБД МУГД Н.Эрдэнэбаатар

БНСУ-ын Элчин Сайдын нэрэмжит 16 дахь удаагийн "Элчингийн цом 2026" тэмцээний шилдгүүд тодорлооА ангилалд багийн дүнгээр...
16/10/2026

БНСУ-ын Элчин Сайдын нэрэмжит 16 дахь удаагийн "Элчингийн цом 2026" тэмцээний шилдгүүд тодорлоо

А ангилалд багийн дүнгээр:
🥇А.Нацагдорж, Г. Сэмүүн дасгалжуулагчтай Tigers клуб
🥈Х. Билгүүн, А. Үүрийнцолмон дасгалжуулагчтай Алдар спорт хороо
🥉С. Үржинжав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн Infinity клуб

В ангилалд багийн дүнгээр:
🥇Х. Билгүүн дасгалжуулагчтай Алдар спорт хороо
🥈Б. Билэгсайхан дасгалжуулагчтай Аянга клуб
🥉О. Энхбилгүүн дасгалжуулагчтай Билгүүн сүлд клуб

С ангилалд багийн дүнгээр:
🥇Л. Баттөгс, Э. Болорцэцэг дасгалжуулагчтай Ховд аймгийн Эрин клуб
🥈Б. Батхүү, Э. Хишгээ дасгалжуулагчтай Step клуб
🥉Б. Түвшинжаргал, Б. Батжаргал дасгалжуулагчтай Дорнод аймгийн Жаргалант клуб

🏆Шилдэг эрэгтэй тамирчин:
Tigers клубын тамирчин Б. Төгсбаатар
🏆 Шилдэг эмэгтэй тамирчин:
Алдар спорт хорооны тамирчин А. Үүрийнгэгээ
🏆Шилдэг шүүгч:
Монгол Улсын шүүгч О. Энхбилгүүн
🏆Шилдэг дасгалжуулагч:
Дархан-Уул аймгийн Infinity клубын дасгалжуулагч С. Үржинжав нар тус тус шалгарлаа.🎉

🥋🇲🇳 МОНГОЛЫН ПАРАТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН ПАРА НААДМЫГ ЗОРИЛОО2026 оны 10 дугаар сарын ...
16/10/2026

🥋🇲🇳 МОНГОЛЫН ПАРАТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН ПАРА НААДМЫГ ЗОРИЛОО

2026 оны 10 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Япон улсын Айчи-Нагоя мужид зохион байгуулагдах “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон шүүгч эх орноосоо мордлоо. 🇲🇳✈️🇯🇵

Дасгалжуулагчид:
* Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Батнасан
* Олон Улсын Хэмжээний Мастер М.Түмэнбаяр

Тамирчид:
* Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав
* Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
* Олон Улсын Хэмжээний Мастер Б. Шинэбаяр
* Олон Улсын Хэмжээний Мастер Х.Темирбек

Мөн тус наадмын таеквондогийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас олон улсын шүүгч Д.Лхагвадорж ажиллаж, олон улсын түвшинд Монгол Улсаа төлөөлөн оролцоно. 👏

🇲🇳 Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, тивийнхээ спортын дэвжээнд өрсөлдөх нийт тамирчид, дасгалжуулагч, шүүгчдээ өндөр амжилт хүсэн ерөөе!

#МонголынТаеквондогийнХолбоо

🥋🇲🇳 ПҮМСЭ ДЭЛХИЙН АВАРГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ШАГНАЖ УРАМШУУЛЛААӨнгөрөгч 9 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Чүнчон х...
15/10/2026

🥋🇲🇳 ПҮМСЭ ДЭЛХИЙН АВАРГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Өнгөрөгч 9 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Чүнчон хотноо зохион байгуулагдсан Олимпын таеквондогийн “Пүмсэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, дэлхийн аварга болон дэд аваргын амжилт үзүүлсэн тамирчид, багш, дасгалжуулагч, баг хамт олныг Монголын Таеквондогийн Холбооны удирдлагуудыг төлөөлж Дэд ерөнхийлөгч Б.Төгсбат болон Монголын Их, дээд сургуулиудын Таеквондогийн Холбооны ерөнхийлөгч П.Батхүү, хүндэт ерөнхийлөгч Б.Цэнгэл, Тэргүүлэгч Д.Сугар нар хүлээн авч, шагнаж урамшууллаа. 🏆

Тус тэмцээнд:
🥇 Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар өсвөр үеийн холимог хосын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон бол,

🥈 Ц.Шинэ-Эрдэнэ өсвөр үеийн хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, дэлхийн дэд аварга болсон юм.

Мөн тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн шүүгчээр ажилласан олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нартаа баяр хүргэж, олон улсын түвшинд Монголын таеквондогийн нэр хүндийг өргөж буйд талархал илэрхийлье. 👏🌍

Энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан багш, дасгалжуулагч И Жаевон болон баг хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Мөн Монгол Улсад Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг олон улсын түвшинд ахиулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын Их, дээд сургуулиудын Таеквондогийн Холбооны ерөнхийлөгч П.Батхүү танд гүн талархал илэрхийлье. 🙏

🇲🇳 Монголын таеквондогийн ирээдүй болсон тамирчид, дасгалжуулагч, шүүгчид болон спортоо дэмжин хөгжүүлэгч Та бүхний хамтын хүчээр дэлхийн дэвжээнд шинэ амжилтуудыг бүтээсээр байх болтугай!

МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО

🥋🇲🇳🇰🇷 “ЭЛЧИНГИЙН ЦОМ-2026” ТЭМЦЭЭН АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭБүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэ...
14/10/2026

🥋🇲🇳🇰🇷 “ЭЛЧИНГИЙН ЦОМ-2026” ТЭМЦЭЭН АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит “Элчингийн цом-2026” таеквондогийн тэмцээн 2026 оны 10 дугаар сарын 14–16-ны өдрүүдэд тулааны төрлөөр зохион байгуулагдаж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, тэмцээн албан ёсоор эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жи Вон, Монголын Таеквондогийн Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Цэнгүүнжав тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. 🇰🇷🤝🇲🇳

Энэ удаагийн тэмцээнд 46 байгууллагын 840 тамирчин оролцож, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээнд оролцож буй нийт тамирчид, дасгалжуулагчдадаа амжилт хүсье!

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит "Элчингийн цом 2026" тэмцээний хөтөлбөрТэмцээн “Бага нас, Өсвөр үе, Залуучууд”-ын насны ан...
10/10/2026

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит "Элчингийн цом 2026" тэмцээний хөтөлбөр

Тэмцээн “Бага нас, Өсвөр үе, Залуучууд”-ын насны ангилалд А, В, С ангиллаар зохион байгуулагдана. Тэмцээнд 46 байгууллагын 840 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тэмцээний төрөл: Тулаан
Тэмцээний огноо: 2026 оны 10-р сарын 14-16-ны өдрүүдэд
Тэмцээний байршил: Алдар спорт хороо

Тэмцээнд оролцох нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсье.

🥉🇲🇳 Х.ТЕМИРБЕК ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Франц Улсад зохион байгуулагд...
08/10/2026

🥉🇲🇳 Х.ТЕМИРБЕК ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!

2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Франц Улсад зохион байгуулагдсан “Paris 2026 World Para Taekwondo Grand Prix” тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Х.Темирбек Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ! 🥉👏

🇲🇳 Олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин Х.Темирбек болон түүний дасгалжуулагч Д.Батнасан нартаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсэн ерөөе!

Address

Mongolian Taekwondo Federation Head Office, Central Sport Palace, Baga Toiruu-55, Sukhbaatar District Ulaanbaatar
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670155500

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Taekwondo Federation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Taekwondo Federation:

Shortcuts

Share