Агаа, Эгээ "Agaa Egee"

Агаа, Эгээ "Agaa Egee" Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Агаа, Эгээ "Agaa Egee", Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

The Agaa-Egee Mentoring Program seeks to connect youth who reside in the National Mongolian State Orphanage and other local orphanages to dedicated, responsible, motivated and civically engaged adults who can foster caring relationships and guide them in their professional interest and transition into adult-hood. The Agaa-Egee Mentoring Program endeavors to create a conscious society where the val

ues of the collective culture is encouraged and in the forefront of human interactions.

Агаа Эгээ үлгэрлэн дэмжих хөтөлбөр нь Монгол улсын хүүхэд асрамжийн газар болон бусад асрамжийн газар байрладаг өсвөр үе залсуусыг хариуцлагатай, хүсэл эрмэлзэлтэй нийгмийн ухамсартай чадварлаг насанд хүрэгчтэй холбож асран халамжилж дотно харилцаа үүсгэн мэргэжлийн сонирхол , болоод насанд хүрсэн хүний амьдралд бэлтгэхэд оршдог.Агаа Эгээ үлгэрлэн дэмжих хөтөлбөр нь хамтын үйл ажиллагаа болоод хүмүүсийн харилцааг дэмжих өндөр ухамсар бүхий нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө зүтгэх болно.

02/02/2026

АГАА ЭГЭЭ – ҮЛГЭРЛЭН ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
“Агаа Эгээ” нь (Mentors in Motion) асрамжийн газарболон асрамж халамжийн орчинд өсөж буй өсвөр насны хүүхэд, залуусыг хариуцлагатай, туршлагатай насанд хүрэгчидтэй холбох замaар тэднийг бие даасан амьдралд бэлтгэх үлгэрлэн дэмжих (mentorship) хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн зорилго
Асрамжийн газарт амьдарч буй ахлах ангийн сурагчдыг ирээдүйн амьдралд бэлтгэхийн тулд тэдэнд оюун санаа, цаг хугацаа, туршлагаа зориулах Агаа, Эгээ буюу менторуудтай холбох.
Үлгэрлэн дэмжих хөтөлбөр гэж юу вэ?
Үлгэрлэн дэмжих хөтөлбөр нь хүүхэд, залууст нийгмийн туршлага, амьдрах ухаан, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тогтмол, итгэлцэлд суурилсан харилцаа юм. Энэ харилцаанд үлгэрлэн дэмжигч (агаа, эгээ) нь илүү туршлагатай, харин дэмжүүлэгч нь насаар бага хүүхэд байна.
Агаа, Эгээ гэж хэн бэ?
Агаа, Эгээ нь:
• Дотнын нөхөр
• Хамгаалагч
• Багш
• Үлгэр дуурайл үзүүлэгч
байж, хүүхдийн өөртөө итгэх итгэл, зорилго, амьдралын чиг баримжааг дэмжинэ.
Хүүхдэд үзүүлэх гол дэмжлэгүүд
• Боловсролын туслалцаа
• Сэтгэлзүйн дэмжлэг
• Нийгэмших, харилцааны ур чадвар
• Карьерын чиг баримжаа
• Халамжит, аюулгүй харилцаа
Агаа Эгээ нар 7 хоногт хэдэн цагийг хүүхдэд зарцуулах вэ?
Агаа Эгээ нар дүү нартайгаа биечлэн уулзах, хамт урлаг спортын тоглолт үзэх, онлайнаар ярилцах, чатлах, утсаар ярих зэрэг хэлбэрээр сард 3-4 цаг зарцуулна.
Агаа, Эгээ (менторууд)-д үзүүлэх ач холбогдол
“Агаа Эгээ” хөтөлбөр нь менторуудын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх, хувь хүний болон манлайллын хөгжлөө бодитоор ахиулах үнэ цэнтэй боломж юм.
Агаа, Эгээ нар энэхүү хөтөлбөрт оролцсоноор:
• Өөрийн амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг бусдад хуваалцах замаар нийгэмд бодит хувь нэмэр оруулна
• Хүүхэд, өсвөр насныхантай харилцах, тэднийг ойлгох харилцаа, тэвчээр, сэтгэл зүйн ур чадвараа хөгжүүлнэ
• Манлайлал, хариуцлага, үлгэр дуурайл болох чадвараа бодит нөхцөлд практикаар бататгана
• Нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд тогтмол оролцох замаар иргэний оролцоо, нийгмийн ухамсар нь дээшилнэ
• Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай ментор болон төлөвшинө
• Өөрийн амьдралын зорилго, үнэ цэнийг дахин нээж, хувь хүний сэтгэл ханамж, утга учрыг мэдэрнэ
Хүүхдүүдэд үзүүлэх үр дүн
“Агаа Эгээ” хөтөлбөр нь асрамжийн орчинд амьдарч буй хүүхэд, өсвөр насныханд итгэлцэлд суурилсан, тогтвортой харилцаагаар дамжуулан урт хугацааны эерэг нөлөөг үзүүлдэг.
Хүүхдүүд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:
• Өөрийг нь сонсож, ойлгож, дэмждэг найдвартай насанд хүрэгчтэй болж, сэтгэл зүйн аюулгүй байдлыг мэдэрнэ
• Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрийн давуу тал, боломжоо танин мэднэ
• Амьдралын зорилгоо тодорхойлох, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах чиг баримжаатай болно
• Нийгэмших, харилцах, асуудал шийдвэрлэх зэрэг амьдралын суурь ур чадваруудыг эзэмшинэ
• Боловсрол, мэргэжлийн талаарх ойлголт нь нэмэгдэж, суралцах урам зориг дээшилнэ
• Насанд хүрэх шилжилтийн үед тулгардаг эрсдэл, ганцаардлыг даван туулах дэмжлэгийн тогтолцоотой болно
Хүүхэд хамгаалал
Хөтөлбөр нь хүүхэд хамгааллын бодлого, ёс зүйн зарчимд бүрэн нийцсэн байдлаар хэрэгжинэ. Бүх ментор болон оролцогчид хүүхэд хамгааллын гэрээнд гарын үсэг зурж, аюулгүй, хүндэтгэлтэй орчныг хамтдаа бүрдүүлнэ.

02/02/2026
31/01/2026

Та бидэнтэй нэгдэж "Агаа-Эгээ" хөтөлбөрийн нэг хэсэг нь болоорой 🤗

Бид Агаа-Эгээ үлгэрлэн дэмжих хөтөлбөрийн шинэ төсөлд оролцох залуусыг урьж байна 🤗Агаа эгээ  хөтөлбөр нь асрамж халамжи...
29/01/2026

Бид Агаа-Эгээ үлгэрлэн дэмжих хөтөлбөрийн шинэ төсөлд оролцох залуусыг урьж байна 🤗
Агаа эгээ хөтөлбөр нь асрамж халамжийн төвд амьдарч буй өсвөр насны хүүхдүүдэд Үлгэрлэн дэмжих (mentoring) байдлаар нөлөөлж нийгмийн чадвар эзэмшихэд нь тусалдаг сайн дурын үйл ажиллагаа юм.
Хөтөлбөрт хамрагдсан залуучууд маань өөр өөрийн хариуцаж авсан дүү нартаа амьдрах ур чадварын олон чанарыг үлгэрлэн харуулж сайн сайхнаар нөлөөлж буйд хүүхдүүд баяртай байдаг юм.
Энэ жил хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүүхдүүд Агаа эгээ нараа хүлээж байна. Тэр хүүхдүүдэд ах эгч болж мөрөөдлийг нь биелүүлэх боломж танд байгаа шүү. Тэгэхдээ бид доорх чадвартай Агаа Эгээ нарыг хайж байна.
1.Хүүхдэд үлгэр дууриалал болохуйц зөв зан чанар, ёс суртахуунтай.
2. Сард 2-3 удаа сайн дүүтэйгээ уулзах боломжтой.
3. Хүүхэд хамгааллын бодлогыг зөрчихгүй байх.

** Хөхөө гайхалтай кино болжээ**Манай гайхамшигт Эгээ нарын нэг Баярцэцэг маань  Лондонд драмын сургуулиа амжилттай төгс...
25/09/2021

** Хөхөө гайхалтай кино болжээ**

Манай гайхамшигт Эгээ нарын нэг Баярцэцэг маань Лондонд драмын сургуулиа амжилттай төгсөөд саяхан ирсэн. Явахаасаа өмнө баруун хязгаарт очиж тоглосон, олон улсын кино наадмаас Шилдэг киноны шагнал авсан "Хөхөө" киноныхоо нээлтийг хийлээ өчигдөр.

Үзэхийг үнэхээр хүсэж байсан кино тул сэргээх тунгаа хийлгээд 2 долоо хоносондоо найдаад эрхэм дүүгийн урилгаар киног үзлээ, биширлээ.

Хотын хүмүүсээс улам бүр холдсоор байгаа Монголын соёл, ахуйг үзэсгэлэнт байгаль дунд, хүн хоорондын харилцааны зөрчлийн зангилаа дээр урнаар харуулсан бүтээл байна.

Надад хамгийн их таалагдсан зүйл нь хүн хоорондын харилцааг үгэн болон биеийн хэлээр зөв оновчтой гаргасан жүжигчдийн тоглолт байлаа.

Манай Бела гол дүрийн эхнэрийн дүрийг гаргахдаа цөөн үг, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлаараа эгэл жирийн хөдөөгийн Монгол бүсгүйд ямар өгөөмөр нинжин сэтгэл, бусдыг энэрэх асрал хайр, хань нөхөр, хадмаа дээдлэх хүндлэл, амар амгалан оршдог вэ гэдгийг сэтгэлд буутал энгийн мөртлөө эгэлгүй урнаар харуулжээ.

Агаа эгээ нар дүү нартайгаа үзээд дараа нь ярилцвал их хэрэгтэй activity болох байхдаа.

#Хөхөө

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Агаа, Эгээ "Agaa Egee" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Агаа, Эгээ "Agaa Egee":

Share