Монголын Ачаа Тээврийн Ассоциаци

Directions Website

Монголын Ачаа Тээврийн Ассоциаци Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Ачаа Тээврийн Ассоциаци, Non-Governmental Organization (NGO), Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн, 83/1, УБ таур плас 602, Ulaanbaatar.

07/06/2026

🚛 ЖОЛООЧ ТЭЭВЭРЧИД ЭЭ,

Өдөр шөнөгүй замд явж, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч байгаа жолооч тээвэрчдийн хөдөлмөр үнэлэгдэх ёстой.

❓ Цалин хөлс хангалттай байна уу?

❓ Тендерийн доод ханш жолооч, тээвэрчдийн эрх ашигт нийцэж байна уу?

❓ Хортой, эрсдэлтэй орчинд ажиллаж буй хөдөлмөрийн нөхцөлд хэн анхаарч байна вэ?

❓ Зам, зогсоол, аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал шийдэгдэж байна уу?

❓ Таны хөдөлмөрийн эрх зөрчигдөж байгаа бол хэн хамгаалах вэ?

Эдгээр асуудлыг ганцаараа биш, хамтдаа шийдэхийн төлөө Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын ҮЭХ-ноос нээлттэй уулзалт зохион байгуулж байна.

📍 Байршил: Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомт, Тайван зогсоол

📅 Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

Энэ уулзалтаар жолооч, тээвэрчдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, тендерийн бодлого, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны асуудлаар санал хүсэлт авч, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно.

Өнөөдөр дуугүй байвал маргааш асуудал хэвээр үлдэнэ.

Өнөөдөр нэгдэж чадвал маргааш нөхцөлөө өөрчилж чадна.

✊ Эв нэгдэл бол бидний хүч.

📞 Холбоо барих:
9922-8933
9903-0869
8048-1115
89006991
Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын ҮЭХ

03/06/2026

ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМТДАА ХАМГААЛЪЯ: ХУУЛЬ БУС ХУРААМЖИЙГ ЦУЦЛУУЛСАН НЬ БИДНИЙ ХАМТЫН ЯЛАЛТ МӨН!

Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд олон улсын нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг нийт тээвэрчид, ААН-үүдийн анхааралд:

"Гашуунсухайт авто зам" ХХК-ийн эзэмшлийн богинын зам Говийн бага дархан цаазат газрыг дайран өнгөрдөг бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/844 тоот тушаалаар тээврийн хэрэгсэл тус бүрээс "аялал жуулчлал, ашиглалтын зорилгоор" хэмээн 50,000 төгрөгийн хураамжийг хууль бусаар авч байсан.

Энэхүү үндэслэлгүй дарамтын эсрэг Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо (МАТА) болон гишүүн байгууллагууд тууштай тэмцэж, шүүхийн маргаан үүсгэсэн. Үр дүнд нь уг 50,000 төгрөгийн хураамж авах заалтыг "тодорхой бус" гэж тогтоон, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан шаардлагыг зөрчсөн үндэслэлээр ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ ЧАДСАН.

Өнөөдөр тээврийн хэрэгсэл бүр энэхүү үндэслэлгүй хураамжаас чөлөөлөгдсөн нь бидний хамтын тэмцлийн том амжилт билээ!

Цаашид тээвэрчид бид:
- Төрөөс тодорхой бус, давуу эрхээр дур мэдэн үнэ, хураамж тогтоодог байдлыг хатуу эсэргүүцдэг байх;
- Хууль бус шийдвэрүүдийг өөрсдөө хянаж, нягталдаг байх;
- Эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэн хүргэдэг байх;
- Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулж чаддаг байх дээр нэгдэхийг УРИАЛЖ БАЙНА!

ДУУ ХОЛОЙГОО ХҮРГЭХ ДАРААГИЙН АЛХАМУУДАД БИД БЭЛДЭЖ БАЙНА!

#мата #Тээврийн салбарын алдаатай тогтолцоо

08/05/2026

Нүүрс тээврийн үнэ, жолоочийн цалинг олон улсын жишигт нийцүүлсэн бодитой, судалгаатайгаар тогтоохыг холбогдох байгууллагуудаас шаардах ажилууд хийгдэж байна.

#Нүүрс #мата

24/04/2026

Таван толгой Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай автозамын тухай

#тээврийнсалбар #нэгдэжшийдье

24/04/2026

Тээврийн бодит өртөгийг тооцдог болгьё!

#нэгдэжшийдье #бодитөртөг #тээврийнсалбар

НҮҮРС ТЭЭВРИЙН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ 2026 ОНЫ ШИЙДВЭРҮҮД:1. Эдгээр шийдвэрүүд нь ихэвчлэн Засгийн газрын тогтоол, чиглэл х...
20/04/2026

НҮҮРС ТЭЭВРИЙН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ 2026 ОНЫ ШИЙДВЭРҮҮД:
1. Эдгээр шийдвэрүүд нь ихэвчлэн Засгийн газрын тогтоол, чиглэл хэлбэртэй бөгөөд шууд тариф тогтоох эрх зүйн акт биш.
2. Салбарын гол зохицуулалт нь одоогоор ЭТТ компанийн гэрээ, тендерийн механизмаар хэрэгжиж байна.
3. Боомт, логистикийн шийдвэрүүд нь зардал бууруулах потенциалтай боловч тарифын гажуудлыг шийдэхгүй.
4. Тээврийн тариф, зах зээлийн зохицуулалттай холбоотой тусгай хууль, журам 2026 онд батлагдаагүй байна.
5. Иймд салбарын асуудлыг шийдэхэд бодлогын (policy) шинэчлэл зайлшгүй шаардлагатай хэвээр байна.

#Нүүрс #тээврийнсалбар #мата@followers

17/04/2026

Нүүрсний үнэ өсөж байна.
Гэхдээ тээврийн тариф дагаж өсөхгүй байна!

📈 1. Зах зээлийн нөхцөл
• Ньюкасл нүүрс: +23% өсөлт (1 сар хүрэхгүй хугацаанд)
• Эрчим хүчний нүүрс: 139 USD/тн
• Коксжих нүүрс: 235 USD/тн
• 2026 прогноз: 115 USD (өссөн)

👉 өсөлт үргэлжилнэ

🌍 2. Өсөлтийн шалтгаан
• Байгалийн хий өндөр → нүүрс рүү шилжилт
• Суурь ачаалал хангах хэрэгцээ
• Эрчим хүчний аюулгүй байдал

🚛 3. Монгол тээврийн салбарт

✔ Экспорт өснө
✔ Рейс нэмэгдэнэ
✔ Ачаалал өснө

❗ Гэхдээ:
• Түлшний үнэ өссөн
• Саатал нэмэгдсэн
• Зардал өссөн

⚠️ 4. Гол асуудал

👉 Нүүрсний үнэ ↑
👉 Тээврийн тариф → хэвээр

= СИСТЕМИЙН ЗӨРҮҮ

💥 5. Үр дагавар
• Ашиг биш → алдагдал
• Эрсдэл → тээвэрч дээр
• Зах зээл → тэнцвэргүй

⚙️ 6. Шийдэл

✔ Түлшний индекс дээр суурилсан тариф
✔ Бодит өртөгт суурилсан үнэ
✔ Автомат үнэ шинэчлэлт

🎯 Дүгнэлт

Үнэ өссөн үед хамгийн их алдагдал хүлээдэг тал бол индексжээгүй тарифтай тал байдаг.

#ТээврийнСалбар
#Нүүрс


Address

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн, 83/1, УБ таур плас 602
Ulaanbaatar
14220-0028

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Ачаа Тээврийн Ассоциаци posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share