Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development
Directions Website Contact the organization

Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development Хүний эрх, ардчилал, шударга ёс, иргэдийн оролцоо, ил тод байдлын төлөө

“УЛСЫН ЭРХ - 112” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.Нийтийн эрх ашгийн сан, Монголын Эмнести интернэ...
15/10/2026

“УЛСЫН ЭРХ - 112” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Нийтийн эрх ашгийн сан, Монголын Эмнести интернэшнл, Цогц Хөгжлийн Үндэсний Төв, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургууль, Монгол улсын их сургууль, Чимид сан хамтран монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон “УЛСЫН ЭРХ” бүтээлийн 112 жилийн ойг тохиолдуулан “УЛСЫН ЭРХ - 112” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн "Улсын эрх" эрдэм шинжилгээний хуралд их дээд сургуулийн бакалаврын түвшинд 12 их дээд сургуулийн 93 оюутан, ахисан түвшинд 35 судлаач эрдэм шинжилгээний илтгэлээ ирүүлэн оролцлоо.

Хуралд ирүүлсэн илтгэлүүдээс их дээд сургуулийн бакалаврын түвшинд 3, ахисан түвшинд 3 илтгэл шалгарч 3 хэсгээр илтгэлээ хэлэлцүүллээ.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
- Хууль зүйн ухааны доктор Б.Мөнх-Эрдэнэ "Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр ба хүний эрх: Эрх мэдлийн төвлөрлийг хязгаарлах онол, үндсэн хуулийн баталгаа, эрх сэргээх тогтолцоо" сэдвээр,
- Монгол Улсын Их Сургуулийн оюутан Г.Тэмүүгээ "Хугацаат цэргийн алба ба иргэний хөдөлмөрлөх эрх" сэдвээр илтгэлээ хэлэлцүүллээ.
Илтгэлтэй холбогдуулан хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан санал, шүүмж танилцуулав.

ХОЁРДУГААР ХЭСЭГ
- Мандах Их Сургуулийн багш, доктор С.Цолмон "Төрийн цахим үйлчилгээний хүртээмж ба нутаг дэвсгэрийн цахим тэгш бус байдлыг хүний эрхийн өнцгөөс шинжлэх нь" сэдвээр,
- Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан А.Сансармаа, Б.Төмөрчөдөр нар "Технологийн хөгжил ба хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн шинэ сорилт" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлтэй холбогдуулан хуульч, судлаач Л.Галбаатар санал, шүүмж танилцуулав.

ГУРАВДУГААР ХЭСЭГ
- Г.Дөлгөөн "Дотоод бүрэн эрх, гадаад хүлээн зөвшөөрөлт: "Улсын Эрх" бүтээлийг хиагтын хэлэлцээрийн нөхцөлд шинжлэх нь" сэдвээр,
- МУИС-ийн оюутан Б.Жаргалан, Э.Марал-Эрдэнэ, А.Нандин-Эрдэнэ, Э.Эмүүжин нар "Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны стандартын нийцэл (МУИС-ийн жишээн дээр)" сэдвээр илтгэлээ хэлэлцүүлэв.
Илтгэлтэй холбогдуулан хууль зүйн ухааны доктор М.Хатанзориг санал, шүүмж танилцууллаа.

Хурлын панел хэлэлцүүлэгт
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан,
-Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа,
-ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч М.Батаа нар оролцож "Улсын эрх" бүтээлийн үзэл санаа, ач холбогдлын талаар хэлэлцлээ.

Бидний урилгыг хүлээн авч цаг гарган хүрэлцэн ирсэн эрхэм панелистууддаа талархал илэрхийлье.

“Улсын эрх - 112” эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсан байгууллагууддаа талархал илэрхийлье.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон оролцогчид, илтгэгчид, шүүмжлэгчид та бүхний цаашдын судалгаа, шинжилгээний ажилд амжилт хүсье.

Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл
Нийтийн эрх ашгийн сан / Public interest fund
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Шихихутуг их сургууль/Shihihutug University
Chimid Foundation

Хурлын үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн панелистаар -Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан...
15/10/2026

Хурлын үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн панелистаар
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан,
-Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа,
-ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч М.Батаа нар оролцож "Улсын эрх" бүтээлийн үзэл санаа, ач холбогдлын талаар хэлэлцлээ.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм панелистууддаа талархал илэрхийлье.

"Улсын эрх-112" эрдэм шинжилгээний хурал гуравдугаар хэсгээр үргэлжилж байна.Энэ хэсэгт Г.Дөлгөөн "Дотоод бүрэн эрх, гад...
15/10/2026

"Улсын эрх-112" эрдэм шинжилгээний хурал гуравдугаар хэсгээр үргэлжилж байна.

Энэ хэсэгт Г.Дөлгөөн "Дотоод бүрэн эрх, гадаад хүлээн зөвшөөрөлт: "Улсын Эрх" бүтээлийг хиагтын хэлэлцээрийн нөхцөлд шинжлэх нь" сэдвээр,

МУИС-ийн оюутан Б.Жаргалан, Э.Марал-Эрдэнэ, А.Нандин-Эрдэнэ, Э.Эмүүжин нар "Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны стандартын нийцэл (МУИС-ийн жишээн дээр)" сэдвээр илтгэлээ хэлэлцүүлэв.

Илтгэлтэй холбогдуулан хууль зүйн ухааны доктор М.Хатанзориг санал, шүүмж танилцуулав.

Зохион байгуулагч:

Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл
Нийтийн эрх ашгийн сан / Public interest fund
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Шихихутуг их сургууль/Shihihutug University
Chimid Foundation

Хурлын үйл ажиллагаа хоёрдугаар хэсгээр үргэлжилж байна.Энэ хэсэгт Мандах Их Сургуулийн багш, доктор С.Цолмон "Төрийн ца...
15/10/2026

Хурлын үйл ажиллагаа хоёрдугаар хэсгээр үргэлжилж байна.

Энэ хэсэгт Мандах Их Сургуулийн багш, доктор С.Цолмон "Төрийн цахим үйлчилгээний хүртээмж ба нутаг дэвсгэрийн цахим тэгш бус байдлыг хүний эрхийн өнцгөөс шинжлэх нь" сэдвээр,

Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан А.Сансармаа, Б.Төмөрчөдөр нар "Технологийн хөгжил ба хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн шинэ сорилт" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Илтгэлтэй холбогдуулан хуульч, судлаач Л.Галбаатар санал, шүүмж танилцуулав.

Зохион байгуулагч:
Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл
Нийтийн эрх ашгийн сан / Public interest fund
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Шихихутуг их сургууль/Shihihutug University
Chimid Foundation

"Улсын эрх-112" эрдэм шинжилгээний хурал нэгдүгээр хэсгээр үргэлжилж байна.Энэ хэсэгт Хууль зүйн ухааны доктор Б.Мөнх-Эр...
15/10/2026

"Улсын эрх-112" эрдэм шинжилгээний хурал нэгдүгээр хэсгээр үргэлжилж байна.

Энэ хэсэгт Хууль зүйн ухааны доктор Б.Мөнх-Эрдэнэ "Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр ба хүний эрх: Эрх мэдлийн төвлөрлийг хяязгаарлах онол, үндсэн хуулийн баталгаа, эрх сэргээх тогтолцоо" сэдвээр,

Монгол Улсын Их Сургуулийн оюутан Г.Тэмүүгээ "Хугацаат цэргийн алба ба иргэний хөдөлмөрлөх эрх" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэлтэй холбогдуулан хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан санал, шүүмж танилцуулав.

Зохион байгуулагч:

Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл
Нийтийн эрх ашгийн сан / Public interest fund
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Шихихутуг их сургууль/Shihihutug University
Chimid Foundation

Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон "Улсын Эрх" бүтээлийн 112 жилийн ойг тохиолдлуулан зохион байгуулж...
15/10/2026

Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон "Улсын Эрх" бүтээлийн 112 жилийн ойг тохиолдлуулан зохион байгуулж буй "Улсын эрх-112" эрдэм шинжилгээний хурал эхэллээ.

Хурлыг нээж "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн Гүйцэтгэх захирал М.Энхбадрал үг хэллээ.

Хурлын үндсэн илтгэлийг ""Улсын Эрх" бүтээлийн судалгааны арга зүйн шинжилгээ" сэдвээр Шихихутуг Их Сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандах танилцуулав. Тэрээр "Улсын эрх" бүтээлийг Монголд орчин үеийн төр, эрх зүйн мэдлэг хэрхэн дамжин ирж, орчуулагдан, сонгогдон, нутагшиж байсны судлах анхдагч эх сурвалж мөн гэдгийг онцоллоо.

15/10/2026

Монголчуудын оюун санааны түүхэн өв болсон Ж.Цэвээний Улсын эрх бүтээлийн 112 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Улсын эрх” 112 эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

ХҮНИЙ ЭРХ БОЛ БИДНИЙ ТҮҮХЭН ҮНЭТ ЗҮЙЛ!Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх үзэл санаа Монголд 100 гаруй жилийн өмнө ч төр, эрх...
14/10/2026

ХҮНИЙ ЭРХ БОЛ БИДНИЙ ТҮҮХЭН ҮНЭТ ЗҮЙЛ!

Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх үзэл санаа Монголд 100 гаруй жилийн өмнө ч төр, эрх зүйн сэтгэлгээний нэг хэсэг байжээ.

Ж.Цэвээний 1914 онд туурвисан “Улсын эрх” бүтээлийн 112 жилийн ойд зориулсан “УЛСЫН ЭРХ–112” үндэсний эрдэм шинжилгээний хурал маргааш болно.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хурлаар хүний эрхийн түүхэн өвийг өнөөгийн сорилттой холбон хэлэлцэж, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцвэр, технологи ба хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, боловсролын хүртээмж зэрэг асуудлыг хөндөнө.

📅 10 дугаар сарын 15 | 09:00–13:00
📍 МУИС-ийн хичээлийн I байр, Дугуй танхим

Эрдэмтэн, судлаачид, оюутан залуус болон хүний эрхийн асуудлыг сонирхдог хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

🔗 Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөртэй доорх мэдээнээс танилцаарай.

#УлсынЭрх112 #ХүнийЭрх

2026 оны 10 дугаар сарын 14 | Улаанбаатар хот Монголчуудын төр, эрх зүйн сэтгэлгээний түүхэн өв болох Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлийн 112 жилийн ойд зориулсан “Улсын э....

Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон "Улсын эрх" бүтээлийн 112 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж ...
12/10/2026

Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон "Улсын эрх" бүтээлийн 112 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Улсын эрх - 112" эрдэм шинжилгээний хурлын их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

Энэ удаагийн "Улсын эрх" эрдэм шинжилгээний хурлын их дээд сургуулийн бакалаврын түвшинд 12 их дээд сургуулийн 93 оюутан эрдэм шинжилгээний илтгэлээ ирүүлэн оролцож байна. Хурлыг зохион байгуулагч байгууллагуудаас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн бүх илтгэлүүдтэй танилцаж шилдэг 15 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж байна.

Уг хэлэлцүүлгээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулан 2026 оны 10 сарын 15-нд МУИС-ийн Дугуй танхимд болох "Улсын эрх 112" эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх юм.

"Улсын эрх-112" эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагч:

Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл
Нийтийн эрх ашгийн сан / Public interest fund
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Шихихутуг их сургууль/Shihihutug University
Chimid Foundation

05/10/2026

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Цогц Хөгжлийн Үндэсний Төв / National Center for Comprehensive Development:

Shortcuts

Share