MOCCU

MOCCU Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MOCCU, Non-Governmental Organization (NGO), БЗД 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө 18/А 405 тоот, Ulaanbaatar.

21/10/2025
 #ХЗХ   "ЗӨВ БУЯН АРВИЖИХ" ХЗХ УЛСЫН ШИЛДЭГ ХОРШООГООР ШАЛГАРЛАА.Олон улсын хоршооллын өдрийг угтан жил бүр зохион байгу...
18/06/2025

#ХЗХ "ЗӨВ БУЯН АРВИЖИХ" ХЗХ УЛСЫН ШИЛДЭГ ХОРШООГООР ШАЛГАРЛАА.
Олон улсын хоршооллын өдрийг угтан жил бүр зохион байгуулагддаг хоршоодын болон хоршооны гишүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2025 оны 06 сарын 13 наас -15 ны өдрүүдэд Улаанбаатар хот, Сүхбаатрын талбайд зохион зохион байгуулагдлаа. Энэ жил Монгол улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар “2025 оныг Олон улсын хоршооллыг дэмжих жил" болгон зарласан нь онцлог ба арга хэмжээний үеэр "Улсын шилдэг хоршоо"-дыг шалгаруулдаг билээ. 2025 онд Монголын улсын хэмжээнд нийт 12000 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагаас 6 хоршоог улсын шилдэг хоршоогоор шалгаруулж 10 сая төгрөгийг мөнгөн шагналаар шагнасан. МХЗХҮХ-ны гишүүн ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН "ЗӨВ БУЯН АРВИЖИХ" ХЗХ УЛСЫН ШИЛДЭГ ХОРШООГООР ШАЛГАРСАНД БАЯР ХҮРГЭЕ!
✨ХОРШОО ТӨГС ДЭЛХИЙГ БҮТЭЭХ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ТОГТВОРТОЙ ШИЙДЛИЙН ХӨТЛӨГЧ НЬ БАЙНА.✨

"Санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх" сургалт зохион байгуулагдлаа. Монголын хадгаламж зээлийн хоршоодын үнд...
29/05/2025

"Санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх" сургалт зохион байгуулагдлаа.
Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо (MOCCU), Дэй Нэйче Консервансигийн Монгол дахь төлөөлөгчийн газар(TNC) тай хамтран Дорнод, Хэнтий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн "Арвин хишиг булаг", "Өлзий буян арвижих", "Арвижих дэвжих алтаншилхэнцэг", "Алтан талын эх ундарга", "Баян тээлийн өгөөж", "Баруун отог" ХЗХ-дыг хамруулан орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2025 оны 05-р сарын 23 наас 27 ны өдрүүдэд зохион байгууллаа. Бэлтгэгдсэн сургагч багш нар өрхийн зардлыг зээлээр бус хуримтлалаар санхүүжүүлэх, мал аж ахуйн эргэлтийг идэвхжүүлж , мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, хуримтлалыг зуршил болгоход чиглэсэн сургалтуудыг тухайн орон нутгийн иргэд, малчдад олгох юм. Сургалтын үеэр оролцогчид Төв аймгийн Батсүмбэр сумын улсын шилдэг "Хас баяжих" #ХЗХ -гоор зочиллоо.

Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбоо нь Грэйпсити Монгол компанитай хамтран ПОЛАРИС програмын нэвтрүүлэл...
21/05/2025

Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбоо нь Грэйпсити Монгол компанитай хамтран ПОЛАРИС програмын нэвтрүүлэлт, хэрэглээг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ажиллахаар боллоо.
Энэхүү ажлын хүрээнд:
✨Шинэ хэрэглэгч ХЗХ-уудад ПОЛАРИС системийг чанартай, шуурхай нэвтрүүлэх
✨Одоо ашиглаж буй ХЗХ-уудын ашиглалтыг сайжруулах, хэрэглээг гүнзгийрүүлэх
✨Холбооны мэргэшсэн зөвлөхүүдийг оролцуулан зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдэх болно.
Энэхүү хамтын ажиллагаа нь ХЗХ-уудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй болгох, гишүүдэд илүү найдвартай систем ашиглуулах зорилготой юм.

Монгол Улсын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны төлөөлөгчид БНСУ-ын хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаан...
23/04/2025

Монгол Улсын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны төлөөлөгчид БНСУ-ын хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны туршлагыг судлах зорилгоор Солонгос улсын Чонбүк мужийн ХЗХ-дын холбооны салбар болон, Чонжү хотын Хёгшин ХЗХ, Самнэ ХЗХ, Жүнсан ХЗХ-доор зочиллоо.
Үүний дараа Монголын төлөөлөгчид Дэжон хот дахь Солонгосын хадгаламж зээлийн хоршоодын төв сургалтын хүрээлэнд зочилсон байна. Цаашид хоёр улсын ХЗХ-ууд техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан туршлага солилцох болон олон төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.
(JTV Жонжү телевиз)

#몽골신협연합회 #신협운영 #전주혁신신협 #신협전북본부 #기술교류 #국제협력 #정보통신기술 #신협중앙연수원몽골신협연합회 대표단이국내 신협의 운영 노하우를 살펴보기 위해우리나라를 찾았습니다.몽골신협연합회장 등 8....

Address

БЗД 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө 18/А 405 тоот
Ulaanbaatar

Telephone

+97670001093

Alerts

Be the first to know and let us send you an email when MOCCU posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to MOCCU:

Share