Mongolian Ornithological Society

Call Directions Contact the organization

Mongolian Ornithological Society Mongolian Ornithological Society The Mongolian Ornithological Society was established in Ulaanbaatar, city Mongolia in 1999.

Since established, the Society has been dedicating in working towards conserving and researching birds as well as educating the future generation of ornithologists in the country.

Монгол Үндэсний бахархалт шувуу🦅 Идлэг шонхор…
21/08/2026

Монгол Үндэсний бахархалт шувуу🦅 Идлэг шонхор…

🦅"Монгол орны Идлэг шонхор" нэгэн сэдэвт бүтээлийн 2 дахь хэвлэл нийтийн хүртээл боллоо.📚Монгол улсын үндэсний бахархалт...
08/07/2026

🦅"Монгол орны Идлэг шонхор" нэгэн сэдэвт бүтээлийн 2 дахь хэвлэл нийтийн хүртээл боллоо.

📚Монгол улсын үндэсний бахархалт шувуу, монголчуудын түүх, соёл, уламжлалт мэдлэгийн салшгүй хэсэг болсон идлэг шонхор (Falco cherrug)-ын талаарх цогц судалгааг нэгтгэсэн "Монгол орны Идлэг шонхор" бүтээлийн шинэчилсэн хэвлэл албан ёсоор гарлаа.

Энэхүү бүтээл нь судлаачдын 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй явуулсан хээрийн судалгаа, шинжлэх ухааны бодит баримт материалд тулгуурласан бөгөөд дараах онцлог шинжүүдийг агуулсан болно. Үүнд:

🐣Идлэг шонхрын ангилал зүй, гадаад морфологи шинж, тархалт, амьдрах орчин, идэш тэжээлийн экологи, зан төрх, үржлийн биологи, шилжилт хөдөлгөөн, өвөлжилт, хорогдлын шалтгаан болон хамгааллын онол, практикийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан 15 бүлгээс бүрдэнэ.

🐣Бүлэг тус бүрийн онолын үндэслэл, судалгааны үр дүн, дүгнэлтийг шинжлэх ухааны график, хүснэгт болон бодит гэрэл зургаар нарийвчлан баталгаажуулсан.

🐣Үндэсний бахархалт шувууны эш зургийг шинжлэх ухааны бүтээлд анхлан оруулсан нь онцлох ач холбогдолтой юм.

🐣Энэхүү бүтээл нь зөвхөн Монгол орны төдийгүй олон улсын хэмжээн дэх махчин шувуудын судлал, хамгаалалд үнэтэй хувь нэмэр оруулах суурь судалгааны нэгд тооцогдоно.

Орчин үеийн биологийн олон янз байдлын хамгаалал болон байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын зарчимд тулгуурлан, энэхүү зүйлийн популяцийн төлөв байдлыг үнэлэх, уламжлалт экологийн мэдлэгийг шинжлэх ухааны ололттой хослуулан үлдээх зорилгыг уг бүтээл өөртөө агуулсан болно.

Биологи, экологийн чиглэлийн судлаач, оюутан залуус, байгаль хамгааллын байгууллагууд болон шинжлэх ухаан, танин мэдэхүйг эрхэмлэгч хэн бүхнийг энэхүү бүтээлтэй танилцахыг урьж байна.

Бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалахыг хүсвэл энэхүү нийтлэлийн дор сэтгэгдэл үлдээх эсвэл манай албан цахим хаягаар холбогдоно уу.

☎️Утас: 80807574
📍Хаяг: СБД 8-р хороо Астра бийлдэнг 11 давхар 1148 тоот

📚МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ 🐾Амьтанд хайртай хэн бүхний ширээний номЭнэхүү бүтээл нь Монгол орны бүх нугаламт...
15/06/2026

📚МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ
🐾Амьтанд хайртай хэн бүхний ширээний ном
Энэхүү бүтээл нь Монгол орны бүх нугаламт амьтдын нэр, тархалт, шинж чанарыг нэгтгэсэн гарын авлага юм. Нэг дор 760 зүйлийн амьтад, тэдний гэрэл зураг болон таних шинжийг хялбархан үзэж, мэдэж авах боломжтой.
Монгол орны байгальд хайртай, сонирхдог хүн бүхэнд зориулагдсан энэхүү ном нь амьтдын төрөл зүйлийг илүү сайн ойлгож, байгальтай танилцахад тань туслах гарын авлага болно.
ном худалдан авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.🐣

09/05/2026
01/05/2026
🦆ДЭЛХИЙН НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ӨДӨР АЙСУЙГангар гунгар дуугаар талын цэнхэр агаарыг сэрээж, алс холын аянаас алжаалгүй ирэх ...
14/04/2026

🦆ДЭЛХИЙН НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ӨДӨР АЙСУЙ

Гангар гунгар дуугаар талын цэнхэр агаарыг сэрээж, алс холын аянаас алжаалгүй ирэх тэнгэрийн элчүүдийн баяр, дэлхийн нүүдлийн шувуудын өдөр айсуй.

Даль жигүүрийн дэвэлт бүхэн нь эх нутгаа санасан сэтгэлийн түүхийг хүүрнэж, хүмүүний ертөнцийг холбох амьд хэлхээс болон холын аянаас тэд ирлээ.

📚МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ 🐾Амьтанд хайртай хэн бүхний ширээний номЭнэхүү бүтээл нь Монгол орны бүх нугаламт...
13/04/2026

📚МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ
🐾Амьтанд хайртай хэн бүхний ширээний ном

Энэхүү бүтээл нь Монгол орны бүх нугаламт амьтдын нэр, тархалт, шинж чанарыг нэгтгэсэн гарын авлага юм. Нэг дор 760 зүйлийн амьтад, тэдний гэрэл зураг болон таних шинжийг хялбархан үзэж, мэдэж авах боломжтой.

Монгол орны байгальд хайртай, сонирхдог хүн бүхэнд зориулагдсан энэхүү ном нь амьтдын төрөл зүйлийг илүү сайн ойлгож, байгальтай танилцахад тань туслах гарын авлага болно.

ном худалдан авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.🐣

2026 оны 2-р сарын 2 -ны өдөр-Дэлхийн ус, намгархаг газрын өдөр.  Ус, намгархаг газар ба уламжлалт мэдлэг "Соёлын өвийг ...
02/02/2026

2026 оны 2-р сарын 2 -ны өдөр-Дэлхийн ус, намгархаг газрын өдөр. Ус, намгархаг газар ба уламжлалт мэдлэг "Соёлын өвийг эрхэмлэн дээдлэхүй" уриалж байна. Ус, намгархаг газар зөвхөн оршин буй байгаль экологи биш, бидний уламжлалт өв соёлыг хадгалж байдаг.

Address

P. O. Box 537, Ulaanbaatar 210646-A
Ulaanbaatar
976

Telephone

98100148

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Ornithological Society posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Ornithological Society:

Shortcuts

Share