Eejii org

Call Directions Website Contact the organization

Eejii org Charity and volunteering foundation. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон сайн дурынхныг дэмжих сан

IAHPC " International Association for Hospice and Palliative Care "-н албан ёсны гишүүн "ЭЭЖИЙ ЕРТӨНЦ " НҮТББ нь 2018 онд олон нийтийн тусламжтайгаар хүүхэд болон насанд хүрэгчид нийлсэн 50 өвчтөн үнэгүй хүлээн авах хүчин чадалтай Олон улсын стандартад нийцэхүйц хөнгөвчлөх тусламж, сургалт мэдээллийн “Ээжий төв” байгуулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.
“Ээжий_төв” ://eejii.org/fundraising/l4aTLEd0xq7J5aPcj7Go

Мөн www.eejii.org төслийг бүтээн НҮТББ, хувь хүн, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын салбар байгууллага, дотоод, гадаад сайн дурынхны зохион байгуулдаг хүмүүнлэг болон сайн үйлсийн аян, төсөл, хөтөлбөрийг нэгтгэсэн Mонголын анхны ALL IN ONE олон талт дэмжих системийг хайр түгээгч та бүхэндээ зориулан хөгжүүлж байна.
Уг сангийн одоогийн хувилбар нь эцсийн хувилбар биш бөгөөд цаашид та бүхний саналын дагуу 4 талт оролцогчдод давуу байдлаар тасралтгүй хөгжүүлсээр байх болно. Одоогийн хувилбар дээр Дэмжих тал санд байршсан дурын хөтөлбөрийг дэмжсэнээр хүмүүнлэгийн модонд мөчир эзэмших ба тухайн модонд таны дэмжсэн хөтөлбөрийн тоогоор навч ургах байдлаар нийгмийн хариуцлагаа тодотгуулах түүхчилсэн самбар эзэмших болно. Хамтрагч байгууллагын тухайд өөрийн нэр, логогоор төсөл хөтөлбөрөө байршуулж, хандив босгох, өгөх, сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна сайн дурын ажилтнуудад хамтарсан сертификат, дэмжигчдэдээ талархлын навч өгөх боломжтой. Харин сайн дурын ажилчдадаа бид үнэ цэнэтэй сайн дурын ажилд хувь нэмрээ оруулах, олон төрлийн сургалт, лекц, арга хэмжээнд үнэ төлбөргүй хамрагдах, бие даан хүмүүнлэгийн болон сургалтын арга хэмжээг санаачлан зохион байгуулах, XP волунтурын 4 эрэмбэ ахин, үнэ цэнэтэй хосолсон сертификаттай болох гэх мэт боломжуудыг олгохоор уг санг хөгжүүлж байна.

31/08/2026
27/08/2026

✏ 14,000 км-ийн дугуйн аялал

66 настай Австрали эмэгтэй Габриелле Доулинг буюу Диди Монгол хүүхдүүдийн төлөө хөрөнгө босгохоор 18 улс, 3 тив дамнасан 14,000 км-ийн дугуйн аялалд гарч байна.

Тэрээр 30 гаруй жилийн өмнө Монголд ирж, хүнд нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдэд тусалж эхэлсэн бөгөөд 1995 онд Бадамлянхуа асрамжийн төвийг байгуулжээ. Өдгөө тус төв 600 гаруй хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлсэн байна.

Энэхүү аяллаар цугласан хандив Бадамлянхуа төвийн хүүхдүүдийн ирээдүйд зориулагдана. ❤️

Аяллыг нь дэмжихийг хүсвэл https://www.eejii.org/projects/0e85b766804e холбоосоор хандив өгөх болон “МОНГОЛ МАМА Дидигийн аялал” Facebook группээс мэдээлэл аваарай.

💚
26/08/2026

💚

24/08/2026
🌍  Travel with Purpose – Volunteer in MongoliaWe are proud to announce that the Voluntour Mongolia Program, organized jo...
20/08/2026

🌍 Travel with Purpose – Volunteer in Mongolia

We are proud to announce that the Voluntour Mongolia Program, organized jointly by EEJII.org Charity & Volunteering Foundation and TTR Mongolia, is now successfully entering its third year!

This unique program combines meaningful volunteering with unforgettable travel experiences across Mongolia.

As a participant, you will:
✅ Support local communities and meaningful social projects
✅ Experience authentic Mongolian nomadic culture
✅ Explore Mongolia’s breathtaking landscapes
✅ Meet like-minded travelers from around the world
✅ Receive a volunteer certificate and create lasting memories
✅ Make a positive impact while traveling

Over the past three years, volunteers from around the world have joined us in supporting community development, education, environmental initiatives, and humanitarian projects throughout Mongolia.

If you are looking for more than just a vacation, Voluntour Mongolia offers the opportunity to connect, contribute, and experience Mongolia in a truly meaningful way.

🌱 Travel. Volunteer. Make a Difference.

Learn more:
[Voluntour Mongolia Program](https://www.ttrmongolia.com/volunteering?utm_source=chatgpt.com)



https://www.ttrmongolia.com/volunteering

“БАЯРЛАЛАА” сайн дурынхны уулзалт. 💚🙏“Eejii.org” сангийн зүгээс ГССҮТ -д “САЙН ДУРЫН ХӨТӨЧ 2026” төсөлд идэвх санаачилга...
17/08/2026

“БАЯРЛАЛАА” сайн дурынхны уулзалт. 💚🙏
“Eejii.org” сангийн зүгээс ГССҮТ -д “САЙН ДУРЫН ХӨТӨЧ 2026” төсөлд идэвх санаачилгатай оролцон нийгэмд эерэг хандлага, хайр түгээсэн сайн дурынхандаа зориулан тус төвтэй хамтран зохион байгуулдаг“Баярлалаа” арга хэмжээг 2026 оны 08 сарын 24д ГССҮТ-н 11 хороололд байрлах салбар эмнэлгийн хурлын заалд 12:30д зохион байгуулахаар боллоо.

Нийт төслийн идэвхтэй сайн дурынхан, дэмжигчид, хамтран ажиллагсад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 💚

Хайр дүүрэн ертөнцийг хамтдаа бүтээе 💚

EEJII анх удаа үндсэн төсөл дээрээ ивээн тэтгэгч хайж байна 🙏 Бидний ёс зүй, үнэ цэнийг ойлгож, хүндэлдэг хамтдаа ХАЙР Д...
15/08/2026

EEJII анх удаа үндсэн төсөл дээрээ ивээн тэтгэгч хайж байна 🙏 Бидний ёс зүй, үнэ цэнийг ойлгож, хүндэлдэг хамтдаа ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭХ их тэмүүллийн эхлэлийг бүтээх үнэ цэнтэй ЦОР ГАНЦ ИВЭЭН ТЭТГЭГЧ болох сонгон шалгаруулалтад дэмжигч байгууллагуудыг урьж байна. 💚

EEJII.org хүмүүнлэгийн сангийн 2026 оны 12 төсөл + 5000 ажилтан дэмжих

Дэлгэрэнгүй мэдээллийг 💚

://www.eejii.org/projects/Tus_sangijn_2026ony_iveen_tetgegc_songon_salgaruulalt

Хайр дүүрэн ертөнцийг хамтдаа бүтээе 💚

Address

TTR Mongolia, 1st Floor, Express Tower, Chingeltei District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Eejii org posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Eejii org:

Shortcuts

Share