Чөчү уулын алхалтын зам / Mt.Chochu hiking trail

Чөчү уулын алхалтын зам / Mt.Chochu hiking trail ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖИЙГ ТОЛЬДОН ХАРАХ "ЧӨЧҮ" ХАЙРХАНЫ ОРГИЛООС ХАРАХ БОЛОМЖТОЙ.

Төрийн тахилга хийсэн Хөвсгөл нуурын Чөчү хайрхан 1000 метрээс зурагласан нь. Хайрхны дээр тахилгат овоо байх бөгөөд тэн...
06/08/2026

Төрийн тахилга хийсэн Хөвсгөл нуурын Чөчү хайрхан 1000 метрээс зурагласан нь. Хайрхны дээр тахилгат овоо байх бөгөөд тэндээс Хөвсгөл нуур хамгийн том, бүтэн тод харагддаг цэг. Жанхайн даваа даваад Тойлогт хүртэл засмалаар явж цааш нь бартаа чулуу ихтэй замаар өгсөж хүрдэг.

04/08/2026
03/08/2026
Чөчү уулнаас 180 хэмийн панаром зургийг орууллаа.
03/08/2026

Чөчү уулнаас 180 хэмийн панаром зургийг орууллаа.

Хөвсгөл далай ээжийг бүхэлд нь харж болох үзэсгэлэнт оргил бол Чөчү уул юм. Нутгийн иргэд олон зууны туршид Зүчи уул хэм...
03/08/2026

Хөвсгөл далай ээжийг бүхэлд нь харж болох үзэсгэлэнт оргил бол Чөчү уул юм. Нутгийн иргэд олон зууны туршид Зүчи уул хэмээгддэг байсан бөгөөд нутгийн хэллэг болж Чөчү гэх болжээ гэж ярилцдаг.

ЧӨЧҮ хайрханы энэхүү бүс нутаг нь ХӨВСГӨЛИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР-т харьяалагддаг юм.ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ...
03/08/2026

ЧӨЧҮ хайрханы энэхүү бүс нутаг нь ХӨВСГӨЛИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР-т харьяалагддаг юм.

ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан тухай: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 370 дугаар тогтоолоор “Хөвсгөл сав газрын тусгай хамгаалалттай газар байгуулах” тухай шийдвэр гарч, 1986 оны Ой, модны аж үйлдвэрийн яамны 169 тоот тушаалаар Хөвсгөл нуур хамгаалалтын захиргаа байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Хамгаалалтын захиргааны зорилго: Цэвэр, цэнгэг уст Хөвсгөл нуур, түүний ай сав газрын унаган төрх, түүх соёлын дурсгал болон экологийн тогтвортой байдал, биологийн төрөл зүйлийг хадгалах, хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, уламжлалт ёс заншлыг дээдлэн, байгалийн цогцолборт газар нутгийн иргэд, талуудын оролцоонд түшиглэсэн хамтын менежмент хэрэгжүүлж эко аялал жуулчлалын жишиг бүс нутаг болгон хөгжүүлэхэд гол зорилго оршино.
Үйл ажиллагаа: Одоогийн байдлаар хамгаалалтын захиргаа нь Хөвсгөлийн БЦГ, Даян дээрхийн агуйн БДГ-ын 1,206,905 га газрыг хариуцан байгалийн нөөцийн хамгаалалт хяналт шалгалт, судалгаа мониторинг, аялал жуулчлал, газар ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдэхүй, экологийн мэдээлэл түгээх чиглэлээр ажиллаж байна.
Гадаад хамтын ажил: Хөвсгөлийн БЦГ нь ОХУ-ын Буриад Улсын Тункинский үндэсний паркийн нутаг дэвсгэртээ хиллэдэг, 2002 оноос Тункинский Үндэсний Паркийн захиргаатай хамтран ажиллаж эхэлсэн. 2014 он᠋д АНУ-ын Калифорни мужийн Йосэмити Үндэсний Парк, 2023 онд Япон улсын Шига аймагт байрлах Бива нуурын судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж туршлага солилцох ажилд удирдлага, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамрагдаад байна.
Хамгаалалтын захиргааны ажлын үр дүн: Хөвсгөлийн БЦГ нь Монгол орны нутаг дэвсгэрийн 6,41%-ийг эзлэх бөгөөд 2022 онд ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газарт албан ёсоор бүртгэгдэж, 2026 оны 2-р сард Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн тахилгат Хөвсгөл нуур” болсон.

Чөчү уулын алхалтын зам / Mt.Chochu hiking trail-д амрах цэгт анхны тусламжийн багц байршуулжээ. Монголд бас нэгэн сайн ...
03/08/2026

Чөчү уулын алхалтын зам / Mt.Chochu hiking trail-д амрах цэгт анхны тусламжийн багц байршуулжээ. Монголд бас нэгэн сайн жишгийг тогтоожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хайрханд бараалхан, Хөвсгөл далай ээжийн Төрийн тахилгыг үйлдэх ёслолд оролцжээ.
03/08/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хайрханд бараалхан, Хөвсгөл далай ээжийн Төрийн тахилгыг үйлдэх ёслолд оролцжээ.

Чөчү уул (д.т.д 2,444 метр) (Зарим сурвалжид “Зүчи” уул гэж нэрлэдэг бөгөөд Чингис хааны ууган хүү баруун зүгт хийх аян ...
03/08/2026

Чөчү уул (д.т.д 2,444 метр) (Зарим сурвалжид “Зүчи” уул гэж нэрлэдэг бөгөөд Чингис хааны ууган хүү баруун зүгт хийх аян дайнд явахдаа энэ уулнаа бараалхан мордсон гэх домогтой. 18-р зуунаас Дархад, Урианхай түмний нутгийн хэллэг болж Чөчү хэмээгдэх болсон талаар нутгийн иргэдийн дунд яригддаг) нь Хөвсгөл нуурыг бүхэлд нь тольдон харах боломжтой үзэсгэлэнт оргилын нэг бөгөөд цэлмэг өдөр 100 км-ээс илүү алсыг харах боломжтой. Оргилын 13 овооноос баруун болон баруун хойд талд нь Хорьдол Сарьдагийн нуруу, Соёны салбар уулс хараа булаан сүндэрлэнэ. Хоймор хэсэгт Мөнх цаст Бүрэнхан уул нүд баясгана. Зүүн талаар Сантийн нуруу үргэлжлэн харагдана. Хараад хараад ханашгүй диваажингийн хөндий, хөвч тайгыг харах өргөн уудам панорам нь Монголын хамгийн үзэсгэлэнтэй “уулын үзэгдэх орчин”-ны нэгэнд тооцогддог.

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбооны зүгээс явган алхалт, морин замын тэмдэг, тэмдэглэгээний олон улсын стандартыг тус хайрханы оргилд гарах хүртэл 6,3 км зайд нэвтрүүлжээ.

Чөчү уулын алхалтын зам / Mt.Chochu hiking trail

Address

Khuvsgul
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чөчү уулын алхалтын зам / Mt.Chochu hiking trail posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share