Барилгын төсөвчдийн холбоо

Call Directions Website Contact the organization

Барилгын төсөвчдийн холбоо Төсөвчин

Монголын Барилгын төсөвчдийн холбоо 1997 онд байгуулагдсан. Барилгын төсөвчдийн эрх ашгийг хамгаалах, барилгын өртгийн нормативийн бааз, төсвийн баримт бичгийн зах зээлийн нөхцөлд тохируулан шинэчлэх, төсөвчдөд мэргэжил олгох, мэдлэг мэргэжлийн дээшлүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг нийтэд үйлчлэх төрийн бус мэргэжлийн байгууллага юм.
Холбоо нь төсөвчин иргэний гишүүнчлэлтэй, компанийн гишүүнчлэлгүй, 1997 оноос эхэлж бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ажлыг санаачлан зохион байгуулж, төрийн байгууллагуудтай хамтран төсөвчдөд мэргэшил зэрэг олгох, давтан сургах замаар 1100 гаруй төсөвчдөд мэргэжлийн зэрэг дэв олгосон болно.
Үүнээс: Тэргүүлэх зэрэгтэй-192, Мэргэшсэн зэрэгтэй-655, дагалдах-247 төсөвчид байна.

Барилгын төсөвчдийн холбоо нь 2016 оны 05 сарын 19-нд Анх дугаар их хурлаа хийж, хуралд оролцсон бүх гишүүдийн саналаар холбооны удирдах зөвлөл, тэргүүн, бүтэц, зохиох байгуулалтаа батлсан.
Холбоо цаашид үйл ажиллагаа өргөжүүлж гишүүний болон аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлж, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв зэрэг төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран барилгын талаарх төрийн бодлогыг зохицуулан, хэрэгжүүлэн ажиллахаар зорилт тавьж байна.

📌📌📌 ЗАРЛАЛ ТӨСӨВЧНИЙ ЗЭРЭГ СУНГАХ, ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧНИЙ ЗЭРЭГ ГОРИЛОХ СУРГАЛТ 2026 оны 10-р сарын 12-оос 10-р сарын 23-ны...
29/09/2026

📌📌📌 ЗАРЛАЛ

ТӨСӨВЧНИЙ ЗЭРЭГ СУНГАХ, ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧНИЙ ЗЭРЭГ ГОРИЛОХ СУРГАЛТ 2026 оны 10-р сарын 12-оос 10-р сарын 23-ны хооронд зохион байгуулагдах тул бүртгэлдээ идэвхитэй хамрагдана уу.

🔴Хичээллэх хэлбэр: ЦАХИМ хэлбэрээр явагдана. Сургалтанд хамрагдах мэргэжилтнүүд ZOOM аппликейшн суулгасан байх
🔹Хичээлийн үргэлжлэх хугацаа : Мэргэшсэн зэрэг сунгах сургалт ажлын 10 хоног, Тэргүүлэх зэрэг горилох багц цагаас хамаарч ажлын 3 -10 хоног, Тэргүүлэх зэрэг сунгах ажлын 5 хоног байна.
🔻Хичээллэх цаг: Өдөр бүр 10:00-17:10
Үдийн завсарлага: 13:10-14:10

♦️ТӨЛБӨР: ❗️МЭРГЭШСЭН ЗЭРЭГ СУНГАХ: 1 Багц цаг. 120 000 төг, Заавал суралцах 5 багц+Сонгон суралцах 5 багц цаг= 1 200 000 төг,
❗️ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ ГОРИЛОХ : Мэргэшсэн зэргийн хугацаагүй эрх авснаас хойш, хир хугацаа өнгөрч горилох сургалтанд хамрагдаж байгаагаас хамаарч төлбөр ялгаатай.
- Хугацаагүй эрх авснаас хойш 3 жил дотроо 3 багц цаг буюу 360 000төг,
- 3-аас дээш жил бол заавал суралцах 5 багц цаг +сонгон суралцах 5 багц цаг= 10 багц цаг буюу 1 200 000 төг,
❗️ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ СУНГАХ : Заавал суралцах 3 багц цаг+ Сонгон суралцах 2 багц цаг= 600 000 төгрөг

📌📌ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНС:
ХААН банк IBAN: MN650005005077194273
Гүйлгээний утганд : 🔸Нэр, Утасны дугаар бичих.

❗️❗️❗️Суралцахыг хүсэгчид доорхи холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://docs.google.com/forms/d/1v3uz87aiGS6eYjXLly6YU61GJIWqrlqTPkE8hjJY-ZM/edit

📌📌📌ИНЖЕНЕРИЙН БҮХ ХҮРЭЭНИЙ СОНГОН СУРАЛЦАХ БАГЦ ЦАГ ТООЦНО ❗️❗️❗️Суралцахыг хүсэгчид доорхи БҮРТГЭЛИЙН ЛИНК рүү орж бүрт...
22/09/2026

📌📌📌ИНЖЕНЕРИЙН БҮХ ХҮРЭЭНИЙ СОНГОН СУРАЛЦАХ БАГЦ ЦАГ ТООЦНО

❗️❗️❗️Суралцахыг хүсэгчид доорхи БҮРТГЭЛИЙН ЛИНК рүү орж бүртгүүлнэ үү. https://docs.google.com/forms/d/1v3uz87aiGS6eYjXLly6YU61GJIWqrlqTPkE8hjJY-ZM/edit

СОНГОН СУРАЛЦАХ 1 БАГЦ ЦАГ - 120 000 төгрөг

📌📌ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНС:
ХААН банк IBAN: MN650005005077194273
Гүйлгээний утганд : 🔸Нэр, Утасны дугаар бичих.
📲 : Лавлах утас: 93101377,99199368 See less

ТӨСӨВЧНИЙ МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ГОРИЛОХ  БАГЦ  ЦАГИЙН СУРГАЛТ 2026 оны 09-р сарын 28-аас 10-р сарын 09-ний хооронд зохион байг...
11/09/2026

ТӨСӨВЧНИЙ МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ГОРИЛОХ БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ
2026 оны 09-р сарын 28-аас 10-р сарын 09-ний хооронд зохион байгуулагдах гэж байна.
❗️❗️❗️Суралцахыг хүсэгчид доорхи БҮРТГЭЛИЙН ЛИНК рүү орж бүртгүүлнэ үү. https://docs.google.com/forms/d/1v3uz87aiGS6eYjXLly6YU61GJIWqrlqTPkE8hjJY-ZM/edit
Доорхи шаардлага хангасан мэргэжилтнүүд хамрагдана.
Үүнд: 1. ТӨСӨВ ЗОХИОХ Анхан шатны СУРГАЛТАНД хамрагдсан байх
2. Барилга, Цахилгаан эрчим хүч, Холбоо мэдээлэл, Автоматжуулалт,Сан дулаан хангамж, Усны барилга байгууламж, Нефть хангамж -ийн инженерийн бакалаврын зэрэгтэй, мэргэжилээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх

♦️ТӨЛБӨР: ЗААВАЛ СУРАЛЦАХ 5 БАГЦ - 600 000 төгрөг
СОНГОН СУРАЛЦАХ 5 БАГЦ ЦАГ - 600 000 төгрөг

📌📌ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНС:
ХААН банк IBAN: MN650005005077194273
Гүйлгээний утганд : 🔸Нэр, Утасны дугаар бичих.
📲 : Лавлах утас: 93101377,99199368

❤️❤️❤️ БАЯРТАЙ МЭДЭЭБАРИЛГЫН ТӨСӨВЧДИЙН ХОЛБООНЫ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, БАРИЛГЫН БАГШ, МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧИН, МЭРГ...
04/09/2026

❤️❤️❤️ БАЯРТАЙ МЭДЭЭ

БАРИЛГЫН ТӨСӨВЧДИЙН ХОЛБООНЫ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, БАРИЛГЫН БАГШ, МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧИН, МЭРГЭШСЭН ЭДИЙН ЗАСАГЧ САНГИШАРАВ ОВОГТОЙ ОЮУНЧИМЭГ БАГШ МААНЬ МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ЭНЭ ӨДӨР ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ " ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН "-ГООР ЭНГЭРЭЭ МЯЛААСАНД БҮХ ТӨСӨВЧДИЙНХӨӨ ӨМНӨӨС ХАЛУУН БАЯР ХҮРГЭЖ , АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

БАРИЛГЫН ТӨСӨВЧИДИЙН ХОЛБОО

03/09/2026
28/08/2026

‼️ЗАРЫГ БҮТЭН УНШААРАЙ‼️
МЭРГЭШСЭН зэрэг горилохоор ТЕСТ-ийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүд маргааш буюу 08 дугаар сарын 29-ний БЯМБА гаригт 2-р шатны УР ЧАДВАР-ын шалгалт өгнө.
Тестийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн 2-р шатны шалгалтын хуваарь өнөөдөр 15 цагаас хойш шивэгдэнэ.
Өөрийн хамаарах хүрээний шалгалтын цагийг хавсралт зургаас харна уу.

Бүх хүрээний ЗӨВЛӨХ, ТЭРГҮҮЛЭХ зэрэг горилох 1-р шатны БИЧГИЙН шалгалт мөн 08 дугаар сарын 29-нд 09:30 цагт болно. Бичгийн шалгалт өгөх мэргэжилтнүүдийн шалгалтын хуваарь шивэгдсэн тул та хуваариа https://shalgalt.mace.mn/request/check/2 линкээр харна уу.

📌👉📌👉Зөвхөн Архитектор (Хот төлөвлөлтийн 1.1, Эзэлхүүн төлөвлөлтийн 1.2, Хот төлөвлөлтийн эдийн засагчийн 1.23)-ын хүрээнүүдийн Мэргэшсэний Ур чадвар болон Зөвлөхийн бичгийн шалгалтууд МАЭ-ийн байранд 10:30 цагт болно.

📌📌📌Бусад инженер, төсвийн хүрээний шалгалтууд Барилгын Технологийн Коллежийн байранд явагдана.

⁉️Мэргэшсэн зэрэг горилох УР ЧАДВАРЫН шалгалтад тестийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүд хамрагдана.

‼️‼️‼️АНХААРУУЛГА: 2026.08.29 өдрийн БЯМБА гаригт Барилгын Технологийн Коллеж дээр шалгалт өгөх мэргэжилтнүүд МБИ Холбооны байранд шалгалтын цагаас 15-30 минутын өмнө ирж, бүртгүүлээд, танхимын хуваарилалтын дагуу шалгалтын танхимд нэвтэрнэ. БТК-н байр руу МБИ Холбооны хашаагаар дамжиж орно. БТК-ийн төв хаалгаар оруулахгүйг анхаарна уу.

‼️‼️‼️УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ өгөхдөө дараах зүйлсийг бэлдэж ирнэ.
1. АРХИТЕКТОРУУД:
- Бал, Харандаа, Шугам, Баллуур, Өнгийн харандаа маркер, А3 хэмжээтэй Калкен цаас, А3 хэмжээтэй бичгийн цаас, Функцтэй тооны машин.
2. ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕРҮҮД:
- Бал, Харандаа, Өнгийн бал, Шугам, Баллуур, Функцтэй тооны машин.
3. БАРИЛГЫН УГСРАЛТ, МАТЕРИАЛ, МАШИН ТӨХӨӨРӨМЖ, ТӨСӨВИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТНҮҮД:
- Бал, Харандаа, Шугам, Баллуур, Функцтэй тооны машин зэрэг өөрөөс шалтгаалах хувийн бэлтгэлээ хангаж ирнэ үү.

27/08/2026
МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ГОРИЛОХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРСАН БАЙНА
20/08/2026

МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ГОРИЛОХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРСАН БАЙНА


МЭРГЭШСЭН зэрэг шинээр горилох тестийн шалгалт 8 дугаар сарын 24-28 өдрүүдэд явагдах бөгөөд Мэргэшсэн зэрэг горилох хүсэлт гаргасан мэргэжилтнүүдийн шалгалтын хуваарь орлоо.
Тестийн шалгалт /давтан өгөгсөд мөн адил/ өгөх мэргэжилтнүүд шалгалтын хуваариа доорх линкээр орж харна уу.
https://shalgalt.mace.mn/request/check/2
Тестийн шалгалт өгөгч нь хуваарьт цагаасаа 15 минутын өмнө өөрийн биеэр танхимд ирсэн байна. Зэрэг горилох бүх шалгалт танхимаар явагдана!!!!!

Address

УБ хот БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, 12/1, баруун 4 зам "MAX MALL" Худалдааны төвийн хойно " КОЛОРАДО БИЗНЕС ТӨВ"-ийн 2 давхарт 203 тоот
Ulaanbaatar
16040

Alerts

Be the first to know and let us send you an email when Барилгын төсөвчдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Барилгын төсөвчдийн холбоо:

Shortcuts

Share