Hiking with knowledge - Mongolia

Hiking with knowledge - Mongolia “Мэдлэгтэй алхагч залуусын нэгдэл” НҮТББ
Hiking with knowledge - Mongolia NGO

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна💚📅 Огноо: 2026 оны 8 дугаар сарын 18⏱️ Хугацаа: 16:10- 16:50 (40 минут)📍 Байршил: ...
17/08/2026

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна💚
📅 Огноо: 2026 оны 8 дугаар сарын 18
⏱️ Хугацаа: 16:10- 16:50 (40 минут)
📍 Байршил: COP17 Ногоон бүс — Өгэдэй танхим
🏕️ Мөн: COP17 Ногоон бүс Павильон № 38-д Hiking with Knowledge байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой.
🌱Байгаль бол бидний хамгийн том анги танхим.
Хамтдаа ажиглаж, туршиж, мэдлэг бүтээцгээе! 🌱

COP17: ЦЭНХЭР, НОГООН БҮСИЙН ЯЛГАА ЮУ ВЭ?🟢 НОГООН БҮС-ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БҮСҮзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёлын арга хэмжээ...
11/08/2026

COP17: ЦЭНХЭР, НОГООН БҮСИЙН ЯЛГАА ЮУ ВЭ?

🟢 НОГООН БҮС-ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БҮС
Үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдана. Иргэд, залуучууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд оролцох боломжтой. Газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн санаачилгуудыг танилцуулдаг.

🔵ЦЭНХЭР БҮС-АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭНИЙ БҮС
НҮБ-ын албан ёсны хурлууд болдог. Талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргадаг. Зөвхөн бүртгэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх эрхтэй.

Энэ удаагийн сайн дурын ажилтны бүртгэл  хаагдлаа🥰 одоогоор нэмж материал хүлээн авахгүй🙏 Богино хугацаанд маш олон залу...
11/08/2026

Энэ удаагийн сайн дурын ажилтны бүртгэл хаагдлаа🥰 одоогоор нэмж материал хүлээн авахгүй🙏 Богино хугацаанд маш олон залуус хүсэлтэй ирүүлсэн байна, та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. CV материалаа бидэнд ирүүлсэн байгаа залуустайгаа удахгүй холбогдох болноо. Мөн энэ удаагийн сайн дурын үйл ажиллагаанд оролцож амжаагүй ч манай дараа дараагийн аялал, сургалтуудад сайн дурын ажилтанаар ажиллах боломж үргэлж нээлттэй шүү. Маш их баярлалаа🌱

🌟 САЙН ДУРЫН АЖИЛТАН ХАЙЖ БАЙНА! 🌟НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 8-р...
10/08/2026

🌟 САЙН ДУРЫН АЖИЛТАН ХАЙЖ БАЙНА! 🌟
НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 8-р сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээнд Hiking with Knowledge ТББ оролцож байгаа бөгөөд бидний үйл ажиллагаанд туслах эрч хүчтэй залуус, оюутан, сурагчдыг сайн дурын ажилд урьж байна! 🌱✨
📅 Өдөр: 2026 оны 8-р сарын 18
📍 Байршил: COP17 Ногоон бүс — Павильон 48 & Өгэдэй танхим
Бид юу хийх вэ?
1️⃣ Павильон 48-д байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах
2️⃣ Өгэдэй танхимд "STEAM and Nature-Based Learning through Interactive Experiment" сэдэвт 40 минутын сургалт зохион байгуулах
📅 Өдөр: 2026 оны 8-р сарын 21
📍 Байршил: COP17 Ногоон бүс
Бидэнтэй нэгдэхийн тулд:
✅ Идэвх санаачилгатай байх
✅ Харилцааны англи хэлтэй бол давуу тал (заавал шаардахгүй!)
✅ Оюутан, сурагч гээд хэн бүхэнд нээлттэй 🙌
Танд ямар давуу талтай вэ?
📜 COP17-д Ногоон бүсэд манай төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд сайн дурын ажил гүйцэтгэсэн оролцсон тухай Албан бичиг/Сертификат
🌍 Дэлхийн хэмжээний арга хэмжээнд оролцох туршлага
📩 Бүртгүүлэх: 99701806 дугаар болон [email protected] имэйл хаягаар холбогдоорой. Бид таныг хүлээж байнаа🥰

07/04/2026

Happy International Beaver Day! We’ll be back soon 😇

Бидний шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал үргэлжилсээр☘️✨2026 оны 02 сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт Хүүхдийг Ивээх Сан...
26/02/2026

Бидний шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал үргэлжилсээр☘️
✨2026 оны 02 сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт Хүүхдийг Ивээх Сан (Save the Children)-тай хамтран "Байгаль орчин, олон улсын харилцаа ба STEAM боловсрол" сэдэвт сургалт, шинжлэх ухаан танин мэдэхүйн өдөрлөг маань амжилттай зохион байгуулагдлаа🥰.
✨Уг үйл ажиллагаанд Налайх дүүргийн Эрдмийн оргил, Голомт цогцолбор сургууль, Политехникийн коллеж, 109 болон 103 дугаар сургуулийн эко клубуудын сурагчид амжилттай оролцож, сонирхолтой туршилт гүйцэтгэж, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлж, шинжлэх ухаан танин мэдэхүйн аялалд хамтдаа гарлаа.
✨Эрдэм мэдлэгийн далайд дусал нэмж, үнэ цэнэтэй цаг хугацаагаа шинжлэх ухаан, танин мэдэхүйд зориулсан хүүхдүүддээ чин сэтгэлээсээ талархлаа☘️❤️

04/02/2026

👩🏻‍🔬 Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлын шийдэл, STEAM боловсролын үндсэн ойлголтыг бодитоор ойлгуулж, багаар ажиллах, туршилт хийх, өөрийн биеэр суралцах боломжийг бүрдүүлэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж, 2 удаагийн үйл ажиллагаанд туршилтын их бүрдлүүдээр ханган ажилласан Scinnova Hub Mongolia-доо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
👩🏻‍🔬 Өдөрлөгийн үеэр багш, сурагчид, хүүхдүүд “эдгээр сонирхолтой туршилтын иж бүрдлүүдийг хаанаас авах вэ?” гэж хамгийн их асууж байсан Scinnova Hub Mongolia page-ээр нь холбогдоорой. STEAM боловсролоор дамжуулан хүүхдүүдийн сониуч зан, бүтээлч сэтгэлгээг дэмжиж буй та бүхэнд дахин баярлалаа ✨

Hiking with Knowledge – Mongolia маань📍Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр “Байгаль ба Олон улс” сэдэ...
29/01/2026

Hiking with Knowledge – Mongolia маань

📍Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр “Байгаль ба Олон улс” сэдэвт сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа 📣

Тус сургалтын хүрээнд сурагчдад:
⛅️Байгаль орчин, агаар мандлын ач холбогдол;
🌎Дэлхийн улc орнуудын хамтын ажиллагаа;
🌱COP17 бага хурлын талаар ерөнхий ойлголт зэрэг сэдвүүдийг хүүхдүүдийн онцлогт нийцүүлэн хүргэсэн болно.

Энэхүү сургалт нь тусгай хэрэгцээт сурагчдын танин мэдэхүй, нийгмийн харилцаа, оролцоог дэмжих, тэдний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа🙂

Сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжин ажилласан сургуулийн багш Эрдэнэтуяа болон идэвхтэй оролцсон сурагчдадаа талархал илэрхийлье.
Цаашид манай байгууллага нь хүртээмжтэй боловсрол, тэгш оролцоог дэмжсэн сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах болно 🙌

Address

14200
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Hiking with knowledge - Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Hiking with knowledge - Mongolia:

Shortcuts

Share