Gal-Erdene Sereenen Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ

Gal-Erdene Sereenen Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ Эртний их түүхтэй, эрхэт төртэй Монгол Улс маань мандан бадраг

05/01/2026
29/12/2025
10/12/2025

Хөх тугт эрхэм гишүүд та бүхэнд 36 н жилийн түүхэн өдрийн мэнд дэвшүүлье.
1989.12.10нд НҮБ-ын ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ тохиолдуулан шударга ёсыг сэргээх, ил тод байдал,
1. Үг хэлэх эрх чөлөө,
2. Хэвлэн нийтлэх эрх чөлөө,
3. Хүний эрхийг дээдлэх,
4. хэлмэгдүүлэлтийн үнэнийг хэлэх,
5. хаалттай тогтолцоог өөрчлөх гэх мэт 13н шаарлага тавьж МоАХ байгуулагдсаныг зарлаж Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн тэмцлийн жагсаал болсон түүхэн өдөр.

10/12/2025
17/11/2025

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ МЭНДЭЛСНИЙ 119 ЖИЛИЙН ОЙД
Д.Нацагдорж 1906.11.17-нд,
Д.Пагмадулам 1907 онд төрсөн хоёр залуу 1922 онд Амгаланд танилцан хайр сэтгэлтэй болж, 1923.02.29-нд охин Цэрэндулам мэндэлжээ.

Пагмадулам нь бичиг боловсрол, шанз хөгжимд гарамгай, 1925 онд Монголын анхны парламентийн цорын ганц эмэгтэй гишүүн болсон билээ. Хоёул 1924–1927 онд Зөвлөлт, Герман улсад хамт суралцсан.

Гэвч 1937 онд Нацагдоржийг Саарал ордны дэргэд усанд живж нас барсан,
1938 онд Пагмадулам хэлмэгдүүлэлтийн үед байшинтайгаа шатаж амь үрэгдсэн нь баримтаар тэмдэглэгддэг.

Монголын соёл, эх оронч үзлийн хоёр суут төлөөлөл — хоёулаа 31-хэн насандаа хорвоог орхисон ч тэдний үлдээсэн мөр өнөөдөр ч амьд байна.

МИНИЙ НУТАГ.

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот, балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилүүд
Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээт
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс, шороо, газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу мал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тэсгим цагт цасан, мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хүннү, Сүннүгийн vеэс хөгшид, өвгөдийн минь нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон (Хүн ард бидний хайрыг булаасан орон)
Он онд идээшиж, олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон. Д.НАЦАГДОРЖ.1933 он. / Д.Нацагдорж 30-хан насласан, түүний "Миний нутаг" өдгөө 91 настай/

Address


Ulaanbaatar
11000

Telephone

+97695383282

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gal-Erdene Sereenen Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Gal-Erdene Sereenen Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ:

Share