18/04/2026
Асгат сэрвэнгээр хүүхдийн цангинасан дуу давлагаа мэт тархав... Магадгүй, зөвхөн энэ хоромд, эсвэл өөр үед, өдөр, шөнийн хэдийд ч, агшин бүрд тэр дуу тархан байгаа. Өнчин царсны ёроолд, халуу төөнөсөн сүүдэрт Смилягийн хар банзлын хуниасанд нүцгэн, цус болсон хүүгийн амьсгаа бүтэн байлаа. Тэнхэлгүй, амьтай төдий Смиля хүйг тас мэрэв. Өвчин намдахад тэр бүсгүй нүдээ аньсан хэвээр инээв. Инээснээс нь, хурчгардуухан баяр баяслаас царай нь агшин зуур гэрэлтсэнээс болж хүү бүтэж байна гэж тэр даруй хирдхийн ухаарав. Үгүй, баяр баясгалан түүний тавилан биш. Гэнэт чихэнд нь уйлах дуу хадан, толгойд нь хүүхдийн уйлах дуу цангинан, царсны орой уйлан, хадат уулс эхэр татан, улайдсан цайвар тэнгэр хахан цацан уйлан байлаа...
Нэгэнтээ Смиляг гадаа байхыг нь тэр харав. Бүсгүй даруй нүүрээ бууруулан гэртээ гүйн оров. Түүний царай Бояны гайхшийг төрүүлжээ. Тэрээр залуу бүсгүй биш, насны тар...