Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэг

Directions Website Contact the organization

Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэг Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэг

Дэлхийн ур чадварын тэмцээн /WorldSkills/ болж өнгөрлөөДэлхийн ур чадварын 48 дахь  удаагийн тэмцээн 2026 оны 9-р сарын ...
28/09/2026

Дэлхийн ур чадварын тэмцээн /WorldSkills/ болж өнгөрлөө
Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээн 2026 оны 9-р сарын 22-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод боллоо.
Хоёр жил тутам болдог уг тэмцээнд энэ жил 68 орны 1400 оролцогч 64 мэргэжлээр өрсөлджээ.
Монгол улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 6 дахь удаагаа оролцож “Монгол ур чадвар” тэмцээнээс 12 мэргэжлээр шалгарсан 12 оролцогч өрсөлдсөн юм.
Гагнуурын төрөлд 37 орны оролцогч өрсөлдсөнөөс БНХАУ-ын оролцогч 735 оноогоор алтан медаль, БНСУ, Тайландын оролцогчид 728 оноогоор мөнгөн медаль, Япон, АНУ-ын оролцогчид 723 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ. Мөн 14 орны оролцогч 700-722 оноогоор шилдгээр шалгарч Medal for Excellence хүртжээ.
Гагнуурын төрлөөр Г.Номин /Өмнөговь ПК/ 688 оноогоор 24-р байранд орж Монгол улсын багийн хамгийн өндөр гүйцэтгэлтэй /Best of Nation Award/ оролцогчоор тодорсон байна.
Гагнуурын экспертээр М.Батбаяр /ММСГН/ ажиллаж үүргээ амжилттай биелүүллээ.

ГАГНУУРЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН  СТАНДАРТ БОЛОВСРУУЛЖ БАТЛАВМонголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг НҮТББ, Герман Монгол ...
17/08/2026

ГАГНУУРЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛЖ БАТЛАВ

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг НҮТББ, Герман Монгол Мэргэжлийн Боловсролын Сургууль хамтран “ Гагнуурын ажил мэргэжлийн ерөнхий шаардлага ”
/CS 11-0722:2026/ байгууллагын стандарт боловсруулж батлан 2026 оны 7-р сарын 27-нд Стандарт Хэмжил Зүйн Газарт бүртгүүлэв.
Стандартын зорилго нь Мэргэшлийн үндэсний хүрээ,шаталсан бүтэц болон мэргэшлийн түвшний тодорхойлогчийн дагуу ажил мэргэжлийн түвшин бүрд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг тогтоож ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлт, гагнуурчны түвшин тогтоох, эрх олгох, сунгах, шалгалт өгөх хугацаа зэргийг тогтооход оршино.

ТАЙВАНЫ  ГАГНУУРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛООТайваны нийслэл Тайпэй хотод 2026 оны 5-р сард  “ 2026 TAIPEI Capital Cup WSC ’’ тэм...
04/06/2026

ТАЙВАНЫ ГАГНУУРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО
Тайваны нийслэл Тайпэй хотод 2026 оны 5-р сард “ 2026 TAIPEI Capital Cup WSC ’’ тэмцээн мэргэжлийн 10 төрлөөр зохиогдлоо. Тэмцээнд нийт 16 орны 62 оролцогч ур чадвараа сорьсон байна. Гагнуурын төрөлд 4 орны 6 оролцогч Модуль-2 буюу даралтат сав, Модуль-3 буюу хөнгөн цагаан сав гагнаж өрсөлдсөн.Үнэлгээг гадна үзлэг, усан шахалтаар хийснээр Тайван, Австри, Белгийн оролцогч нар эхний 3 байр эзэлжээ. Монголоос Өмнөговь ПТК-ийн Г.Номин оролцож даалгавраа хугацаанаас нь өмнө амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ тэмцээнд экспертээр FLS Mongolia ХХК-ийн менежер М.Батбаяр ММСГН-ийг төлөөлөн оролцлоо.

АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 44 ДҮГЭЭР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛООАзийн Гагнуурын Холбооны 44 дүгээр хурал 2026 оны 5 дугаар сары...
26/05/2026

АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 44 ДҮГЭЭР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Азийн Гагнуурын Холбооны 44 дүгээр хурал 2026 оны 5 дугаар сарын 14–16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд Япон, БНХАУ, Энэтхэг, Сингапур, Малайз, Монгол, Вьетнам, Индонез, Тайланд зэрэг улсын гагнуурын нийгэмлэгүүдийн удирдлага, төлөөлөгчид оролцов.

Хурлын үеэр Азийн Гагнуурын Холбооны 43 дугаар хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, аудит, стандарт, веб сайт, техникийн салбар хороодын тайлан илтгэлийг сонсон, цаашдын ажлын төлөвлөгөөг баталлаа.

Монголын талаас ММСГН-ийн 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов.

Мөн хурлын хүрээнд Азийн Гагнуурын Технологийн 19 дүгээр семинар /форум/ 5 дугаар сарын 16-ны өдөр Ханой хотын Ажилчдын Найрамдал, Соёлын Үндэсний Төвд зохион байгуулагдав. Семинарын үеэр гагнуурын салбарын хөгжил, мөрдөгдөж буй стандартууд, техникийн дэвшил, орчин үеийн технологийн шийдлүүдийн талаар 8 улсын төлөөлөгчдийн 20 илтгэлийг хэлэлцлээ.

ММСГН-ийн төлөөлөгч Х.Цагаанцэцэг “ДЦС-4 ТӨХК-ийн өндөр даралтын шугам хоолойн засвар, шинэчлэлийн технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавьж оролцов.

Түүнчлэн хурлын үеэр мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын дунд “Golden Hand Cup” гагнуурын ур чадварын тэмцээнийг дараах төрлүүдээр зохион байгууллаа. Үүнд:

Гар нуман гагнуур /SMAW, TIG, MAG/
Виртуал гагнуур /TIG, MAG/
Робот гагнуур /MAG-Ro/
Монгол Улсыг төлөөлөн оролцсон ГММБС-ийн дадлагын багш, Хасу Даян ХХК-ийн гагнуурчин Л.Отгонбаяр гар нуман гагнуурын төрөлд 120 минутын хугацаанд SMAW, GTAW, GMAW, FCAW гэсэн 4 төрлийн гагнуураар хийц гагнан амжилттай оролцож, шагналт байранд шалгарлаа.

" МОНГОЛ УР ЧАДВАР-2026" ГУРАВДУГААР ШАТНЫ УРАЛДААНММСГНийгэмлэг, Боловсролын яамны БЕГазар, Worldskills Mongolia ТББ-та...
15/03/2026

" МОНГОЛ УР ЧАДВАР-2026" ГУРАВДУГААР ШАТНЫ УРАЛДААН
ММСГНийгэмлэг, Боловсролын яамны БЕГазар, Worldskills Mongolia ТББ-тай хамтран "Монгол ур чадвар-2026" гуравдугаар шатны гагнуурын ур чадварын уралдааныг Герман Монгол МБСургууль дээр 2026 оны 3-р сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа .Уг арга хэмжээнд 2025 онд явагдсан хоёрдугаар шатнаас шалгарсан Э.Мягмардорж /ТТПК/, М.Сүхбат ГММБС/, Г.Номин / Өмнөговь ПК/, Э.Буянжаргал /Дархан ПК/, Э.Баяржавхлан /Налайх ПК/ нар ур чадвараа сорьсон.Уралдаан нэгдүгээр модуль буюу 114*10 мм ган хоолойн тулгасан холболт , 10,12,16 мм ган хавтангуудын тулгасан болон Т хэлбэрийн байрлалд гагнах, хоёрдугаар модуль буюу даралтат сав зэргийг гагнуурын 4 төрлөөр гагнаж өрсөлдөв.Сорьцуудыг нийт 2 өдөр 14 цаг гагнаж гадна үзлэг, дотоод үзлэг /радиографи/, эвдэх сорил, усан шахалт гэсэн аргуудаар үнэлгээ хийлээ .Тус уралдаанаас шалгарсан Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн Г.Номин 2026 онд БНХАУ-ын Шанхай хотод болох Дэлхийн ур чадварын WORLDSKILLS 48 дахь уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ гардан авлаа

“ Монгол ур чадвар-2025 ” гагнуурын мэргэжлийн ур чадварын  2-р шатлалын уралдаан боллоо    Монголын материал судлал гаг...
08/12/2025

“ Монгол ур чадвар-2025 ” гагнуурын мэргэжлийн ур чадварын 2-р шатлалын уралдаан боллоо

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг НҮТББ “ Монгол ур чадвар-2025 ” гагнуурын мэргэжлийн ур чадварын уралдааны 2-р шатлалын шалгаруулалтыг 2025 оны 12-р сарын 04-06-ны өдрүүдэд ГММБС дээр зохион байгуулж явуулав.
Оролцогчид Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Ховд, Дорнод, Төв, Увс, Дархан-Уул, Архангай, Булган, Орхон-Уул, Сэлэнгэ зэрэг 12 аймаг болон Улаанбаатар хотын улсын болон хувийн хэвшлийн 22 сургуулиас ирсэн 17-20 насны суралцагч болон төгсөгчид байв
Хараат бус шүүгчдийн үнэлгээгээр:
М.Сүхбат /ГММБС/ авбал зохих 25.8 онооноос 21.1 оноо /83.8%/ авч 1-р байр,
Э.Мягмардорж /ТТПК/ 18.8 оноо /72.9%/ 2-р байр,
Г.Номин /Өмнөговь ПК/ 12.8 оноо/49.6%/ авч 3-р байр эзэлж дараагийн 3-р шатны уралдаанд орох эрх авлаа.

Address

Улаанбаатар, Баянгол дүүрэг, Эрчим хүчний 50-р гудамж, Төмөр хийцийн үйлдвэрийн байр, 105 тоот
Ulaanbaatar
16101

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэг:

Shortcuts

Share