18/08/2026
ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ 2023-2026 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ
Олон Улсын Монгол судлалын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Их хуралд Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, Узбекистан, Непал, Израил, Монгол, Австри, Чех, Франц, Финлянд, Норвеги, Герман, Унгар, Итали, Испани, Польш, Эстони, Румын, Турк, Их Британи, Орос, Швейцар, Америк, Австрали, Конго, Канад зэрэг 30 улсын 546 эрдэмтэн оролцож, “Монголын түүх судлал”, “Монгол хэл судлал”, “Монголын археологи судлал”, “Монголын соёл урлаг, утга зохиол судлал”, “Монголын угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан судлал”, “Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлал” гэсэн 6 салбар хуралдаанд 531 илтгэл хэлэлцүүлэв.
Энэ удаагийн Их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо эрхлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар; Эдийн засаг, хөгжлийн яам; Гадаад харилцааны яам; Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам; Боловсролын яам; Архивын Ерөнхий газар; Шинжлэх Ухааны Академи; Чингис хаан үндэсний музей; Монгол Улсын Их Сургууль; Монгол Улсын Боловсролын Их Сургууль; Соёл Урлагийн Их Сургууль хамтран зохион байгуулав.