Mongolian National Programming Contest 2026

Directions

Mongolian National Programming Contest 2026 Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian National Programming Contest 2026, Nonprofit Organization, National University of Mongolia, Ulaanbaatar.

"Монголын Үндэсний Программчлалын 16-р Олимпиад"- ын нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа!Оролцогч баг,...
16/05/2026

"Монголын Үндэсний Программчлалын 16-р Олимпиад"- ын нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа!

Оролцогч баг, сурагчид, багш дасгалжуулагчид та бүхэндээ баярлалаа. 💻🔥
Энэ жилийн олимпиад нь алгоритм, сэтгэхүй, ур чадвараа сорьсон өрсөлдөөнөөр эхэлж байна.

Нээлтийн үеэр:
✨ Олимпиадын албан ёсны нээлт
✨ Багуудын танилцуулга
✨ Дүрэм, зохион байгуулалтын мэдээлэл
✨ Урам зориг дүүрэн уур амьсгал бүрдлээ

Нээлтийн үйл ажилгааг эхлүүлж үг хэлсэн
"МУИС"-ийн "МТЭС" - ийн захирал доктор профессор Б.Ганбат
"Мэдээлэл, Компьютерын Ухааны Тэнхим" эрхлэгч доктор дэд профессор Ч.Алтангэрэл
"Mонголын Оюутны Үндэсний Программчлалын Олимпиадын Зохион байгуулах хороо" - ны дарга доктор зөвлөх профессор Д.Гармаа

“Мазаалай” нэрийн дор нэгдсэн бүх оролцогчдодоо амжилт хүсье! 🐻🧡

📢 MNPC (Mongolian National Programming Contest) оролцогч багуудын анхааралдМаргааш болох MNPC тэмцээний нээлт болон тэмц...
15/05/2026

📢 MNPC (Mongolian National Programming Contest) оролцогч багуудын анхааралд

Маргааш болох MNPC тэмцээний нээлт болон тэмцээний хуваарьтай холбоотой мэдээллийг хүргэж байна.

⚠️ Анхааруулга:
Өмнө оруулсан посттой харьцуулахад ТЭМЦЭЭНИЙ БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДСӨН тул бүх багууд шинэ байршлыг сайтар шалгана уу.

📍 Байршил:
https://www.google.com/maps/place/National+University+of+Mongolia/@47.915469,106.9284751,15.71z/data=!4m6!3m5!1s0x5d9693143a161c81:0xf1074a216491906d!8m2!3d47.9198377!4d106.9285366!16s%2Fg%2F11vbxydn0j?entry=ttu&g_ep=EgoyMDI2MDUxMi4wIKXMDSoASAFQAw%3D%3D

🕘 Нээлтийн ажиллагаа (Олимпиадын нээлт, Монголын үндэсний бахархалт амьтан болох Мазаалайн гэрэл зургийн үзэсгэлэн үзэх) :
2026.05.16 өдөр
10:00 - 11:00
БАЙРШИЛ: МУИС, 1-р байр, дугуй танхим

💻 Contest эхлэх:
2026.05.16 өдөр
12:00 - 17:00

Бүх оролцогч багууддаа амжилт хүсье! 🚀

Монголын Үндэсний Программчлалын 16-р Олимпиадын бүртгэлийн II шат эхэллээ!Оролцогч багууд та бүхэн өөрсдийн багийг тани...
15/05/2026

Монголын Үндэсний Программчлалын 16-р Олимпиадын бүртгэлийн II шат эхэллээ!

Оролцогч багууд та бүхэн өөрсдийн багийг танилцуулсан 1–2 минутын богино хэмжээний бичлэг бэлтгэн илгээнэ үү. 🎥

📌 Бичлэгт:
• Багийн танилцуулга
• Гишүүдийн бүрэлдэхүүн
• Зорилго, онцлог
• Олимпиадад бэлдэж буй байдал зэргийг
товч бөгөөд бүтээлч байдлаар оруулахыг зөвлөж байна.

⏰ Хүлээн авах хугацаа:
2026.05.15 — 18:00 цаг хүртэл

📩 Илгээх mail:
[email protected]
[email protected]

ОЮУТНЫ ПРОГРАММЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ XVI ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАМонгол Улсын Их Сургууль нь 2009 оноос эхлэн Олон улсын ...
14/05/2026

ОЮУТНЫ ПРОГРАММЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ XVI ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Их Сургууль нь 2009 оноос эхлэн Олон улсын оюутны программчлалын Азийн бүсийн олимпиадын зохион байгуулах хорооны ивээл дор Оюутны программчлалын үндэсний олимпиадыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн хувьд тус олимпиадыг 16 дахь удаагаа 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус олимпиад нь оюутнуудын алгоритм, программчлалын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, логик сэтгэлгээ болон багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэдэг уламжлалт арга хэмжээ юм.

Мөн энэ удаагийн олимпиадын хүрээнд Ази тивийн 51 дүгээр Олон улсын оюутны программчлалын олимпиадад оролцох Монгол Улсын багийг сонгон шалгаруулах онцгой ач холбогдолтой юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиад нь мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорихоос гадна үндэсний хэмжээнд программчлалын боловсрол, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Mongolian National Programming Contest 2026

Техникийн зөвлөгөөн дээр шийдсэн асуудлууд:• Тэмцээний орчин нь ICPC World Finals 2025 байна. • Практик тэмцээн дараах с...
09/05/2026

Техникийн зөвлөгөөн дээр шийдсэн асуудлууд:
• Тэмцээний орчин нь ICPC World Finals 2025 байна.
• Практик тэмцээн дараах сервер дээр явагдаж байна: http://136.110.16.83
• Интерактив бодлого орж ирэх боломжтой тул ийм төрлийн бодлоготой урьдчилан танилцаж бэлтгэхийг зөвлөж байна.
• Хэвлэмэл материалын хувьд хуудасны тоонд хязгаар тавихгүй.
• Багууд өөрсдийн танилцуулгыг урьдчилан илгээх шаардлагатай.
• Танилцуулга нь 2–3 минутын хугацаанд багтахаар товч, тодорхой байхыг зөвлөж байна.
• Оролцогчид стандарт гар, хулганаа (keyboard, mouse) өөрсдөө авч ирэхийг зөвшөөрнө.
• Тэмцээний явцад гар утас болон бусад бүх төрлийн электрон төхөөрөмж ашиглахыг хатуу хориглоно.
• Бүртгэлийг заасан хугацаанд багтаан хийхийг хүсье.

💻 Бэлтгэл орчин
• Серверийг асаасан байгаа тул оролцогчид чөлөөтэй нэвтэрч бодлого бодон бэлтгэл хийх боломжтой.
• Онлайн бэлтгэлийн орчин: http://136.210.16.83

⚠️ Аюулгүй байдал, дэг журам
• Тэмцээний орчинд цахилгааны монтаж болон сүлжээний утсанд хүрэхгүй байх, болгоомжтой байхыг анхааруулж байна.
• Танхимд Мазаалай баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн байрлуулах тул зурагт хүрэхгүй, эвдэж гэмтээхгүй байхыг хүсье.

🤝 Дэмжин хамтран ажиллагч байгууллагууд
• Мандах Их Сургуулийн Мэдээлэл Технологийн Сургууль
• Шинэ Монгол Технологийн дээд сургууль

Монголын Үндэсний Программчлалын 16-р Олимпиадын бүртгэл эхэллээМонголын мэдээллийн технологийн салбарын оюутан, залуусы...
06/05/2026

Монголын Үндэсний Программчлалын 16-р Олимпиадын бүртгэл эхэллээ

Монголын мэдээллийн технологийн салбарын оюутан, залуусын дунд зохион байгуулагддаг Монголын Үндэсний Программчлалын 16-р Олимпиад удахгүй эхлэх гэж байна.

бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeLo2yCyMUZHpvFYYoxhR3hxKHJQ0ddpM9Z_hHUPMXboDkCpQ/viewform

Address

National University Of Mongolia
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian National Programming Contest 2026 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share