Monastery STAY-хийдэд амьдрахуй

Monastery STAY-хийдэд амьдрахуй Буддын шашны гүн ухаан, соёл, уламжлалаар дамжуулж өөрийгөө танин мэдэх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

Өнөөдөр өглөө 10 америк жуулчид хийдтэй танилцан, Цамын музей, үзүүлбэр үзэн, төгсгөлд нь эрих хэлхлээ. Нэг  ширээнд хам...
09/08/2026

Өнөөдөр өглөө 10 америк жуулчид хийдтэй танилцан, Цамын музей, үзүүлбэр үзэн, төгсгөлд нь эрих хэлхлээ.
Нэг ширээнд хамтдаа суугаад 21 эрих хэлхсэн жуулчид маань ингэж зураг авахуулья гэнээ. Хөөрхөн байгаа биз дээ 🥰🤗. Өөрийнхөө гараар бүтээх нь тэдэнд үнэ цэнтэй байдаг 👏👍👍👍

03/08/2026

“Төв Азийн ард түмний бичгийн эх сурвалж-VI” олон улсын эрдэм шинжилгээний хуралд морилон ирэхийг урьж байна.

Хэзээ: 2026 оны 8 сарын 8, Бямба гариг
09:00-16:30 цаг
Хаана: Зүүн хүрээ Дашчойлин хийд, Майдар дуган, 4 давхрын Соёмбо танхим

Зохион байгуулагч: ШУАкадемийн Хэл зохиолын хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Бурхны шашин соёл судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн академи

01/08/2026

Цагаан өвгөний тарааж буй чихэр, идээ нь хүмүүст аз хийморь, буян хишиг хүртээж буйг илэрхийлдэг. Жуулчид нас, хүйс үл харгалзан Цагаан өвгөний өгсөн чихрийг амтархан иддэг 😊😋🍭🍬

Зуны адаг сарын Шинийн 15-ны мэнд хүргэе.Өнөөдөр Зүүн хүрээ Дашчойлин хийдийн гэлэн, гэцол лам хуврагуудын хайлан эхэлж ...
29/07/2026

Зуны адаг сарын Шинийн 15-ны мэнд хүргэе.
Өнөөдөр Зүүн хүрээ Дашчойлин хийдийн гэлэн, гэцол лам хуврагуудын хайлан эхэлж байна. 🪷🪷🪷

Ихэнх хийдэд хайлан хурлыг жил бүр уламжлалын дагуу 45 хоног зохион байгуулдаг.

Хайлан хийх зорилго юу вэ?

* Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх,
* Сахилга бат, дотоод бясалгалыг гүнзгийрүүлэх,
* Номын мэдлэгээ ахиулах зорилготой.

Хайлан хурлын ач холбогдол:

* Сахил санваарыг ариусгах,
* Оюун санааг тогтоон төвлөрүүлэх,
* Буяныг арвижуулах,
* Хамтын эв нэгдлийг бэхжүүлэх,
* Номын уламжлалыг залгамжлан хадгалах чухал үе гэж үздэг.

23/07/2026

Цамын ёслолын дэг жаяг, бүжиг хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дотор цамын нууц бясалгал зэрэг олон нарийн ёс жаягийн дагуу Хүрээ цамын ёслол амжилттай болж өндөрлөлөө.

Лам хуврагуудынхаа буянд даган баясья 🙏

22/07/2026

Өнөөдөр дотор цамын 2 дахь өдөр.

Хүрээ Цам нь зөвхөн нэг өдрийн бүжиг биш. Үүнээс өмнө:

* Дотор цам
* Нууц тарнийн зан үйлүүд
* Сахиус урин залрах ёслол
* Баг хувцас адислах зэрэг олон шат дамжлага хийгддэг.

Маргааш Зүүн хүрээ Дашчойлин хийдэд морилон ирээрэй. 13 цагт Хүрээ цамын ёслол эхэлнэ.

21/07/2026

Дотор цам. Эхний өдөр

Бясалгагч өөрийн сэтгэлдээ бурхад, сахиус, догшин дүрүүдийг бүтээн бясалгаж, мунхаг, уур, шунал зэрэг нисванисыг дарах дотоод бясалгал юм.

Цамын бүжгийн догшин дүрүүд нь гадна дайсантай тэмцэж буйг биш, харин хүний доторх мунхаглал, шунал, уур хилэн зэрэг сэтгэлийн дайснуудыг номхотгож буйг бэлгэддэг. Энэ утгаараа дотор цам нь хүний сэтгэл дотор өрнөх ариусал, бясалгалын үйл явц юм.

20/07/2026

Гоё дэг. Хүрээ цамын ёслолын бэлтгэл

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Monastery STAY-хийдэд амьдрахуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Monastery STAY-хийдэд амьдрахуй:

Shortcuts

Share