Ninth Art Foundation

Call Directions Contact the organization

Ninth Art Foundation For the bright future

“TERRAIN” Art Exhibition by an extraordinary artist Solongo Tseekhuu
13/05/2025

“TERRAIN”
Art Exhibition
by an extraordinary artist Solongo Tseekhuu

“TERRAIN”
бие даасан үзэсгэлэн
Уран бүтээлч Цээхүү Солонго

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш газар дэлхийг бид өөрсдийнхөөрөө харсаар сая жилийг үджээ. Бидний харах өнцөг нүдэн тушаа учраас бид модыг хажуугаас нь өвсийг хөндлөнгөөс нь харсаар дассан байна.
Хүн нисдэг болж газар дэлхийг бид өөр өнцгөөс харж чаддаг болжээ. Тиймээс бид газрын хөрсөнд хүрэлцэхгүй, түүнийг орчлонгийн зураг шиг дээрээс тольдох тэр мөчид байгаль хийсвэржиж, хэлбэргүй болж, харин мэдрэмж тодорч эхэлдэг юм шиг санагддаг. Эгц дээд, алсад хөндийрөн харагдах тэр үзэмж нь газрын хэвлийд нуугдах амьсгал, хөдөлгөөн нэгэн хавтгайд оршин харагдах нэгэн агшин зуурыг “Terrain” уран бүтээлийн үзэсгэлэнд тусгахыг хичээлээ хэмээн уран бүтээлч өгүүлсэн юм.
Энэхүү цуврал бүтээлүүддээ уран бүтээлч импрессионист арга барилын ул мөртэй ч дүрс, хэлбэрээс ангид сэтгэл хөдлөлийн орон зайг урлахыг илүүд үзсэн. “Terrain” үзэсгэлэн зөвхөн байгалийн харагдах байдлын тухай ѳгүүлсэн бус мѳн бид газрын хөрстэй хэрхэн холбогдож, түүнийг хэрхэн ойлгодог тухай эргэцүүлэл билээ. Газрыг хөндсөн ч мѳхѳшгүй мѳнх, амьдралынх нь цохилт үргэлжилж байдаг бѳгѳѳд хүн байгалийн зэрэгцэл, нэгнээ нэвчин орших хэмнэл хүчтэй нѳлѳѳлсѳн нь үзэсгэлэнгээс нэвт харагдана. Газар хийгээд түүний үр шим, хүмүүс хийгээд түүний үр нөлөө бие биедээ нөлөөлж явсаар хэдэн мянганыг үджээ. Тэр хоорондын амин шүтэлцлийг багахан холоос харахад нүднээ ил боловч бүр холдох ахуйд газар эх хүний бүтээснийг өөртөө шингээн нэгэн тив дэлхий болон бидэнд харагдана. Энэ бодит байдал, байгалийн зургийг реализм бус абстракт зураг, импрессионисмийн техникээр хослуулан зурсан нь байгалийг дүрсэлсэн уран бүтээлчийн өөрийгөө сорьсон нэгэн шинэ үзэсгэлэн болж буйд үзэгч, таашаагч бид талархмуй.

A SPACE бидний ART SPACE орон зайд анх удаа уран бүтээлчийн үзэсгэлэн гарах гэж байна. SOLONGO TSEEKHUU ART

Уран зураг, бүтээл сонирхогч хэн бүхэн энэ өдрүүдэд хүрэлцэн ирж сонирхож, худалдан авалт хийж болохнээ.

29/10/2023

Address

Khan-Uul District, Marshall Town-King Tower 2-3
Ulaanbaatar

Telephone

+97677772145

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ninth Art Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ninth Art Foundation:

Shortcuts

Share