Цүнх хандивлая

Directions

Цүнх хандивлая Donation of school supplies

Тансаг Холдинг ХХК-ны захирал А.Байганат манай аянд нэгдэж 3 цүнх хандивлалаа.Таньд гүн талархал дэвшүүлэхийн ялдамд тан...
20/08/2026

Тансаг Холдинг ХХК-ны захирал А.Байганат манай аянд нэгдэж 3 цүнх хандивлалаа.

Таньд гүн талархал дэвшүүлэхийн ялдамд таны хандивын цүнхийг 10 дахин нэмэгдүүлж Ховд аймгийн Буянт суманд А.Аминагийн дурсгалт зориулан энэ намар сургуульд орох 30 хүүхдүүд баярлуулахаар хувиарлалаа.

Ел бирлиги ТББ-ын зүгээс энэ жилийн цүнх хандивлая аянд 20 цүнх хандивлаж бидний үйл хэрэг, нийгмийн сайн сайхан бөгөөд ...
10/08/2026

Ел бирлиги ТББ-ын зүгээс энэ жилийн цүнх хандивлая аянд 20 цүнх хандивлаж бидний үйл хэрэг, нийгмийн сайн сайхан бөгөөд бусдын аз жаргалын төлөөх үйл ажиллагаанд маань ижил ойлголттой, нэг зорилготой байгаагаа илэрхийллээ.

Та бүхэндээ гүн талархал дэвшүүлье.

Хичээлийн хэрэгсэл бүхий нэг цүнх ч гэсэн асар их хайр, халамж, итгэл, сэтгэл гэдгийг мэддэг, ойлгодог хүмүүс олон болохыг ерөөе.

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс анх удаа манай аянд нэгдэж нутгийнхаа бяцхануудын сэтгэлд илч,...
10/08/2026

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс анх удаа манай аянд нэгдэж нутгийнхаа бяцхануудын сэтгэлд илч, гэрэл, хайр гэрэлтүүлэхээр 20 цүнх хандивласныг дуулгахад таатай байна.

Та бүхний энэ өгөөмөр занд туйлын их талархал дэвшүүлж үргэлж Алтайн Таван Богд адил сүрлэг, өндөр, аугаа байхыг ерөөе.

Дахиад нэг "нууц ноёнтон" 😀Манай хандивлагч нар дотор хандив, тусламж үзүүлсэн ч түүнийгээ "нууцалдаг" хандлага ажиглагд...
28/07/2026

Дахиад нэг "нууц ноёнтон" 😀

Манай хандивлагч нар дотор хандив, тусламж үзүүлсэн ч түүнийгээ "нууцалдаг" хандлага ажиглагддаг.

Энэ нь Исламын соёлд байдаг "Баруун гараараа үйлдсэн сайн үйлийг чинь зүүн гар чинь ч мэдэхгүй байхаар тийм нууцлаг байг" гэж номлодогтой холбоотой.

Өлгийн хүүхдүүдийн төлөө таны өргөсөн өгөөмөр хандив заавал таньд өөр байдлаар хариу болж очно оо, та итгээрэй.

Ажил үйлд нь амжилт, үр хүүхдэд нь эрүүл энх, гэр бүлд нь аз жаргал хүсье.

Австрали улсад ажиллаж амьдардаг Н.Нуржол гээд энэ зовхи нь өөдөө өглөгч залуу өөрийн өсөж, төрсөн Өлгийн хүүхдүүдэд зор...
27/07/2026

Австрали улсад ажиллаж амьдардаг Н.Нуржол гээд энэ зовхи нь өөдөө өглөгч залуу өөрийн өсөж, төрсөн Өлгийн хүүхдүүдэд зориулж ах нь бас 5 цүнх хандивлая гээд өөрөө холбогдоод хандиваа илгээжээ.

Энэ аяны хамгийн сайхан зүйлсийн нэг нь энэ юм.

Заавал таньдаг, мэддэг байх нь хамаагүй. Тухайн хүний баян, тарган байгаа нь ч хамаагүй. "Өөрийн өсөж өндийж хүн болсон нутгийнхаа өнөө жил сургуульд орох бяцхануудад өдгөө би ажил төрөлтэй, орлоготой боломжтой байгаа тул хандив өгнө, цүнх өгнө" гэдэг энэ сэтгэл. Энэ сэтгэл зүрх олон хүнд байдаггүй.

Ийм сэтгэлтэй хүн олон байдаг учраас бид илүү сайн Өлгийг бүтээж чадна гэж итгэдэг.

Баярлалаа өөдөө сэтгэлтэй, өгөөмөр залуу таньд. Хэнд юу хүснэ, хэнд юу хийнэ, тэр таньд хэд дахин олширч эргэж ирдэг учиртай.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хувираа бизнес эрхлэгч Нуршаш хэмээх өгөөмөр бүсгүй манайх руу хандаж энэ аянд нэгдэхий...
27/07/2026

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хувираа бизнес эрхлэгч Нуршаш хэмээх өгөөмөр бүсгүй манайх руу хандаж энэ аянд нэгдэхийг хүсч байгаагаа илэрхийлэн 2 цүнх хандивлалаа.

Бид таныг танихгүй ч та бидэнд итгэж хандив өгч байгаатай нэгэн адилаар таны танихгүй хэн нэг хоёр бяцхан энэ хичээлийн жилийн өмнө хичээлийн хэрэгсэл бүхий цүнхээ бэлгэнд авч, магнай тэнийн баярлах болно.

Хэдийгээр бид бие, биенээ танихгүй ч гэсэн ийнхүү нийтээрээ итгэл, сэтгэлээр нийлж, сайн сайхны үрийг тарьж байгаа юм шүү дээ.

Сайн сайхан гэдэг үг нь ч сайхан, үйлс нь ч сайхан. Түүний тарьсан үр сайн сайхны саглагар мод болон ургахын цагт бүгдээрээ түүний жимсийг хүртдэг хорвоо шүү дээ.

Таньд гүн талархал дэвшүүлье.

Манай аяны дэмжигч, номын сайн нөхөд болох М.Байболат болон К.Муратбек нар тус бүр 5, 5 цүнх хандивлалаа.Тэд бол 30 орчи...
26/07/2026

Манай аяны дэмжигч, номын сайн нөхөд болох М.Байболат болон К.Муратбек нар тус бүр 5, 5 цүнх хандивлалаа.

Тэд бол 30 орчим насны манай Өлгийчүүдийн шилдэг төлөөлөгчид мөн.

Ном уншдаг, уншсан номоороо уралдаж, мэдлэгээ шалгаж уралдаан хийдэг, уншдаг Баян-Өлгий болохыг уриалдаг, өөрсдөө үлгэрлэдэг номын сайн нөхөд юм тэд.

Баярлалаа, та 2-тоо.

Агро хүслэн компанийн захирал Д.Ариунсанаа маань Өлгийн хүүхдүүдэд итгэл, хайр, урам илгээж 4 цүнх хандивласныг талархал...
25/07/2026

Агро хүслэн компанийн захирал Д.Ариунсанаа маань Өлгийн хүүхдүүдэд итгэл, хайр, урам илгээж 4 цүнх хандивласныг талархалтай хүлээн авлаа.

Түүний хийж бүтээхээр зорьж, тэмүүлж яваа олон сайхан үйлс дотор малчдыг бодит орлоготой болгож, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сэргээх чиглэлээр ажиллаж эдийн засгийн зөв, хэрэгцээт хувиарлалтыг хийж байгаа нь үнэхээр талархууштай бас онцлууштай ажил гэдгийг энд цохон дурдахын ялдамд Увс хүний сайхан сэтгэл, өгөөмөр занг түүнээс олж харж болдогийг бахархалтайгаар хуваалцаж байна.

Мөн таньд болон таны зорилго, мөрөөдлийг бодит болгохын тулд зорьж яваа хамт олонд нь Өлгийн бяцхан зүрхнүүдийн өмнөөс гүн талархал дэвшүүлж Хархираа, Түргэний сайхан басганд Цамбагарав, Цэнгэл хайрханаас мэнд хүргэж, мэхийн ёсолсу.

Бид энэхүү аяныхаа хүрээнд орон нутгийн бизнесүүдээ бас дэмжих бодлого барьж Өлгийд захиалгын цүнхнүүдээ Дагий хэмээх эн...
24/07/2026

Бид энэхүү аяныхаа хүрээнд орон нутгийн бизнесүүдээ бас дэмжих бодлого барьж Өлгийд захиалгын цүнхнүүдээ Дагий хэмээх энэ залуугаас авдаг.

Тэрээр цүнх нийлүүлээд зогсохгүй дотрох бүх л хичээлийн хэрэгсэл, шаардлагатай бүх зүйлсийг бэлдэж, бидний захиалсан тоогоор цүнхэлж, бэлэн болгоод, бидний авах хаяг руу хүргэж өгдөг.

Түүгээр зогсохгүй Дагий маань өөрөө жил бүр цүнх хандивладаг билээ. Тэрээр энэ жил аяндаа зориулж 20 цүнх хандивлалаа.

Таньтай хамтран ажиллахад найдвартай, итгэлтэй байдагт бид туйлын талархалтай байдаг шүү Дагий. Баярлалаа.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хадагтай манай аянд нэгдэж 3 хүүхдэд хайр дүүрэн цүнх бэлэглэлээ.Хэдийгээр бид сайн, сайхны...
21/07/2026

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хадагтай манай аянд нэгдэж 3 хүүхдэд хайр дүүрэн цүнх бэлэглэлээ.

Хэдийгээр бид сайн, сайхныг түгээн дэлгэрүүлэх, бусдад үлгэр дууриал болох, энэ сайхан санаачилгыг маань олон түмэнд мэдээлэх, хүргэх үүднээс хандивлагчидаа зарлаж, алдаршуулахыг хүсдэг боловч цөөнгүй иргэд нэрээ нууцлахыг хүсдэг тул нэргүй пост оруулдаг.

Таньд гүн талархал дэвшүүлье. Баярлалаа дуучин, багш бүсгүй мээнь.

Address

UNESCO Street, Sukhbaatar District
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цүнх хандивлая posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share