Хан Хэнтийн УТХГ

Call Directions Website Contact the organization

Хан Хэнтийн УТХГ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хан Хэнтийн УТХГ, Environmental conservation organisation, Цаг уур орчны шинжилгээний газар 108 тоот, Ulaanbaatar.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Хэнтийн нурууны биологийн төрөл зүйл томоохон гол мөрөн, байгаль, түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалж, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх, шинжлэн судлах, зүй зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

01/09/2026
13/08/2026
БУРХАН ХАЛДУН УУЛЫН ӨВИЙН НЭГДСЭН ХАМГААЛАЛТЫН ТУРШЛАГА ЗҮҮН ХОЙД АЗИЙН ШИЛДЭГ КЕЙСЭЭР ШАЛГАРЧ, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД МОНГ...
28/07/2026

БУРХАН ХАЛДУН УУЛЫН ӨВИЙН НЭГДСЭН ХАМГААЛАЛТЫН ТУРШЛАГА ЗҮҮН ХОЙД АЗИЙН ШИЛДЭГ КЕЙСЭЭР ШАЛГАРЧ, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ ХУВААЛЦЛАА.

🇲🇳БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүрээнд 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр WHIPIC (World Heritage Interpretation and Presentation Centre), ICHCAP (International Information and Networking Centre for Intangible Cultural Heritage in the Asia-Pacific Region) болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газар хамтран “Synergies between Tangible and Intangible Heritage: Integrated Approaches to Heritage Management in East Asia” сэдэвт олон улсын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
🇲🇳Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Э.Одончимэг нар “The synergy of intangible and tangible heritabe: A case study of Great Burkhan Khaldun Mountain and its Surrounding Sacred Landscape & Traditional practice of mountain and ovoo worship” сэдвийн хүрээнд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон уул, овоо тахих уламжлалт зан үйлийн өвийн хамгаалалтын төлөвлөгөөний нэгдмэл менежмэнт, хэрэгжилтийн туршлагыг олон улсын судлаач, шинжээчдийн өмнө танилцууллаа.
Энэхүү илтгэл нь 2025 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар болон Зүүн Азийн II зэрэглэлийн төвүүдээс зарласан "Promoting Tangible–Intangible Synergies" олон улсын кейс судалгааны сонгон шалгаруулалтад шалгарсан Э.Одончимэгийн шүүмж үнэлгээний бүтээлд үндэслэсэн юм. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон уул, овоо тахих уламжлалт зан үйлийн хамгаалалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн туршлага нь биет болон биет бус өвийн уялдаа холбоог бодитоор харуулсан Зүүн хойд Азийн шилдэг кейсүүдийн нэгээр үнэлэгдэж, ЮНЕСКО-гийн боловсруулж буй биет болон биет бус өвийн нэгдсэн менежментийн арга зүй, бодлогын зөвлөмж боловсруулах судалгааны суурь кейс болгон сонгогджээ.
🇲🇳Бурхан Халдун уулын Дэлхийн өвийн үнэт зүйлсийг уламжлалт уул, овоо тахих зан үйл, соёлын ландшафт, эрх зүйн зохицуулалт, байгууллагуудын хамтын ажиллагаатай уялдуулан хамгаалж буй Монгол Улсын энэхүү туршлага, ялангуяа өвийн газрын хамгаалалтыг дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажилласнаар биет бус өв болох уул овоо тахих уламжлалт зан үйлийн бүх талын оролцоог хангасан, тогтмол хөгжиж өвлөн уламжлагдах жинхэнэ амьд өвийн шинж чанарыг хадгалахын зэрэгцээ одоог хүртэл байгалийн дахин давтагдашгүй онцгой үнэ цэн, онгон дагшин байдлыг нь огт хөндөлгүйгээр хамгаалж чадсан байдал нь хэлэлцүүлэгт оролцсон олон улсын шинжээчид, эрдэмтэн судлаачид болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчдийн анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэв.
🇲🇳Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монгол Улсын хэрэгжүүлж буй энэхүү нэгдсэн хамгаалалтын арга барилыг Зүүн Азийн бүс нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой сайн туршлага болохыг онцолж, WHIPIC, ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар болон ICHCAP төвүүд цаашид Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай судалгаа, сургалт, чадавх бэхжүүлэх, туршлага солилцох бүхий л чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойгоо илэрхийллээ. Мөн Бурхан Халдун уулын энэхүү кейсийг Юнескогийн Бээжин дэх салбараас гаргасан эмхэтгэлд нийтлэн Юнескогийн албан ёсны вэбсайт дахь цахим номын санд оруулсан ба цаашид биет болон биет бус өвийн нэгдсэн менежментийн арга зүй, бодлогын баримт бичиг, сургалтын материал боловсруулах үйл явцад суурь, жишиг сайн туршлага болгон ашиглахаар төлөвлөж буйгаа онцолсон нь Монгол Улсын өв хамгааллын туршлагыг олон улсын бодлогын түвшинд тусгах чухал алхам боллоо.

17/06/2026
Сэлэнгэ Ерөө сумын Бугант тосгон дахь хамгаалалтын захиргааны Хүдэр хэсэг Бугант тосгоны Ходоод дах мод үржүүлгийн газар...
12/06/2026

Сэлэнгэ Ерөө сумын Бугант тосгон дахь хамгаалалтын захиргааны Хүдэр хэсэг Бугант тосгоны Ходоод дах мод үржүүлгийн газарт бургас мөчрөөр 308 ширхэг, шинэс 750гр үрээр тус тус тарилт хийж ажиллалаа.

Өндөрхаан уулын байгалийн цогцолборт газрын  хилийн 11 багана тэмдэгийг сольж шинэчиллээ. Мөн суварганы энгэрт байрлах "...
12/06/2026

Өндөрхаан уулын байгалийн цогцолборт газрын хилийн 11 багана тэмдэгийг сольж шинэчиллээ.

Мөн суварганы энгэрт байрлах "Өндөрхаан уулын БЦГ " брэндбүүк самбарыг будаж машины зогсоол хаалт улаан шогуудыг будаж өнгө үзэмжийг сэргээсэн.

Хэнтий аймгийн хот тохижилтын 5 албан хаагчидтай хамтран ТХГазар болон орчны бүсийн хог хаягдлыг цэвэрлэж 800 кг хогийг ачааны машинд ачиж хогийн цэгт хаялаа. Тус үеэр Смарт апп ашиглаж ажиллалаа

Цуврал:7
12/06/2026

Цуврал:7

Цуврал:6
11/06/2026

Цуврал:6

Address

Цаг уур орчны шинжилгээний газар 108 тоот
Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611314208

Alerts

Be the first to know and let us send you an email when Хан Хэнтийн УТХГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хан Хэнтийн УТХГ:

Shortcuts

Share