Төв аймгийн Батсүмбэр сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Төв аймгийн Батсүмбэр сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

Төв аймгийн Батсүмбэр сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Төв аймгийн Батсүмбэр сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо, Youth Organization, Ulaanbaatar.

Улаанбаатар хот дахь Төв аймгийн залуучуудын холбоо гишүүдээ бүртгэсээр байна🔯🔯🥳🤩🥳
16/09/2020

Улаанбаатар хот дахь Төв аймгийн залуучуудын холбоо гишүүдээ бүртгэсээр байна🔯🔯🥳🤩🥳

Улаанбаатар хот дахь Төв аймгийн залуучууын холбоонд таныг урьж байна.

10/09/2020

Залуус та бүхэнд “Солонгосын Мэдээллийн Төв”-өөр хэрхэн үйлчлүүлэх зааврыг хүргэж байна

МЗХ, Солонгосын мэдээллийн төвийн үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хэвийн явагдаж буйтай холбоотой мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тиймээс залуус та бүхнийг хамгийн сүүлийн үеийн ном бүртгэлийн систем бүхий 100 гаруй сургалтын CD, Солонгос хэл дээрх Уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны 5000 гаруй ном сурах бичиг, тав тухтай орчин, ухаалаг дэлгэц үнэгүй Wi-fi орчин хүлээж байна.

Хаяг: Монголын Залуучуудын Холбоо, 210 тоот, Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.myf.mn/n/k4ny

 🤩🥳🔯🔯🔯Монголын Залуучуудын Холбооны түүхэн тэгш 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбоо өмнөх 100 жилд х...
09/09/2020

🤩🥳🔯🔯🔯
Монголын Залуучуудын Холбооны түүхэн тэгш 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбоо өмнөх 100 жилд хийснээ санаж, ирэх 100 жилд мөр гүйцээх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргалаа. Монголын Залуучуудын Холбооны бүтцийн бүх газруудтай хамтран ажиллахыг холбогдох бүх байгууллагууд болон Иргүнд уриалж байна.

#БүтээгчЕртөнц
#БүтээгчЗалуус
#БүтээгчЦагҮе
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил

Амар мэнд үү сургууль минь, андууд минь🤩🔯Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан, сурагчид, ирээдүй хойч үе...
01/09/2020

Амар мэнд үү сургууль минь, андууд минь🤩🔯
Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан, сурагчид, ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн болсон багш , сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.
Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар төвшин амьдрал, улс үндэстний хөгжил дэвшлийн эзэн БҮТЭЭЛЧ Монгол хүн бий болгох зам нь боловсрол билээ. Боловсролоор дамнуулан бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай иргэнийг бүтээх нь сурагч, оюутан залуус, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх та бидний нэгдмэл зорилго буйзаа.
“Улсдаа сайн иргэн төрүүлэх” зорилготой Монголын Залуучуудын Холбоо нь ирэх 2021 онд түүхэн 100 жилийнхээ ойг тэмдэглэхээр бэлтгэн ажиллаж байна. 2020 оныг “Андын ёс барилдах жил” болгон зарлаж, гишүүн андуудаа бүртгэж 240 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгээд байна. Иймд эрдэм боловсролтой, бүтээлч хариуцлагатай, ёс зүйтэй 15-45 насны Монгол улсын залуу иргэн таныг гишүүнийхээ эрхийг баталгаажуулж улсдаа сайн иргэн болон төлөвшихийг хүсье.
Та бүхэн сурах эрмэлзэл, хариуцлагаа ухамсарлан, зорилгодоо үнэнч байж амжилтад хүрнэ. Аливаа улс орны хөгжлийн үзүүлэлт нь эд баялгаас илүү төлөвшсөн иргэн байдаг . Эрдмийн өргөөнийхөө гэрэлт хаалгыг нээн орж, эрдмийн оргил өөд тэмүүлж буй дүү нартаа, андууддаа эрдэм төгс, хөдөлмөрч, сайн иргэн болохын ерөөлийг дэвшүүлье.
Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон, их түүх минь зуу зуун жилээр өртөөлөн дуурсагдах болтугай.
Цаг урагшилчхад Урт зүү түрүүлнэ
Цаг хугацааны эхэнд Залуучууд алхана...

Ажил мэргэжлийн холбоодын бүртгэл явагдаж байна     Азийн төдийгүй дэлхийн залуучуудын томоохон ууган байгууллагуудын нэ...
26/08/2020

Ажил мэргэжлийн холбоодын бүртгэл явагдаж байна

Азийн төдийгүй дэлхийн залуучуудын томоохон ууган байгууллагуудын нэг болох Монголын Залуучуудын Холбоо нь 2019 оны 12 сараас эхлэн зарлагдан байгуулагдаж байгаа Үндэсний Ажил Мэргэжлийн 339 холбоодыг байгуулах, өмнө нь байгуулагдсан мэргэжлийн холбоодыг албан ёсны салбар болгон бүртгэх, баталгаажуулах ажил хийгдэж байна. Энэхүү ажлын хүрээнд нийт 14 АМХ-д бүртүүлсэн бөгөөд үүнээс дараах 5 холбоод албан ёсоор хурлаа хийж томилогдон ажиллаж эхлээд байна. Үүнд:

Залуу Бүжигчдийн холбоо
Шүдний Эмч залуучуудын холбоо
Англи хэлний багш (судлаач) залуучуудын холбоо
Үл хөдлөх хөрөнгө зуучлагч залуучуудын холбоо
Гео-мэдээллийн салбарын залуучуудын холбоо
Мөн МЗХ-ны гишүүн болж гишүүний үнэмлэх болох “Андын Гэрэгэ”-ний эзэн болсон залуучуудыг мэргэжлээр нь хөгжүүлэх, дэмжих, хамтын ажиллагааг нь нэмэгдүүлэх, мэргэжлийн онцлог, давуу тал түүнийг цаашид өсөн нэмэгдүүлэх, мэргэжилдээ эзэн болох, хариуцлагатай мэргэжилтэн болгох, үндэсний суурь шинжлэх ухаан дээр тулгуурлан хөгжүүлэх зэрэг ажлыг мэргэжлийн холбоод нь гүйцэтгэх юм.

Та өөрийн мэргэжлийн холбоогоо байгуулсан, байгуулах гэж байгаа бол МЗХ-ны Мэргэжлийн хөгжлийн газарт хандаж хамтран ажиллахыг урьж байна.

Холбоо барих: 80088980, 94554589

Е-Мэйл хаяг: [email protected]
[email protected]

#БүтээгчЗалуус
#БүтээгчЦагҮе
#АндынЁсБарилдахЖил
#МЗХ

ЗАЛУУЧУУД  АРАВТЫН ТОГТОЛЦООНД ШИЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ🤩
26/08/2020

ЗАЛУУЧУУД АРАВТЫН ТОГТОЛЦООНД ШИЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ🤩

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээ🤩🔯🔯✡️
25/08/2020

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээ🤩🔯🔯✡️

🇲🇳Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр!Залуучуудын байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд, гишүүн андууд, дэмжигч байгуулл...
25/08/2020

🇲🇳Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр!

Залуучуудын байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд, гишүүн андууд, дэмжигч байгууллагууд болон нийт залуучууддаа Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой, Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 29 жилийн ойн баярын мэнд хүргэе!👏
Монголын залуучуудын холбооны түүхт 100 жилийн ой айсуй 🔯🇲🇳🔥😇

Цаг урагшлахад урт зүү түрүүлнэ
Цаг хугацааны эхэнд залуучууд алхана 🥰

Гадаадад сурч хөдөлмөрлөн амьдарч буй Монгол залуусаа "Гадаад дахь залуучуудын зөвлөл" байгуулан хамтран ажиллахыг урьж ...
24/08/2020

Гадаадад сурч хөдөлмөрлөн амьдарч буй Монгол залуусаа "Гадаад дахь залуучуудын зөвлөл" байгуулан хамтран ажиллахыг урьж байна👏🤩🤩

МЗХ-оос 21 дэх жилдээ зохион байгуулагдсан "Цагаан Уул" хайрын шүлгийн наадмын сүүлийн шатны шалгаруулалтыг Монголын Үнд...
24/08/2020

МЗХ-оос 21 дэх жилдээ зохион байгуулагдсан "Цагаан Уул" хайрын шүлгийн наадмын сүүлийн шатны шалгаруулалтыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизээр "Залуучуудын өдөр" буюу 8-р сарын 25-нд 18:50-аас хүлээн авч үзээрэй.

Яруу найраг сонирходог, Яруу найрагт хайртай бүх андууддаа баярын мэнд дэвшүүлье 🤩  #БүтээгчЦагҮе #БүтээгчЗалуус #Цагаан...
17/08/2020

Яруу найраг сонирходог, Яруу найрагт хайртай бүх андууддаа баярын мэнд дэвшүүлье 🤩
#БүтээгчЦагҮе
#БүтээгчЗалуус
#ЦагаанУул2020
#МЗХ

Дэлхийн яруу найрагчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна.

Үг нь үнэнг хайлсан яруу байх болтугай
Үзэг нь үнэнг туулсан найраг байх болтугай 🔯🔯🇲🇳

#БүтээгчЦагҮе
#БүтээгчЗалуус
#ЦагаанУул2020
#МЗХ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Батсүмбэр сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share