Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders

Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders Аутизмтай болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролын төв

Асах Гэрэл Баясал төвийн "Сургуульд бэлдэх хөтөлбөр"-ийн хичээлийн шинэ жилийн элсэлт эхэллээ. Тус хөтөлбөр нь манай төв...
11/08/2026

Асах Гэрэл Баясал төвийн "Сургуульд бэлдэх хөтөлбөр"-ийн хичээлийн шинэ жилийн элсэлт эхэллээ.
Тус хөтөлбөр нь манай төвд 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Зан үйл засал, Хэл засал, Хөдөлмөр засал, Бага болон Тусгай хэрэгцээт боловсролын аутизмтай хүүхэдтэй ажиллаж мэргэшсэн туршлагатай мэргэжилтнүүд хүүхэдтэй ажиллана.

Сургуульд бэлдэх хөтөлбөрийн үндсэн зорилго:

Хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн орчинд аль болох бие даан оролцох, багшийн зааврыг дагах, суралцах үйл ажиллагаанд оролцох, бусад хүүхэдтэй харилцах, өөрийн хэрэгцээ, хүсэлтийг илэрхийлэх, өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэхэд бэлтгэх. Аутизмтай хүүхдийг сургуульд бэлтгэх хөтөлбөрийг асран хамгаалагч та “үсэг, тоо заах” хөтөлбөр гэж бус, сургуульд амжилттай оролцоход шаардлагатай ур чадваруудыг системтэй хөгжүүлэх хөтөлбөр гэж ойлгох нь зөв юм шүү. Өөрөөр хэлбэл хүүхэд сургуульд орсныхоо дараа сургууль дээрх бүхий л харилцаанд амжилттай оролцож чадах чадвартай болгох нь манай хөтөлбөрийн гол зорилго гэсэн үг.

Хөтөлбөрийн 10 үндсэн агуулга

1. Суралцахад бэлэн байдал
• Сургалтын орчинд орж суух
• Багшийг анхаарах
• Даалгаварт оролцох
• Даалгавраа дуусгах
• Материалтай зөв ажиллах
• “Дууссан” гэдгийг ойлгох
• Нэг үйл ажиллагаанаас нөгөөд шилжих

2. Заавар дагах
• 1 алхамт заавар
• 2 алхамт заавар
• 3 алхамт заавар
• Бүлгийн заавар
• Хувь хүүхдэд өгсөн заавар

3. Харилцаа
• “Би .... ингэмээр байна”
• “Надад ... хэрэгтэй”
• “Туслаач”
• “Дууссан”
• “Завсарлая”
• “Ойлгохгүй байна”
• Асуултад хариулах
• Асуулт асуух
• Сонголт хийх

4. Нийгмийн ур чадвар
• Мэндлэх
• Нэрээр нь дуудахад хариу үзүүлэх
• Хамт тоглох
• Ээлж хүлээх
• Бусдыг сонсох
• Тусламж хүсэх
• Найзтайгаа тоглох
• Бүлгийн үйл ажиллагаанд оролцох
• Багштай харилцах

5. Өөрийгөө зохицуулах
• Сэтгэл хөдлөлөө таних
• “Би ууртай байна”
• “Би ядарч байна”
• “Завсарлага” хүсэх
• Хүлээх
• Үгүй, болохгүй гэсэн хариуг ойлгож хүлээн авах
• Өөрчлөлтийг хүлээн авах
• Шилжилт хийх
• Тайвшрах

6. Анги, бүлгийн ур чадвар
• Ширээнд зөв суух
• Гараа өргөх
• Ярих ээлжээ хүлээх
• Самбар руу харах
• Номоо нээх
• Харандаа авах
• Даалгавар хийх
• Хариугаа өгөх
• Материалаа хураах
• Багшийн зөвшөөрөлтэйгөөр босох

7. Академик бэлэн байдал
Уншихад бэлдэх
• Үсэг таних
• Авиа таних
• Үсэг–авиа холбох
• Энгийн үг
Бичихэд бэлдэх
• Харандаа зөв барих
• Зураас дагах
• Дүрс хуулбарлах
• Үсэг бичих
Математикт бэлдэх
• Тоо таних
• Тоолох
• Ангилах
• Харьцуулах
• Дараалуулах
• Нэмэх/хасахын суурь

8. Бие даах чадвар

• Цүнхээ бэлдэх
• Хичээлийн хэрэгслээ гаргах
• Хооллох
• Ус уух
• Ариун цэврийн өрөө ашиглах
• Гараа угаах
• Хувцсаа зохицуулах
• Эд зүйлээ хураах
• Хэрэгтэй зүйлээ өөрөө авах

9. Гарын жижиг булчингийн бэлэн байдал

Жижиг булчин
• Харандаа
• Хайч
• Наах
• Өнгөөр будах
• Цаас эргүүлэх

Мэдрэхүй
• Дуу чимээнд зохицох
• Олон хүнтэй орчин
• Хувцас/материалын мэдрэмж
• Сургалтын орчны мэдрэхүйн хэрэгцээг зохицуулах

10. Ерөнхийлөх/Сургуулийн бодит орчин руу шилжилт хийх

Сард нэг удаа хүүхдүүд бүлгээрээ бодит сургуулийн анги танхимд очиж сургалт дээр хийсэн чадваруудаа бодит сургуулийн орчинд баталгаажуулж суралцах

Хөтөлбөрийг 6 сарын хугацаатай дээрх агуулгын хүрээнд хэрэгжүүлнэ.

Ангийн хуваарилалт:
• Сургуулийн өмнөх буюу 5, 6, 7 насны анги
• Сургуульд явдаг хүүхдийн анги

26/06/2026
Өглөөний мэнд. Манай хүүхдүүдийн асран хамгаалагчид хамрагдаарай. Маш хэрэгтэй хөтөлбөр байна шүү.😊
23/04/2026

Өглөөний мэнд. Манай хүүхдүүдийн асран хамгаалагчид хамрагдаарай. Маш хэрэгтэй хөтөлбөр байна шүү.😊

ЗАРЛАЛ - Аутизмтай хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан цуврал хөтөлбөрт урьж байна.

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд өдөр тутамдаа олон сорилттой тулгарч, сэтгэл зүйн болон нийгмийн дарамтыг даван туулж байдаг. Иймд тэднийг дэмжих, өөртөө анхаарал хандуулах боломжийг бүрдүүлэх нь нэн чухал юм.
Зонта олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү 4 удаагийн цуврал хөтөлбөр нь аутизмтай хүүхдийн ээжүүдийн стрессийн түвшинг бууруулж, сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулан дэмжих зорилготой.

Хөтөлбөрийн хуваарь:
1. Иог, бясалгал
2. Сэтгэл зүй – Эерэг сэтгэл засал
3. Хөгжим засал, эрүүл хооллолт
4. Канвас арт

Хөтөлбөрийн онцлог:
• Сэтгэл зүйн эрүүл мэндийн ач холбогдлыг ойлгуулах
• Өөрийн сэтгэл зүйн байдлыг таньж, тусламж авах арга замыг суралцах
• Ижил нөхцөлтэй эцэг эхчүүдийн дунд дэмжих “хамт олон” бүрдүүлэх

Төлбөр 10000₮

Хугацаа: 4 сарын 25
Байршил: Юнион бюлдинг
Цаг: 14:00–16:00 (эхний уулзалт)

Нэг өдрийг хамтдаа амар амгалан, эерэг уур амьсгал дунд өнгөрүүлцгээе.

Асах Гэрэл Баясал төвөөс аутизмыг таниулах сарыг тохиолдуулан зохион байгуулсан "Аутизм ба Боловсрол" ОУ-ын конференц нь...
10/04/2026

Асах Гэрэл Баясал төвөөс аутизмыг таниулах сарыг тохиолдуулан зохион байгуулсан "Аутизм ба Боловсрол" ОУ-ын конференц нь салбарын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч яам агентлагууд, их дээд сургууль, эмнэлэг, цэцэрлэг, сургууль болон бусад салбарын байгуулагын 163 төлөөлөл, 393 асран хамгаалагч нийт 556 хүнийг хамруулсан томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.

Монголын аутизмтай хүүхдүүд, тэдний гэр бүлийн төлөө, хамгийн гол нь аутизмтай хүүхдийг хөгжүүлж, боловсрол олгож буй системд хөгжил дэвшил авчрахаар зорин ирсэн ОУ-ын төлөөлөгчиддөө байгууллагынхаа өмнөөс болон аутизмтай хүүхэдтэй ажилладаг салбарын байгууллагууд, асран хамгаалагчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.

Мөн бидний санаачилсан энэхүү ажлыг ойлгож дэмжин аутизм руу анхаарлаа хандуулсан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, МУБИС-Боловсрол судлалын сургууль-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд баярлалаа.

Бидний эхлүүлсэн ажил энэхүү арга хэмжээгээр дуусахгүй цаашид үргэлжилж аутизмтай хүүхэд байгаа бүх газарт зайлшгүй хэрэгтэй байгаа Зан үйл судлалын магистрын хөтөлбөрийг Монголдоо нэвтрүүлж дотооддоо мэргэжилтэнээ бэлддэг болж зорилгодоо хүрэх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.😊

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт нар АНУ-д төвтэй "...
06/04/2026

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт нар АНУ-д төвтэй "Мэргэшсэн Зан Үйл Судлаачдын Холбоо(BACB)"-ны Олон улсын хөгжил хариуцсан захирал Нейл Мартин, “Асах Гэрэл Баясал” төвийн захирал Г.Оюунчимэг, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч Ч.Байгалмаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар "Мэргэшсэн Зан Үйл Судлаачдын Холбоо(BACB)"-ны үйл ажиллагаа болон Монгол Улсын тэгш хамруулах боловсролын өнөөгийн нөхцөл байдал, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр багшийг мэргэшүүлэх, Зан үйл заслын магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны боломжийг танилцууллаа.

Аутизмыг таниулах сарын хүрээнд бидний санаачлан зохион байгуулсан "Аутизм ба боловсрол" олон улсын хурал амжилттай болж...
02/04/2026

Аутизмыг таниулах сарын хүрээнд бидний санаачлан зохион байгуулсан "Аутизм ба боловсрол" олон улсын хурал амжилттай болж зорилгодоо 1 алхмаар ойртлоо. Дотооддоо Зан үйл судлаачыг бэлддэг болох өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

🧩 Өнөөдөр — Аутизмыг таниулах Дэлхийн өдөр. Хайрлах нь ойлгохоос  эхэлдэг.Хүлээн зөвшөөрөх нь анзаарахаас эхэлдэг.Дэмжих...
02/04/2026

🧩 Өнөөдөр — Аутизмыг таниулах Дэлхийн өдөр.

Хайрлах нь ойлгохоос эхэлдэг.
Хүлээн зөвшөөрөх нь анзаарахаас эхэлдэг.
Дэмжих нь мэдэхээс эхэлдэг.

Өөрөөр бодож, мэдэрч, дэлхийг өөрөөр хардаг хүмүүс бидний дунд байдаг — тэд ч бидний нийгмийн нэг хэсэг.

#АутизмыгТаниулахөдөр #АСАХГЭРЭЛБАЯСАЛ

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Shangri-La Mall-ийн зүүн талд One Residence
Ulaanbaatar

Telephone

+97688883084

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share