21/10/2022
Хан Хэнтий нутгийн авьяаслаг залуучуудынхаа амрыг эрэн мэндчилье😇
Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны уламжлалт томоохон үйл ажиллагаануудын нэг болох
"АВЬЯАСЛАГ ХЭНТИЙЧҮҮД"
урлагийн наадам 5 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо🥳🤩
🎭Урлагийн наадам нь 2 шаттайгаар
1. Гоцлол дуу
2. Хамтлаг дуу
3. Хамтлаг бүжиг
4. Гоц авьяас
5. Хэнтийн мисс гэх 5 төрөл дээр шинээр ГОЦЛОЛ ХӨГЖИМ оруулж нийтдээ 6 төрлөөр зохиогдох болно.
Наадамд Хэнтий аймгийн 18 сум, 3 тосгоны харьяа бүхий 16-40 насны залуус хамрагдах боломжтой бөгөөд оролцохыг сонирхогчид харьяа сумынхаа Улаанбаатар хот дахь Залуучуудын Холбоогоороо дамжуулан бүртгүүлнэ.
2022 оны 10 сарын 29-ний өдөр Монголын Залуучуудын Холбооны байранд болно.
2022 оны 11 сарын 12,13-ны өдрүүдэд авьяаслаг Хэнтийчүүдээрээ уулзацгаая🥳🤩